Хээлтүүлгийн бус үеийн арчилгаа, маллагаа

А.Тэлмэн
2014 оны 11-р сарын 17 -нд

Хээлтүүлгийн бус үеийн арчилгаа, маллагаа
3. Буддённый, Араб болон эрлийз өсвөр адуу тэжээх, тэжээлийн норм, жор /хээлтүүлгийн бус үед/

Хээлтүүлгийн бус үеийн арчилгаа, маллагаа

Хээлтүүлгийн бус үе буюу 9-р сараас дараа оны 5-р сар хүртэл сайжруулагч үүлдрийн азарганд хоногт дунджаар 9,3-9,9 тэжээлийн нэгжтэй тэнцэх 4,0 кг хошуу будаа, 10 кг өвс, 5,0 кг толгойтой ногоон сүрэл өгч байхад хээлтүүлэг хүртэл үржлийн тарга хүчтэй байв. Иймд манай орны нөхцөлд байгаа тэжээлийнхээ нөөц, бололцоонд тулгуурлан бидний боловсруулсан энэ  жорыг ашиглах нь зүйтэй.

Сайжруулагч үүлдрийн азарганд хээлтүүлгийн үед 11,2-12,2 тэжээлийн нэгж, 1137-1273 гр шингэх уураг буюу 100 кг амьдын жинд 2,5 тэжээлийн нэгж, нэг тэжээлийн нэгжид 110-115 гр шингэх уураг, хээлтүүлгийн бус үед 100 кг амьдын жинд 2,0-2,5 тэжээлийн нэгж, нэг тэжээлийн нэгжид 90-100 гр шингэх уураг тус тус ноогдохоор тооцож тэжээлийн жор  боловсруулах нь зүйтэй.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна