“Адуун өв соёл”-ынхны бэсрэг наадмаас...

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 16 -нд

Адуу, түүнийг дагасан өв соёлыг хойч үедээ хадгалуулах, өвлүүлж үлдээх зорилготой “Адуун өв соёл” төрийн бус байгууллага өнгөрсөн жилийн наймдугаар сард анхны бэсрэг наадмаа зохион байгуулж байсан билээ. Тэгвэл өнгөрөгч наймдугаар сарын 30-нд тэд хоёр дахь наадмаа зохион байгуулж, хурдан дааганы уралдаан, залуу бөхчүүдийн барилдаан, адууны өв соёлыг мэдрүүлэх арга хэмжээ болон урлагийн бяцхан тоглолт болсон юм. Дашрамд дуулгахад, “Адуун өв соёл” ТББ-ынхан энэхүү бэсрэг наадмаа уламжлал болгон зохион байгуулах аж.
Хурдан дааганы уралдаанд:
1.Төв аймгийн Аргалант сумын уугуул Тэмүүжингийн шарга. Шарга даагыг А.Тэмүүжин хүү унаж түрүүлгэжээ.
2. Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Аюурын Амарбатын бор. Бор даагыг Норовсамбуу хүү унаж аман хүзүүдүүлсэн байна.
3. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Мөнхбатын Цэрэнжавын зээрд. Зээрд даагыг Намхайнямбуу хүү унаж айргийн гурваар хурдлуулжээ.
4. Төв аймгийн Аргалант сумын уугуул Д.Батаагийн хүрэн. Хүрэн даагыг Дагвадорж хүү унаж айргийн дөрөвт давхиулсан аж.
5. Төв аймгийн Аргалант сумын уугуул Д.Батаагийн зээрд.
6. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Ч.Отгонбаярын бор. Бор даагыг Мөнхзолбоо хүү унаж хурдлуулжээ.
7. Төв аймгийн Баянчандмань сумын уугуул Ичиннорвын Болдын хар бор. Бор даагыг Өсөх-Ирээдүй хүү унаж хурдлуулсан байна.
8. Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн харьяат Т.Тэгшээгийн хүрэн. Хүрэн даагыг Мөнхсувд охин унаж хурдлуулжээ.

Аймаг, сумын цолтой 32 залуу бөх зодоглосноос Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, аймгийн арслан Ганзориг түрүүлж, Завхан аймгийн Мөст сумын харьяат, аймгийн начин Заяатүшиг үзүүрлэсэн байна. Харин Төв аймгийн Зуунмод сумын харьяат, сумын заан Дэлгэрдалай, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн начин Ганхөлөг нар даамай сайхан барилдаж шөвгийн дөрөвт үлджээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна