Сэрвээ мундааны үрэвсэл

А.Тэлмэн
2014 оны 11-р сарын 26 -нд

Хүзүү нурууны хоорондох араг яснаас дээшээ гарсан өндөр хэсгийг мундаа гэж нэрлэнэ. Манай орны адуунд элбэг тохиолддог эмгэгүүдийн нэг нь сэрвээ мундааны үрэвсэл бөгөөд сүүлийн үед уяа морьдын дунд элбэг тохиолдох болсон.
Сэрвээ мундааны үрэвсэл үүсэх шалтгаан:
-Мундааны тус газар гэмтлийн улмаас үүссэн хаван
-Сэрвээний тус газарт гарсан идээт үрэвсэл /хатиг/
-Эмээлийн хавтаст байнга дарагдах /спорт эмээл зарим нь буруу хийгдсэн байдаг/
-Эмээлийн тохом муу эсвэл урагшаа хойшоо буруу тохох, тохом бохир байх, тохом овгор байх тэр нь үрэх зэргээр арьсыг гэмтээх үрэвсүүлснээс болж идээт үрэвсэл үүсгэнэ.
Шинж тэмдэг: Мундааны хэсэг анатомийн хувьд онцлогтой. Зөөлөн эдийн давхарга, олон тооны холбогч эдийн зайтай байдаг.  Дээрх шалтгаанаар үүссэн үрэвсэлийн шингэн эдийн зайд хуримтлагдаж үхжүүлнэ. Үүссэн шингэн гадагшлахгүй хуримтлагдаж идээлэн газар авч нурууны өргөн булчин далны хучдас, мундааны аль нэг хэсэгт нэвчин цоорч сүв
/нүх/ тогтооно. Ингэснээр адуу мундаа, дал нуруу, хүзүүний хэсгээрээ маш их эмзэглэлтэй болж турж эцэн, өвс тэжээлдээ муудан хүндэрсэн тохиолдолд үхэлд хүрнэ.
Эмчилгээ:
Хэрвээ үрэвсэл газар авч хүндэрсэн үрэвсэлийн шүүдэс их бол мэс заслын аргаар эмчлэх шаардлагатай. (Гэхдээ зөвхөн малын эмчид хандах хэрэгтэй)
Мэс заслын эмчилгээг хийхийн өмнө ариутгал халдваргүйжүүлэлт маш сайн хийх хэрэгтэй. Хэрвээ үрэвсэл зөвхөн мундааны хэсэг, далны дээд шандас, мөгөөрст буглаа үүссэн тохиолдолд мундааны зэрэгцээ байдлаар хэвтээ 2 зүсэлт хийнэ /6-9 см/. Гэхдээ зүсэлтийг болгоомжтой хийх хэрэгтэй. Үрэвсэл их талбай хамарсан тохиолдолд зүсэлтийг босоо урт /10-15см/ олон удаа хийх шаардлагатай /2-4 удаа/. Богино зүсэлт хийвэл буцаж битүүрэх магадлалтай.
Хэрвээ та сэрвээ мундааны хэсэгт үрэвсэл үүсэж байгааг эрт мэдвэл цаг алдалгүй эмийн зөв эмчилгээ хийвэл газар авахгүйгээр илаарших боломжтой.
1. Антибиотик
2.  Өвчин намдаах
3.  Үрэвсэл дарах эмийн бэлдмэлүүд
4.  Витамин, биеийн эсэргүүцэл сайжруулах бэлдмэлүүд, нэмэлт тэжээл зэрэг юм.
5.  Ариутгалын бодисууд болох Тамедин, Перксээр өдөр болгон тогтмол цэвэрлэж ариутгах /шахаж цэвэрлэх/.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна