Эрлийз адууны тэжээллэг арчилгаа маллагааны зарим онцлог

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 15 -нд

Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, албан байгууллага, бизнесменүүд гадаад орнуудаас хурдны чиглэлийн янз бүрийн үүлдрийн адуу оруулж ирж байна. Харин уг үүлдрийн адууныхаа тэжээллэг, арчилгаа маллагааг биологи, физиологийн нь онцлогт зөв тохируулахгүйгээр дан байгалийн бэлчээрээр маллах эсвэл шимт бодисоор дутмаг, ялимгүй нэмэгдэл тэжээлээр тэжээж үргүй зардал гаргаж, улмаар турж эцэх, өвчин эмгэгт нэрвэгдэх явдал амьдрал дээр их тохиолдож байна.
Иймд цэвэр үүлдрийн болон эрлийз адууны тэжээллэг арчилгаа маллагааг жилийн дөрвөн улиралд зөв тохируулах, эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд байран, хагас байран маллагаанд хэрхэн зохицож байгааг нарийвчлан судлаж шийдвэрлэх шаардлага амьдралаас урган гарч байна.
Юуны өмнө тухайн байсан нутагтаа маллагааны ямар арга технологи, тэжээлийн төрөл, жор, норм хэрэглэж байсныг үндэслэн өөрийн оронд байгаа тэжээлийн боломж, нөөцөд тулгуурлан шимт бодисын хэмжээг бууруулахгүйгээр бодож тэжээлийн жор норм боловсруулан хэрэглэх нь зүйтэй.
Бид сайжруулагч цэвэр үүлдрийн буюу эрлийз адуунд аль болох тохиромжтой, өөрийн орон нутгийн олдоц арвинтай ногоон өвс, толгойтой ногоон сүрэл, хошуу будаа, хөх тариа, хивэг зэргийг ашиглаж тэжээллэгийн 8-10 төрлийн жорын хувилбарыг туршиж, ажлын чиглэл, үржилд ашиглагдах байдал, хээлтүүдэгч, хээлтэгч, өсвөр адуу гэсэн ангилалтайгаар хээлтүүлгийн хээлтүүлгийн бус үеийн, өвө хаврын, үржлийн хэвийн тарга хүч, тэжээллэгийн зохистой жор, норм боловсруулан 4 жил мөрдөж ажиллан зохих үр дүнд хүрч байна.
Адууны хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа нь хивэгч малынхаас бага боловч мухар олгой, хитай, умс нь үлэмж их тэжээлийг боловсруулан шингээх боловч, ислэг ихтэй тэжээлийг муу шингээдэг тул адууны бие махбодь ялангуяа эрлийз адууны яс хүйс, ажлын чиглэл, улирал зэргээс хамаарч янз бүрийн арчилгаа маллагаа, тэжээллэг шаарддаг онцлогтой.
Эрлийз адуунд чанар сайтай бүдүүн тэжээлийг ердийн байдлаар өгөх ба хошуу будааг гол төлөв бүхлээр нь дэвтээж чийглэж өгөх нь шингэц сайтай байдаг. Адууны ходоод нь үхрийнхээс 7-8 дахин бага, гэдэс нь хивэгч амьтныхаас богино байх тул тэжээлийг нэг дор ихээр өгч болохгүй.
Тухайлбал, адуу улаан буудайн хивгийн органик бодисын дөнгөж 20 хувийг шингээж байхад хонь 48 хувийг шингээж ашиглаж чаддагийг судалгаагаар тогтоов. Иймээс тэжээлийг өгөхдөө өглөө 30-35%, өдөр 20%, үдэш орой 40-45 хувийг өгөх нь зохимжтой. Үдэш оройн тэжээл нь багадснаас адуу шөнө үүрээр холхиж тэжээллэгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж турж эцэх, өнгө зүсээ алдах явдал амьдралд элбэг тохиолддог учраас цаашид хяналтыг тогтмол тавьж, анхаарах үүрэгтэй.
Цэвэр үүлдрийн болон эрлийз өсвөр адууны тэжээл биологийн төгс чанартай уураг, витамин, шар буурцаг, эрдэс бодисоор баялаг байхаар тооцож зөвхөн ногоон өвс, хошуу будаа, хивэг төдийхнөөр хязгаарлалгүй хоногийн нийт тэжээлийн 15-20 хувьд оролцуулах шаардлагтай. Өсвөр адууны хэвийн өсөлт хөгжилтийг идэвхжүүлэхэд кальци, фосфортой тэжээлийг нийт жорын 1-3 хүртэлх хувьд заавал оруулж өгнө.

Эрлийз, монгол өсвөр адууны бэлчээрийн ургамалын шинж чанар

Эрлийз, монгол өсвөр адууны бэлчээрийн ургамалын шинж чанар

Өвөл хаврын улиралд эрлийз өсвөр адуу 0.7-2.2 ц/га ургацтай бэлчээрээс хоногт 0.29-0.34 т/н,10-18 гр шингэх протейн ашиглаж байна

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна