МУ-ын Алдарт уяач, аймгийн хурц арслан ГҮМБЭНГИЙН ЛААГАНЖАВ

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 10 -нд

Завхан аймгийн Алдархаан нутгаар овоглосон Алдарт уяачдын нэг Гүмбэнгийн Лааганжав агсан юм. 1940 онд Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн тэрээр 1964 оноос Завхан нутагт суурьшиж аймгийн 20 дугаар баазад тээврийн жолоочоор 1986 оныг хүртэл ажиллажээ. Түүнээс хойш Алдархаан сумын Өгөөмөр багт аж төрж, мал маллахын зэрэгцээ хурдан хүлгийн уяа тааруулах болсон байна. Тэрээр морь уяж сойх хугацаандаа:
1985 онд Идэр сумын 20 жилийн ойд их насны морь айргийн гурав
1988 онд АХ-ын 67 жилийн ой аймгийн баяр наадамд их насны морь зургаа
1989 онд АХ-ын 68 жилийн ой аймгийн баяр наадамд их насны морь түрүү
1990 онд АХ-ын 69 жилийн ой аймгийн баяр наадамд их насны морь түрүү
1992 онд АХ-ын 71 жилийн ой аймгийн баяр наадамд их насны морь айргийн гурав
1992 онд Алдархаан сумын 70 жилийн ойн баяр наадамд их насны морь аман хүзүү
1995 онд АХ-ын 74 жилийн ой аймгийн баяр наадамд соёолон таваар тус тус хурдлуулж байжээ. Түүний энэхүү амжилтыг үндэслэн Монгол Улсын Батлан хамгаалах нийгэмлэгийн төв зөвлөлийн тэргүүлэгчдийн 1995 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор МУ-ын Алдарт уяач цолыг олгосон байна. Г.Лааганжав хурдан морь уяж сойхын зэрэгцээ үндэсний бөхийн спортоор хичээллэж, аймгийн хурц Арслан цол хүртэж байсан юм. Тэрээр 1961, 1973, 1975 оны баяр наадмуудад тус түрүүлж, 1966, 1976, 1977 онд үзүүрлэж, 1970, 1971, 1980 онд шөвгийн дөрөвт үлдэж байжээ.
"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна