Д.Жамъяангийн халиун

А.Тэлмэн
2014 оны 11-р сарын 14 -нд

Зулай цагаан Алтайгаа зүүдэлж сэрдэг Засагт ханы хөх харчуулаас гурав нь дээд цолтны эгнээнд эрэмбэлэгддэг. Тэдгээрийн хоёр нь нэгэн бүлийн эрхмүүд билээ. Монголын хурдан морины түүхэн дэх шинэ амжилтын эзэд ах дүү Тод манлайгууд өнөө жил тун одтой наадаж,улс бүсийн наадмаас гурван айраг түрүү хүртсэн бол отгон дүү  Дагвадоржийн Жамъяан нь АХ-ын 93 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны ангилалд халиун соёолон айргийн тавд хурдлуулж, нэг айлын гурван хүү гурвуулаа монгол төрийн наадамд уясан морио айрагдуулсан баяр бахдалын эзэд болцгоолоо.
Ах нарыгаа дагасаар хурдан морь сонирхох болсон Д.Жамъяанд төрийн наадмын анхны айргийг авчирсан халиун үрээ тэдний Англи Будённы угшилтай сартай халтар азарганы төл. Харин эх нь Ганбаатар Тод манлайн Сүүн шарга морины эмээ шарга гүү байдаг гэнэ лээ.
Халиун азарга хязааландаа Архангайн  аймагт болсон хангайн бүсийн уралдаанд айргийн гуравт /МУ-ын Алдарт уяач П.Алтансүхийн нэр дээр /давхиж байсан бол өнөө жил улсын баяр наадмын дараа Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдаанд аймгийн Алдарт уяач С.Шинэбаатарын нэр дээр уралдан аман хүзүүнд хурдалсан билээ.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна