Н.Зоригтын хурдан хул

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 03 -нд

“Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд хар азаргаа аман хүзүүнд хурдлуулж байсан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул,”Туушин” ХК-ийн захирал Намсрайжавын Зоригтын хул морь өнөө жил төрийнхөө их баяр цэнгэлд есөд хурдаллаа. Хул морины уяа сойлгыг Төв аймгийн Архуст сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жамъяансүрэн тааруулдгийг эрхэм уншигчид хэлүүлэлтгүй мэдэх бизээ.
Угшил гарвал:
Хул морь Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Жамъяншаравын Нямаагийн унаган адуу. Даага, шүдлэндээ уягдаагүй битүү үрээ хязааландаа Н.Зоригтод  ирсэн бөгөөд тэр жилээ өнжин соёолонгоосоо уралдаж эхэлжээ.
Амжилтын товчоон:
2011 онд соёолондоо:
АХ-ын 90 жилийн ой улсын наадамд  22
“Говьшанхын хурд-4”  говийн бүсийн уралдаанд 13
Багануурын хорих 427-р ангийн ойд түрүү
2012 онд хавчиг морь:
Төв аймгийн Архуст сумын баяр наадамд зургаа
2013 онд долоон настай морь:
АХ-ын 92 жилийн ойд цээжинд явж байгаад сууж архнаар орсон
Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд 13
2014 онд наймтай морь:
Төв аймгийн Архуст сумын 55 жилийн ойн баяр наадамд түрүү
АХ-ын 93 жилийн ой улсын наадамд есөд тус тус хурдлаад байна.
"Тод магнай" сэтгүүл №55

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна