МУ-ын Алдарт уяач Т.Гантөмөр: Буурал үрээ өнгөрсөн жил Завханд бас айрагдсан

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 12 -нд

-Төрийнхөө их баяр наадамд соёолон айрагдуулсанд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Естой сайхан байна. Баяр наадам сайхан болж байна. Нар хуртай цаг сайхан, түүнийгээ дагаад түмэн олны сэтгэл санаа ч сайхан байна. Ер нь бүх юм нь тэгш сайхан наадам болж байна. Ийм сайхан бэлгэтэй өдөр буурал соёолон дөрвөөр давхиуллаа. Наадамчин олондоо “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад сайхан наадаарай хэмээн ерөөе.
-Нуман хээр сая мордсон уу?
-Мордсоон.  Эхний арваадаар явж байгаад хойшилчих шиг боллоо. Өчигдөр их нас морь арван гурваар ирсэн. Эхний өдөр хязаалан хорин зургаад  давхилаа. Ер нь манай уяаны уяачдын  морьд  сайхан л давхиж байна.
-Буурал үрээ өнгөрсөн жил Завхан аймагт айрагдсан билүү?
-Тэгсээн. Хязааландаа Завхан аймгийн 90 жил баруун бүсийн наадамд айргийн гурваар давхисан. Аавынхаа үйлийг үргэлжлүүлэн олон жил морь мал уясныхаа үр дүнг амсч, сүүлийн жилүүдэд морьд маань улс бүсийн наадамд тасралтгүй айрагдаж байгаа. 
-Морины хийморийг дагаад ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, бие хаа ч хөнгөн байдаг гэдэг. Алдартын царай тунгалаг байна. Лагшин тавлаг уу?
 -Гайгүй ээ, давгүй байгаа. Морины хийморь  сайхан шүү дээ.
-Эрлийз адуу юм уу даага байгаа юу?
-Даага манайхаас байхгүй ээ. Манай уяанаас бол бий.
-За дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
За баярлалаа.
А.Чимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна