АХ-ын 26 жилийн ойн баяр наадамд 52 харваачаас С.Зундуй түрүүлж байжээ

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 23 -нд

Энэ жилийн наадамд 512 бөх барилдсанаас Хязгаарын газрын бөх, аймгийн арслан Ш.Батсуурь ес даван түрүүлж Өсөх идэр арслан цоло, найм давж үзүүрлэсэн Г.Цоодол заанд Үнэн хүч чимэг нэмжээ.
Хурдан морины уралдааны азарганд Т.Дамдинжав /Төв.Нялга/-ын буурал, их насанд Б.Дугарсүрэн /Төв.Баян/-гийн хар, соёолонд Цэрэндорж /Төв.Баян/-ийн улаан хээр, хязааланд Дашням/Төв.Баянцагаан/-ын саарал, шүдлэнд Баяр /Төв.Баянцагаан/-ын саарал, дааганд Шархүү /Төв.Авдарбаян/-гийн ногоон өнгөлжээ.
Улсын наадмын үндэсний сурын харваанд 52 харваач оролцжээ.
1. С.Зундуй /Сэлэнгэ.Түшиг/-18
2. Б.Дамдин /Сэлэнгэ.Дулаанхаан/-17
3. Д.Намсрай /Дорнод.Булган/-16
4. Ш.Ишчогдов /Төв.Дэлгэрхаан/
5. Д.Ханд /Сэлэнгэ.Зүүнбүрэн/
1947 онд буюу АХ-ын 26 жилийн ойн улсын их баяр наадмын харваанд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын уугуул С.Зундуй 18 онож түрүүлэн улсын Мэргэн цол хүртжээ.
Оноо данснаа “Гэгээрүүлэх яамны” хэмээх тодотголтойгоор бичигдэн үлдсэн энэ мэргэн түрүүлснээсээ хоёр жилийн дараа 1949 оны наадмаар 15 оноогоор IV  байрт шалгарч байсан нь бий.
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна