25 дахь удаагийн уран уургач, бугуйлчийн УАШТ боллоо

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 17 -нд

1989 онд Батлан Хамгаалах Туслах Нийгэмлэгийн төв зөвлөлийн санаачилгаар анх удаа зохион байгуулагдаж байсан уран уургач, бугуйлч, эмнэг хангал булгиулалтын улсын аварга  шалгаруулах шигшээ тэмцээний 25 дахь удаагийнх энэ  сарын 12-14-ний өдрүүдэд Хүйн долоон худагт боллоо. Энэ удаагийн шигшээ тэмцээнд 20 аймаг, хоёр спорт хороо, гурван дүүргийн  75 тамирчин оролцсон бөгөөд уургын төрөлд 24, бугуйлын төрөлд 25, булгианы төрөлд 25  эрхэм авхаалж самбаагаа шалгаснаас:
Уран уургачийн төрөлд:
Нэгдүгээр байр-Булган аймгийн тамирчин Н.Даваадорж
Хоёрдугаар байр- Баянхонгор аймгийн тамирчин Т.Доржбат
Гуравдугаар байр-Дархан-Уул аймгийн тамирчин Г.Энхбаатар
Эмнэг булгиулагчийн төрөлд :
Нэгдүгээр байр-Өвөрхангай аймгийн тамирчин Ц.Эрдэнэчулуун
Хоёрдугаар байр-Улаанбаатар хот,”Хилчин” БТСХорооны тамирчин А.Мягмарсүрэн
Гуравдугаар байр-Дорнод аймгийн тамирчин  М.Отгонбаяр
Бугуйлын төрөлд:
Нэгдүгээр байр-Хөвсгөл аймгийн тамирчин Ц.Мягмарсүрэн
Хоёрдугаар байр-Төв аймгийн тамирчин О.Баасанхүү
Гуравдугаар байр-Хэнтий аймгийн тамирчин Б.Тогтохбаяр
Багийн төрөлд:
Нэгдүгээр байр- Говьсүмбэр 
Хоёрдугаар байр- Дархан-уул
Гуравдугаар байр- Булган аймаг тус тус шалгарчээ.
25 дахь удаагийн УАШТ  үндэсний спортын V их наадамтай давхцсанаараа онцлог бөгөөд өмнөх жилүүдээ бодвол шинэ залуу тамирчид олноор хамрагдсан нь ажиглагдаж байсан юм. Энэ удаагийн УАШТ-нд оролцогчдын хамгийн залуу нь 19 настай байсан бол хамгийн ахмад нь 50 настай байлаа.  Жил бүрийн УАШТ-ний үеэр дараа жилийн тэмцээний тов тодордог уламжлалтай. Тэр жишгээр 2015 оны уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургалтын УАШТ Увс аймгийн Хяргас сумнаа зохион байгуулагдахаар болжээ. УАШТ-нд амжилттай оролцсон тамирчдын баярын сэтгэгдлийг бид цувралаар хүргэх болно. Та бүхэн www.todmagnai.mn  сайттайгаа хамт байгаарай.
У.Энхмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна