МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ СООМОЙН НЯМЗААН

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 15 -нд

Завхан аймгийн Алдархаан сумаар овоглосон дараагийн улсын цолтон бол Соомойн Нямзаан юм. Тэрээр 1950 онд Алдархаан сумын нутаг Өгөөмөр багт төрсөн бөгөөд 1972 оноос хурдан морь уях болсон гэдэг. 1979 онд тухайн үеийн цагдан сэргийлэх байгууллагад сэргийлэгчээр ажиллах болж, Монгол банкны харуул цагдаа, хэсгийн цагдаагаар ажиллаж байгаад 2001 онд өндөр насны тэтгэвэрт гарч, морь уях төрийн хэрэгт шимтэх болжээ.Тэрээр аймгийн баяр наадамд олонтоо түрүүлж, айрагдсан хурдан цоохор азаргатай байсан бөгөөд морь уях хугацаандаа бүс, аймгийн чанартай уралдаанаас 40 гаруй айраг, түрүү хүртэж тэрхүү амжилтаараа 1995 онд МУ-ын Алдарт уяач цол хүртжээ.

"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна