“ТОД МАГНАЙ-2012” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 05 -нд

Үндэсний өв соёл, түүх ёс заншлаараа бахдаж, Мон?олоороо омогшихын  сэтгэл дундарсан хойч үеийн залуустаа ухаан, урам хайрлах хэтийн зорилго өвөртөлсөн “Тод магнай” сэтгүүл 2009 оны 9 сард анхны дугаараа нийтийн хүртээл болгож байсан билээ. Морьтон Монголчуудын мөнхийн омогшил хурдан хүлгэдийн хийморь далласан “Тод магнай” эдүгээ Монголын хамгийн олон уншигч захиалагчтай топ 10 сэтгүүлийн нэг болтлоо хүрээ тэлсэн нь бидэнд хийж бүтээхийн их урам хайрлаж, ташуур өгсөн юм. Тиймээс бид хэтийн зорилгодоо хүрэх хоёр дахь алхмаа хийхээр зориг шулуудан Монголын морин спорт уралдааны үндэсний холбоотой хамтран хурдан морины хөгжилд сэтгэл оюунаа чилээж байдаг эрхэм та бүхний дэмжлэгтэйгээр мориор дамжсан үндэсний өв соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй зүтгэлтнүүдээ шагнаж урамшуулахаар шийдээд байна.
Мориор дамжсан их өвийг нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой  “Тод магнай-2012” ёслолын ажиллагааг  Монголын морин спорт уралдааны  үндэсний  холбоо, “Тод магнай” сэтгүүл,   “Монгол морины гайхамшиг” сан, “todmagnai.mn” сайт хамтран 2012 оны 2 дугаар сарын 19-ний ням гарагт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
 Ёслолын ажиллагааны шалгаруулалтын журам хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэний дараа олон хүн зохион байгуулагчидтай холбогдож, нэр дэвшигчдийн болзол дээр уян хатан бодлого баримтлахыг санал болгосон юм. Мориор дамжсан үндэсний их өвийг түгээн дэлгэрүүлэгсдийг хөхүүлэн дэмжих зорилготой ёслолын ажиллагаа анх удаа зохиогдож буй тул шүүгчдийн зөвлөл зөвшилцөн тэрхүү саналуудыг харгалзан үзэж, “Төрийн их уяач” номинацид нэр дэвшигчдэд тавьж байсан шигшмэл морьдын “Их хурд” уралдааны үзүүлэлтийг хасаж, зөвхөн төрийн их баяр АХ-ын ойн баяр наадмуудын амжилтыг / 1990 оноос хойшхи/ нэг үзүүлэлт болгон өрсөлдөлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн түүнчлэн “Их-Өв-2012” номинаци оролцогчдын өргөн цар хүрээг хамарч буй учир уран бүтээлчид, хэвлэл мэдээллийнхэн гэсэн хоёр төрлөөр шилдгийг тодруулж, цаашдын уран бүтээлийн дэмжлэг болгон тус бүр 500,000 төгрөгөөр шагнаж урамшуулахаар шийдвэрлэснийг дуулгахад таатай байна.

“ТОД МАГНАЙ-2012” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ ШАГНАЛЫН ТӨРӨЛ,
ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ

“Тод магнай-2012” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд дараах төрлөөр шилдгүүдийг шалгаруулна. Үүнд:
1. Шилдэг уяач буюу “Төрийн их уяач-2012” номинаци
2. Шилдэг хүлэг буюу “Төрийн их хүлэг-2012” номинац
3. Шилдэг унаач хүүхэд буюу “Төрийн их унаач-2012 номинаци
4. Морины шилдэг зүтгэлтэн буюу “Морины зүтгэлтэн-2012” номинаци
5. Шилдэг уран бүтээл буюу “Их өв-2012” номинаци

“Тод магнай-2012” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд шалгаруулах дээрх номинацид нэр дэвшигчид нь дараах шаардлагыг хангасан байх бөгөөд бүрдүүлэх материалыг мөн дор дурдав. Үүнд:
1. “Төрийн их уяач-2012” номинацид нэр дэвшигч
 2011 онд гаргасан амжилт
 Тав буюу түүнээс дээш  жил хурдан морь уяж сойсон байх
 Монгол төрийн үндэсний их баяр АХ-ын ойн баяр наадмуудад азарга эсвэл их морь түрүүлгэж, айрагдуулсан байх
 Үзүүлсэн амжилтын 30 %-аас доошгүй нь өөрийн унаган адууны амжилт байх
 Гарын шавь бэлтгэсэн байх
 Шавь нь үндэсний баяр наадмын тухай хуулийн болзол биелүүлж сум, аймаг, улсын цолонд хүрсэн байх 
 Бэлтгэсэн шавийнх нь уясан хүлгэд улс, бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан байх
Дээрх шаардлагыг хангасан бол дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:
o -Тавьсан шаардлага бүрт нийцсэн холбогдох материал /айрагдаж түрүүлснийг гэрчлэх баярын бичиг өргөмжлөлийн хуулбар, медалийн зураг/
o -Уяачийн зураг
o -Товч намтар
o -Амжилтын цуваа болон баталгаажуулсан хуулбарууд
Мөн шавь нарынхаа
o -Зураг
o -Товч намтар
o -Амжилтыг баталгаажуулсан хуулбарууд
2.  “Төрийн Их хүлэг-2012” номинацид нэр дэвших морь
 Энэхүү шалгаруулалт зөвхөн их насны моринд хамаарах бөгөөд 1990 оноос хойшхи уралдааны амжилтуудыг тооцно.
 Түүнчлэн олон жил тогтвортой уягдаж, амжилт гаргасан байх нь гол үзүүлэлт болно.
 2011 онд гаргасан амжилт
 Уягдсан цагаас хойш гаргасан амжилт
Дээрх шаардлагыг хангасан бол дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:
o -Тухайн морины насыг тодорхойлсон баримт
o -2011 онд уралдаж гаргасан амжилт, түүнийг гэрчлэх баталгаа
o -Уягдсан цагаас хойш гаргасан бүх амжилтуудын цуваа баталгаа

3. “Төрийн их унаач-2012” номинацид нэр дэвшигч
 Энэ номинацид нэр дэвшигчид 7 буюу түүнээс дээш настай байна
 Нэр дэвшигчийн хурдан морь унасан жил нэг буюу түүнээс дээш байх
 2011 онд гаргасан амжилт
 Улс, бүсийн наадамд 5 буюу түүнээс дээш түрүү айраг хүртсэн байх
Дээрх шаардлагыг хангасан бол дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:
o -Унаач хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулах/
o -Тухайн наадам, уралдааныг зохион байгуулсан байгууллагын тодорхойлолт, баталгаа
o Улс, бүсийн наадамд 5 буюу түүнээс дээш түрүү айраг хүртснийг гэрчлэх баримт
 4. ”Морины их зүтгэлтэн -2012” номинацид нэр дэвшигч
 Үндэсний их соёл, хурдан морины хөгжлийн төлөө шинэ санал санаачлагыг дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлсэн байх
 Хэрэгжүүлсэн санал санаачлага нь нийтийн хүртээл болж, олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн байх
Дээрх шаардлагыг хангасан бол дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:
o Үндэсний их соёл, хурдан морины хөгжлийн төлөө шинэ санал санаачлагыг дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлсэн тухай баримт мэдээлэл 
o Хэрэгжүүлсэн санал санаачлага нь нийтийн хүртээл болж, олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн тухай баримт мэдээлэл

5. “Их-Өв-2012” номинацид нэр дэвших бүтээл
 Энэхүү номинацид хэвлэл мэдээллийнхэн /телевиз, сонин, сайт, сэтгүүл, FM радио/, уран бүтээлчид /дуучид, жүжигчид, найруулагч/ нэр дэвшинэ
 Дээрх номинацид  дэвшин өрсөлдөх төрлүүд:
 Нийтлэл
 Сурвалжлага
 Ярилцлага
 Нэвтрүүлэг
 Уралдааны дамжуулалт
 Уран сайхны болон баримтат кино
 Зохиомжит нэвтрүүлэг
 Дуу
 Шүлэг
 Клип
 Жүжиг
 Хурдан мориор дамжуулан үндэсний их соёл, үүх түүх, ёс заншлыг залуу хойч үедээ сурталчилсан байх
 Үндэсний морин спортын цаашдын хөгжилд тулгамдсан асуудлыг хөндөж, гарц хайсан байх
 Үндэсний морин спортын хөгжил дэвшилд шинэ санал санаачлагуудыг дэвшүүлсэн байх
Дээрх шаардлагыг хангасан бол дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:
o -Тухайн номинацид өрсөлдөгчийн зураг, намтар, хийсэн бүтээлүүдийн жагсаалт
o Өрсөлдөж буй уран бүтээлийн нэг хувь
o Хурдан мориор дамжуулан үндэсний их соёл, үүх түүх, ёс заншлыг залуу хойч үедээ хэрхэн сурталчилсан тухай тайлбар
o Үндэсний морин спортын цаашдын хөгжилд тулгамдсан асуудлыг хөндөж, гарц хайсан тухай тайлбар
o Үндэсний морин спортын хөгжил дэвшилд шинэ санал санаачлагуудыг дэвшүүлсэн тухай тайлбар

 “Тод магнай-2012” ёслолын ажиллагааны шилдгийн номинацид нэр  дэвшигчдийг шалгаруулахдаа дараах журмыг баримтална.
 Зохион байгуулагчдын зүгээс тавьсан шаардлагад нийцэж буй бол холбогдох материалыг  2012 оны 2 дугаар сарын 5-ны хооронд “Тод магнай” сэтгүүлийн байранд авчирч өгөх буюу todmagnai@ymail.com болон telmen_1@yahoo.com хаягаар илгээх. /Холбогдох хаяг, утсаа үлдээнэ/
 Дээрх таван номинацид нэр дэвшигч уяач, унаач хүүхэд, морьд,  хурдан морины зүтгэлтнүүд, уран бүтээлчдийн холбогдох  материалыг 2012 оны 2 дугаар сарын 6-наас эхлэн www.todmagnai.mn сайтад байршуулан олон нийтийн саналыг авч эхэлнэ. Олон нийтийн санал асуулгаар номинаци тус бүр дэх хамгийн олон санал авсан эхний таван оролцогчдоос шүүгчдийн бүрэлдэхүүн зөвлөлдөн шилдгийг шалгаруулна.
Санал асуулгад оролцогчид нэг серверээс өдөрт нэг  удаа хандах эрхтэй бөгөөд саналын тоонд гаднаас нөлөөлөх боломжгүй юм.
Санал асуулгад шударга бусаар өрсөлдөхөөр санаархаж хакердах оролдлого хийвэл тухайн нэр дэвшигчийг  өрсөлдөөнөөс хасна.
Интернетийн санал асуулга нь 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 00.00 цагт дуусгавар болно.
Шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан шилдгүүд “Тод магнай-2012” ёслолын ажиллагааны үеэр өргөмжлөл, цом гардан авна.
 Жич: “Их-Өв-2012”номинацид нэр дэвшигчдээс
  -Уран бүтээлчид
  -Хэвлэл мэдээллийнхэн
гэсэн хоёр төрлөөр шилдгүүдийг тодруулж тус бүр цом, өргөмжлөл 500,000 төгрөгөөр шагнана.
“Тод магнай-2012” ёслолын ажиллагааны шилдэгт нэр дэвшигч, Үндэсний их өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд үлэмж хувь нэмрээ оруулан салбартаа манлайлагсдыг олон нийтэд таниулан, тэднийг алдаршуулахдаа телевиз, радио, сонин, сэтгүүл, сайт зэрэг бүх төрлийн мэдээллийн хэрэгслүүдийг ашиглана.


Санаачлан зохион байгуулагч: “Тод магнай” сэтгүүл
Хамтран зохион байгуулагч: Монголын Морин спорт уралдааны үндэсний холбоо 
Зохион байгуулагчид: www.todmagnai.mn сайт
     “Монгол морины гайхамшиг” сан
Холбоо барих:
      Утас: 8810-2992, 8890-2992
               9509-2992, 9905-2538, 9917-8085
                         9665-2992, 9191-2538, 9660-2992    
       
 Электрон шуудан: todmagnai@ymail.com
                 telmen_1@yahoo.com
               undraa_ntsag@yahoo.com

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна