Эрлийз дээд ангилалд 52 хурдан хүлэг бүртгүүлжээ

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 13 -нд

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз дээд насны ангиллын хурдан хүлгүүд гарааны зурхай руу хөдөллөө. Эрлийз морьдын дээд ангилалд 52 хурдан ажнай бүртгүүлснээс Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд, Дундговь аймгийн Луус сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрээгийн Шинэбаатарын Одон хээр, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн хонгор, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тодманлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай хээр, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач Цогтын Батсайханы өсгий цагаан хонгор, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Чүлтэмийн Ган-Очирын өсгий цагаан хүрэн, Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмийн Пэрэлжээгийн бор, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Дондовын Бадрахын хээр халзан, Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмийн Бүргэдээгийн бор зэрэг  хурдан хүлгүүд морджээ.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна