Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 12 -нд

АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан дааганууд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын  291 даага бүртгэгдсэнээс  Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр даага түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд  Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр,  айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Ганбаатарын хар,  айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Ж.Бат-Эрдэнийн хул, айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул аймгийн Алдарт уяач Бадамгаравийн Бадраагийн хүрэн зээрд даага тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.

А.Чимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна