Ж.Бат-Эрдэнэ:14 жилийн дараа төрийн наадмын анхны айргаа авлаа

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 12 -нд

-Булган нутгийн хүү төрийнхөө их баяр наадамд соёолон айрагдууллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Нар хур тэгширсэн энэ сайхан  өдөр  ногоон үрээ гурваар давхиж, төрийн наадмын анхны айргийг авчирлаа. Сэтгэл маш сайхан өндөр байна. Энэ дашрамд Монголынхоо нийт ард түмэнд тэр дундаа Булганчуудадаа баярын мэндчилгээ дэвшүүлж, хурдан соёолонгийн хийморь та бүхнийг минь ивээх болтугай хэмээн ерөөе.
-Арав гаруй жилийн дараа төрийн наадмын анхны хишгээ хүртлээ. Тэгэхдээ тоосонд нь ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг соёолон айрагдууллаа шүү дээ?
-Тэглээ, өөрийн чинь хэлсэнчлэн тоосонд ороход бүтэн жилийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байдаг соёолонгийн айргаар төрийн наадмын амжилтаа эхэлж байгаадаа их бэлгэшээж байна. Уяачийн хөдөлмөр гэдэг бүтэн жилээ даадаг. Насаараа суралцдаг мэргэжил. 2000 оноос хойш хурдан морь сонирхон уяж байгаа. 14 жилийн дараа улсын наадамд морь айрагдууллаа.
-Бүсийн наадмуудаас бол хэд хэдэн айрагтай байхаа?
-2012 оны говийн бүсийн наадамд хар азарга маань дөрвөөр давхиж, өнгөрсөн жил алаг азарга маань Дүнжингаравын хурд болон Эрдэнэтийн хаврын бүсийн уралдаануудад айрагдсан.
-За дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна