Тод манлайн түрүү хээр

А.Тэлмэн
2014 оны 11-р сарын 04 -нд

Төрийнхөө  их баяр цэнгэлд хоёр жил дараалан хүрэн морио түрүүлгэсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” компанийн захирал, МУ-ын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ АХ-ын 93 жилийн ойн баяр наадамдаа хээр даагаа түрүүлгэлээ. Түрүү хүлгийн буухиаг үргэлжлүүлсэн хээр даагыг 2013 оны шилдэг унаач, “Бөртэ чоно” наадмын шагналт Гансүхийн Сүхбат хүү унаж хурдлуулжээ. Ийнхүү Алтай нутгийн хүү 2008 оноос эхлэн сүүлийн долоон жил завсаргүй төрийнхөө баяр наадамд уясан хүлгэдээ түрүүлгэж айрагдуулж буй бөгөөд улс, бүс, Их хурд уралдаанаас 15 түрүү, 25 айраг хүртээд байгаа юм.
"Тод магнай" сэтгүүл №56

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна