С.Лувсанбалдангийн халтар

А.Тэлмэн
2014 оны 11-р сарын 11 -нд

Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сундуйн Лувсанбалдан төрийн наадмын ээлжит хишгээ хүртлээ. АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд зээрд шүдлэн айргийн гуравт хурдлуулж байсан тэрээр өнөө жил халтар азаргаа эрлийз дээд насны ангилалд мөн айргийн гуравт давхиулсан юм.
Хөдөлмөрийн баатар, аварга саальчин Хорлоогийн хүү төрийн данстай наадмаас нэг түрүү, гурав дахь айргаа хүртэж буй нь энэ бөгөөд халтар азарга нь Манлай уяач Билэгдэмбэрэлийн унаган адуу юм. С.Лувсанбалдан халтар азаргаа унаганд нь авч, даага уялгүй өнжөөгөөд, шүдлэнд нь Батсүмбэр сумын наадамд холхон түрүүлгэж, Хүдэрийн сангийн аж ахуйн ойд уралдуулжээ. Харин дараа жил нь улсын баяр наадамд есөөр давхиулж, давхар уяагаар Архангайд болсон хангайн бүсийн наадамд аман хүзүүнд хурдлуулсан бол  2014 онд улсын наадамд айргийн гуравт хурдалж, Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдаанд дөрөвт давхижээ.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна