Г.Мөнхсайханы хүрэн

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 01 -нд

Шинэ цагийн монгол адуугаар одтой наадагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, “Дорнын унага” галын гишүүн Гончигжавын Мөнхсайханы хүрэн морь төрийнхөө их баяр цэнгэлд айргийн тавд хурдалсан. Улс бүсийн наадмуудад хээр, халтар азаргануудаа түрүүлгэж, айрагдуулж байсан Г.Мөнхсайхан уяач өнөө жил ийнхүү их морь айрагдуулсан бөгөөд хүрэн морины уяа сойлгыг Архангай аймгийн харьяат аймгийн Алдарт Бямбадорж тааруулжээ.
Угшил гарвал: Хүрэн морь Дорнод аймгийн Булган сумын адуу. Тэр хавийнхаа наадамд боломжийн уралдчихдаг хүрэн үрээг одоогийн соёолонд нь авчээ.
Амжилтын товчоон:
Хавчиг болон долоон настай морь өнжөөд найман настайгаасаа Архангай аймагт болдог багахан уралдаануудад уралдан 5-6 түрүүлээд өнөө жил төрийнхөө наадамд иржээ.
"Тод магнай" сэтгүүл №55

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна