Ирмүүн хар

А.Тэлмэн
2014 оны 11-р сарын 19 -нд

АХ-ын 93 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны ангилалд Төв аймгийн Баянцагаан сумын уугуул  Баярмагнайгийн Ганбатын Ирмүүн хар азарга  долоод хурдалсан. 2012 онд “Өмнөговь-2012” хаврын бүсийн уралдаанд түрүүлж байсан энэ хурдан буян Тод манлай уяач С.Ганхуягийн унаган адуу.Төв аймгийн МСУХ-ны дэд тэргүүн  “Урьхан санаа” ХХК-ийн захирал Б.Ганбат дааганд нь авсан бөгөөд хүүгийнхээ нэрээр Ирмүүн хэмээн нэрийдсэн гэдэг. Ирмүүн харыг 2012 онд МУ-ын  Манлай уяач Г.Батчулуун уяж хаврын бүсийн уралдаанд түрүүлгэсэн бол энэ жил залуу уяач Хангай уяж улсын наадамд долоод давхиулан, давхар уяагаар төвийн бүсийн даншигт айрагдуулжээ/айргийн тав/.
"Тод магнай" сэтгүүл №58

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна