МУ-ын Алдарт уяач Д.Баяраа: Хүрэн азаргаа айрагдуулчихаад итгэж чадахгүй байсан
Завхан аймгийн улсын цолтой уяачдын нэг МУ-ын Алдарт уяач Дайдийхүүгийн Баяраагийн ярилцлагыг хүргэж байна.
-Хомын борлогуудын нутгаас төрсөн анхны улсын цолтонд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Таны ярилцлага Завхан аймгийн тусгай дугаарт нийтлэгдэх тул нутаг, ус бага насны дурсамжаас хуучлахыг хүсч байна.
-Би Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрж өссөн. Бага нас маань тэр үеийн хүүхдүүдийн нэг адилаар өнгөрч, нагац ах нарынхаа уясан морийг унадаг бас ч үгүй сахилгагүй нөхөр байлаа. Наадам будилуулна. Түрүүлж гарч зугтаана. Биерхүү хүүхэд байсан болохоор 6-7 жил морь унаад л хасагдсан. Эхэндээ нагац ах нарынхаа морийг унадаг байсан бол сүүлдээ ахынхаа уясан морийг унадаг болоод тэгээд л ер нь хасагдсан даа.
-Хүүхэд насны дурсамж хамгийн тод байдаг шүү дээ. Тэр үеийн сумын наадам ямархуу болдог байв?
-Баяр наадам цөөхөн болоод тэр үү их л гоё санагддаг байж билээ. Наадамд явахад одоогийнх шиг машин тэрэг байхгүй. Уяачид нийлээд, морьдоо хөтлөөд сумдын наадам хэснэ. Уясан морьдоо томчууд нь хөтлөөд явчихна. Унаач хүүхдүүд нь цуглаж хоорондоо уралдсан шигээ хөгжилдөнө шүү дээ. Газрын холыг мэдрэлгүй л очдог байсан.Манай сумын морьд ер нь их хурдан байсан шүү. Тэсийн голын унага хурдан л гэдэг. Завхандаа Дөрвөлжингийн адуу хаана ч очоод орчихдог л байсан санагддаг юм. Говь-Алтайн хойд тал, Ховдын зүүн талын сумдаар манайхны уяачид амжилттай наадсан байсан.
-Хомын борлогуудаа уулзсан уяач болгон шахуу ярих юм билээ?
-Ярихаас аргагүй л дээ. Хомын борлогууд чинь манай сумын гол угшил байхгүй юу. Манай өвөг дээдэс Сар хайрханы буюу яг тэр Хомын борлогуудын чинь үндсэн нутгийн улс. Тэр хавийн борлог адуунууд үнэхээр хурдан. Чимиддоржийн Оодон бор гэхэд Завханы 70 жилийн ойгоор түрүүлж байлаа. Туяагийн халиун гэхэд хоёр даншигт түрүүлсэн. Дээр нь Дондовын бор, Дооровын бор, Балтавын хонгор гээд Хомын борлогууд угшилтай бүгээн зүсмийн хурдан адуу олон бий. Говь-Алтайн Дэлгэрийн даншигт манай борлогуудын угшилтай хоёр морь түрүүлж айрагдаж байсан.
-Туяагийн халиун түрүүлээд...
-Дондов ахын бор морь дөрвөөр давхиж, манай сумаас очсон хоёр морь хоёулаа орчихож байсан юм.
-Монголын анхны бүсийн статустай наадам Дөрвөлжин сумнаа болж байсан. Сар хайрханы наадмыг Алдарт үзэж байв уу?
-Үзэлгүй яахав.14 настай хүүхэд нутагтаа болж буй тэр том наадмыг үзээд сүрдэж л байлаа. Морь, хүн их цугларсан, өтгөн наадам болж байсан.
-Морь унаж байсан юм биш биз?
-Үгүй ээ. Манайх 1994 онд Эрдэнэт рүү нүүгээд, даншигийг зүгээр сонирхогчийн үүднээс үзэж байсан.
-Завхан аймгаас төрсөн 17 улсын Алдартын нэг Баасанжав танай хамаатан гэж дуулсан юм байна?
-Аавынхаа талаар хамаатдаг юмаа. Баасанжав ахын аав Борнойн Минжээ гэдэг хүн манай аавын талын хамаатан. Манай аав дээд гарлаараа Завханмандал, Цэцэн-Уул талын хүн л дээ. Адилхан моринд дуртай болохоор Баасанжав ахтайгаа нутагтаа очихдоо уулзаж хуучилнаа.
-Танайхны уяачдаас ямар ч байсан хоёр нь улсын цолтой юм байна. Өөр морь мал сонирхон уядаг хүмүүс бий байлгүй?
-Бий бий. Миний төрсөн ах Доржсамбуу моринд их сонирхолтой.Эрдэнэтэд ирсний дараа ах морио уяж, би унаад Эрдэнэтийн наадамд зургаалуулж, Ингэт толгойн сангийн аж ахуйн ойд түрүүлгэж айрагдуулж байлаа. Манай ах морины генетик сэдвээр доктор хамгаалсан анхны хүн байх шүү. Мөн манай ээжийн дүү нар морь сайн уянаа. Энэ жилийн Дүнжингаравт саарал үрээ нь дөрөвлөсөн Орхон аймгийн Алдарт уяач Лхагваа гэж хүн байна. Саарал үрээг Дүнжингаравын өмнө Буяннэмэх авсан юм.
-Хоёр хүү нь моринд дуртай. Бас ч энэ чиглэлээрээ амжилт гаргаад байна. Ингэхэд аав тань морь маланд хэр сонирхолтой байсан бэ?
-Аав маань нэгдлийн дарга, үйлдвэрчний хорооны дарга зэрэг удирдах алба хашиж байсан учраас морь мал уяж байгаагүй ээ. Дарга цэрэг хүн морь уяхыг хориглох шахуу байсан болохоор адуунд дуртай ч уяж байгаагүй ээ. Тэгээд ч намайг жаахан байхад өнгөрсөн юм.
-Баяраа гэдэг уяач 2010 оны үеэс монголын хурдан морины өнөр бүлийн гишүүн болсон санагддаг юм.Хэзээнээс ер нь хурдан морь сонирхон уях болсон юм бэ?
-2009 оны “Очирваанийн хурд”-д азарга, хязаалан хоёртой очоод азаргаа 11-ээр, хязаалангаа дундуур давхиулж уяачийн гараагаа эхэлсэн гэх үү дээ. Тэр миний уяачийн хувьд наадсан анхны наадам байсан юм.
-Говь-Алтайн бүсэд айрагддаг хүрэн азарга чинь үү?
-Үгүй ээ, саарал азарга. Одоо ч надад бий.Тэгэхэд хавчиг азарга байсан юм. Түүнээс хойш Эрдэнэтийн наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Нутгийн наадмаас ирсний дараа Монгол хээрийн эзэн Сүхбаатар ахаас шарга үрээ авч, галаа ч байгуулаад тэгээд л ер нь идэвхтэй уяж эхэлсэн дээ. 2010 оны наадмын өмнө сумандаа нэг орсон битүү шахуу хүрэн азаргыг Төв аймгийн Сэргэлэн сумын Санж гэдэг хүнээс аваад улсад 14-өөр, Сүхээ ахаас авдаг шаргыгаа 11-12-оор давхиулаад Говь-Алтайн 70 жил баруун бүсийн наадам руу явсан даа.
-Том наадмын өм тэнд нээгдэж, бараг хоёр айраг хүртэх дөхсөн байх шүү?
-Тиймээ. Говь-Алтайн даншигт хүрэн азарга маань айрагдаад, Сүхээ ахаас авдаг шарга соёолон маань гарсан цагаасаа өнгөлсөөр үзүүр дээрээ сууж зургаалсан.
-Улс, бүсийн наадмаас айраг хүртэхэд алинд нь илүүтэй догдолдог юм бэ?
-Аль аль нь адилхан даа. Анх бүсийн наадамд азарга айрагдуулчихаад өөртөө итгэхгүй байсан. Дахин дахин наадмын цуваа авч хараад л. Жилийн дараа 2011 онд улсын наадамд шүдлэн айрагдуулахад бас л итгэж өгөхгүй байсан. Уг нь бол айрагдана гэдгийг нь мэдэж байсан шүү дээ. Бүр лавхан орно гэж бодож байсан хэрнээ цагаа тулахаар итгэж өгдөггүй юм билээ.
-Баяраа Алдартыг Монголын ард түмэн, морь сонирхогчид Шувуухай хүрэн азаргаар нь андахгүй. Нэрийн хуудас болсон буянт хүлгийнхээ тухай сайхан дурсамжаас хуваалцаач?
-Шувуухай хүрэн Гэрлээ ахын маань унаган адуу гэдгийг хүмүүс мэдэх байх. Эх нь Туулай хээр азарганых төл, харин эцэг нь Тормон хонгор азарга нь. Тормон хонгорын төлүүд ер нь их сайн адуунууд. Ямар ч байсан миний мэдэхийн 10 гаруй төл нь улс, бүсийн наадамд орчихсон байна лээ. Хүрэн үрээ маань тэдний нэг. Дааганаасаа эхлээд хурдан байсан болохоор хүмүүс авъя гэдэг байсан юм билээ. Гэрлээ ах сайн адуугаа өөрсдөдөө үлдээе гэж бодсон уу надад “сайн адуутай бол” гээд бэлэглэсэн юм. Тэгээд 2011 онд шүдлэн улсын наадамд дөрөвлөөд,Тамирын хурдад түрүүлсэн. 2012 онд хязаалан улсын наадамд тавлаад, төвийн бүсэд түрүүлсэн ч тооцоогүй.
-Хүүхэд нь унасан гэдэг шалтгаанаар тооцоогүй билүү?
-Уг нь хүүхэдтэй орсон байтугай хүүхэдгүй морийг ч барьж л байсан шүү дээ. Замдаа хүүхэд нь уначихаар нь дахиж мордуулаад түрүүлсэн ч тооцоогүй. Тэгсэн хэр нь өмнөх жил нь “Тамирын хурд”-д Бат-Энхийн хүрэн үрээний хүүхэд нь унаад, дахиж мордуулаад оруулахад тооцож л байсан шүү дээ.Тэгэх юм бодоод мордуулчихсан чинь тооцоогүй. Тэгэхээр нь жаахан шаралхаад ч гэх юм уу үрээ минь гайгүй байсан болохоор нь шөнө нь ачиж гараад өглөө нь говийн бүсийн уралдаанд тавьж арваар давхиулсан. Тэр жил бороо ихтэй татуургатай байсан. Тэгээгүй бол хүрэн үрээ түрүүлэх байсан юм.
-Тэндээсээ Есөн зүйлийн даншигт ирж, азарганд уралдаад түрүүлсэн. Их олон уралдсан юм байна шүү?
-Тэгсээн. Үнэхээр хурдан байсан л даа. Гэрлээ ах азаргатай уралдуулчихъя гэхээр нь тавьчихсан чинь түрүүлсэн. Түүний дараа ММСУХ-ноос шар жолоо өгсөн. Соёолон үрээ азарганд уралдаад түрүүлж байсан ч, хязаалан үрээ түрүүлж байсан тохиолдол бараг байхгүй байх. Тэр тусмаа улсын наадамд орсон азаргануудтай уралдаад шүү.
-Нэр нь надад сонин санагдаад л байдаг юм?
-Жижигхэн биетэй болохоор нь морины хүүхдүүд тэгээд нэрлэчихсэн байсан.
-2013 онд яаж давхилаа?
-Дүнжингаравт долоогоор давхиад зун нь өнжөөсөн. Уг нь хурдан байсан ч азарганд бариулчихаар нь уралдуулаагүй. Одоо уягдаж байгаа.
-Аймгийнхаа 90 жилийн ойгоор хэдэн насны хичнээн адуутай очиж наадав?
-Даага аман хүзүүдүүлээд, эрлийз дээд насанд азарга түрүүлгэсэн. Хүрэн азарга маань сая Дүнжингаравт гурваар давхилаа.
-Энэ жил төрөлх сумын тань ой тохиож буй. Шинэхэн Алдарт ямар төлөвлөгөөтэй байна?
-Би сүүлийн 5-6 жил морь мал гээд наадам ер үзсэнгүй. Энэ жил сумынхаа ойгоор морь малгүй очиж сайхан наадам үзье гэж бодоод байгаа. Миний хүүхэд насны хамгийн гоё дурсамжууд тэнд үлдсэн шүү дээ. Ээжтэйгээ, аавтайгаа байсан жаргалтай үеэ дурсаад сайхан баярлая гэж бодож байгаа. Би ер нь нутагтаа очих дуртай. Жилд 1-2 удаа заавал явдаг юм. Энэ жил үзэгчийн хувиар сайхан наадам үзчихээд, ирэх жилийн найман сард нутагтаа нэг наадам хийе гэж бодож байгаа.
-Нутгийн адууг сайжруулах үүднээс ганц нэг үрээ байдас явуулав уу?
-Ганц нэг явуулсан. Би чинь морь сонирхоод удаагүй болохоор одооноос л унаган адуу гарч байна шүү дээ.
-Шинэ цагийн адуунд хэр анхаарал хандуулж байгаа вэ?
-Манай галд Англи, Араб дөрвөн цэвэр цусны азарга бий. Хоёрдугаар үеийн эрлийз сайн азарганууд ч байна. Тэдэндээ монгол гүү хураалгаад төл авч байгаа. Эртнээс үржил селекци хийсэн Онон Тод манлай, Бандгаа Ганхуяг, Билэгдэмбэрэл Манлай нараас эрлийз гүүнүүд бас авсан. Мөн нутгаасаа өвөөгийн адууны Хомын борлогуудын угшилтай хоёр гүү авчирч цэвэр азарганд хураалгасан. Хоёулангаас нь эр унага гарсан. Дараа жилээс л хурдлах эсэх нь мэдэгдэх байх даа.
-Энэ тал дээр ахаас асууж зөвлөнө биз. Мэргэжлийн хүний зөвлөгөө маш чухал шүү дээ?
-Монголд адууны генетикээр эрдмийн зэрэг хамгаалсан хүн ахаас өөр байдаггүй юм билээ. Олон жил сурсан даа. Одоо ХААҮИС-д багшлахын зэрэгцээ мэргэжлийн хяналтын газар ажилладаг юм. Ах маань өөрөө моринд их дуртай учраас зав л гарвал адуун дээрээ ирдэг. Адууны эмгэгийг олж тогтоох эмчлэхдээ маш сайн. Адууныхаа удам судрыг, уяаг, эмгэгийг мэддэг малын эмч ховор шүү.
-Сүүлийн үед хурдан морины салбарын талаар ялангуяа бизнесмен уяачдын талаар таагүй зүйл цөөнгүй яригдах боллоо. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Манайханд нийтлэг буруу ойлголт бий болоод байгаа нь мөнгөтэй хүн л морь уядаг гэсэн ташаарал юм. Үнэндээ тийм биш шүү дээ. Буяа бид хоёр гэхэд бүх талаараа ойрхон байдаг сайн найзууд. Гэр нэг хотхонд, лагерь хамт, уяа цуг учраас байнга л хамт явдаг. Бидний хувьд л лав баян хүмүүс биш. Бусдын жишгээр бизнес хийгээд л амьдарч байгаа жирийн л залуус. Бусдаас ялгаатай үндэсний өв соёлоо дээдэлдэг, морь уядаг. Би хэдийгээр монгол ахуйтай хөдөөний хүүхэд ч гэсэн морь уядаг болсноос хойш илүү ойроос мэдэрдэг болсон. Миний адил мориор дамжиж монгол ахуйтайгаа ойртож байгаа хүн олон байна. Нөгөө талаараа морь уяж байгаа бизнесменүүд олон хүний амьдралд хөрөнгө оруулалт хийж, ажлын байр бий болгож байгаа. Тиймээс асуудлыг хэт нэг талаас нь битгий хараасай гэж хэлэх байна даа.
-Дэлхийд ганцхан дэлгэр Монголын их цэнгэл айсуй. “Унаган хурд”-ын морьд уяа эвлэг, хурдан байна уу?
-“Унаган хурд” галын хувьд анхныхаа давхилыг хийлээ. Морьдын өнгө сайхан байна. Маргааш сунгаагаа хийнэ. Миний хувьд бүх насанд л морь уяж байгаа.
-Сэтгүүлийн хуудсаар дамжуулаад нутгийн түмэндээ мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна.
-“Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад уугуул нутгийн түмэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд удахгүй болох баяр наадмын мэндийг хүргэж, хүлэг нь хурдан, хүүхэд нь цовоо, од хийморьтой сайхан наадахыг ерөөе.
"Тод магнай" сэтгүүл № 54
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.161.71
Saihan yriltslagaa baina. Ahdaaa bayr hurgey. Tavantolgoi bagiin irged urgelj tanig demjij harj yvdag shvv. Oron nutgiinhaa neriig manduulj yvaa mundag ah shvv. Tani gol golomt munhd badarch.tenget tetgegdej turd iveegdej yvah boltugai.
Reply