Даагыг уналга эдэлгээнд сургах

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 12 -нд

Эрлийз даага нь маллагааныхаа онцлогтой уялдан хүний гарын үйл ажиллагаанд амархан дасдаг, номхон дөлгөөн зан ааштай, уналга эдэлгээнд амархан сурдаг.
Аливаа адууг сургаж номхруулах ажил нь унаганаас эхлэх бөгөөд гүү саах, биеийн хэмжээ авах үед ногтлон хөтөлж сургах, бусад үед сойждож цэвэрлэх, гараараа чих, толгойг маажих, хөлийг нь өргөх зэргээр маш болгоомжтой харьцах, өөрөөр хэлбэл нас гүйцэх үедарчилж маллах арга барилд аажим дасган сургах хэрэгтэй.
Бэлчээрийн маллагаанд байсан даагыг ноггонд цадсаны дараа хэт махлаагүй байхад уналга эдэлгээнд сургадаг бол байран маллагаанд маллагдаж буй даагыг аль болох эрт гурван сарын дундаас эхлэн хазаарлаж, амгайд дасгаж эхэлнэ.
Үүний тулд даагыг зөв тааруулсан хөнгөн жижиг амгаа бүхий сайн тохирсон урт жолоотой давхар ногт бүхий хазаараар хазаарлана. Хазаарласан даагаа ногтоор хөтлөн явахын зэрэгцээ хааяа жолооноос нь хөтөлж амгайд нь сайтар  дасгана. Үүний дараа маллагч хүн ногтны цулбуураар хөтөлж, морь сургагч хүн уул дааганы жолоог авч ард нь явах бөгөөд жолоогоо дааганы хажуу бөөр болон хондлойд аяархан хүргэх мэтээр дасган, улмаар жолоогоор баруун , зүүн тийш алгуур татах замаар залж явна.
Ийнхүү залж явахдаа жолоогоо эрс огцом татах, угзрахыг хориглоно. Даагыг бие жижигтэй боловч моринд эрэмгий хүүхдээр сургуулах бөгөөд мордсон хойноо аль болох булгиулахгүй байхыг хичээх хэрэгтэй.
Унага тамгалах
Манай орны нөхцөлд унагыг 4-5 сарын настайд нь буюу есдүгээр сарын сүүлийн 10 хоногийн бар өдөр тамгалдаг. Үржлийн адууг ихэвчлэн тоон тамгаар хүйтнээр /шингэн азот/ тамгалах бөгөөд уул тоо нь адууны төрсөн он, бүртгэлийн дугаар байдаг. Унагыг төрсөн дарааллаар нь тамгалахад үржлийн бүртгэл хөтлөх, насыг нь тогтооход илүү тохиромжтой.

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.53.17

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply