АХ-ын 28 жилийн ойгоор А.Амгаабазар түрүүлж улсын Мэргэн цол хүртжээ

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 12 -нд

Энэ жилийн наадамд 512 бөх барилдсанаас Нисэхийн П.Аюуш заан Батсуурь аваргыг гэнэдүүлэн өсгийдэн хаяж түрүүлжээ. Гэвч түүнд цол нэмсэн нь бүрхэг байдаг. Учир нь Батсуурь аваргыг түрүүлвэл шагнана хэмээн алтан цагаа тайлж байсан маршал Х.Чойбалсан түүнийг унахад нь уурлан наадмыг хаахгүйгээр хаян гарсантай ч холбоотой байж болох ажээ.
Хурдан морины уралдааны азарганд Морин заводын хээр, их насанд Н.Базарваань /Төв.Авдарбаян/-ийн бор, соёолонд Гончигжав /Төв.Баянцагаан/-ын хээр, хязааланд Базар /Төв.Баянцагаан/-ын хүрэн, шүдлэнд Гомбо-Очир /Төв.Баянцагаан/-ын зээрд, дааганд Дугаржав /Хэнтий.Галшар/-ын улаан бор магнайлжээ.
Үндэсний сур харваа:
1. А.Амгаабазар /Дундговь.Адаацаг/-17
2. Д.Намсрай /Дорнод.Булган/-16
3. Б.Дамдин /Сэлэнгэ.Дулаанхан/-15
4. С.Зундуй /Сэлэнгэ.Түшиг/-15
5. Ш.Ишчогдов /Төв.Дэлгэрхаан/-15
1949 онд буюу АХ-ын 28 жилийн ойн улсын их баяр наадмын сурын харваанд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Амгаабазар 17 онож түрүүлэн улсын Мэргэн цол хүртжээ. Оноо дансны жагсаалтанд “МХЗЭ-ийн Төв хорооны” гэсэн тодотголтойгоор бичигдэн үлдсэн нь бий.
Улсын мэргэн Амгаабазар нь ийнхүү түрүүлснээсээ хойш гурван жилийн дараа 1952 оны наадмаар мөн 17 онож хоёрдугаар байрт шалгарч байжээ.
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна