Аймгийн Алдарт уяач Б.Лувсанжамба: Би дөрвөн хонгор азарга, дөрвөн хул мориороо алдар цолонд хүрсэн
Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, аймгийн Алдарт уяач, “Удамт хүлэг” галын тэргүүн Батнасангийн Лувсанжамбатай ярилцлаа. Эднийхэн гурван үеэрээ хурдан хүлэг уяж хурдлуулж буй удам уяачид юм.
-Таны хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье. Уяаны эрдэмд суралцахад хэн нөлөөлөв, ихэнх нь удам дамжсан уяачид байдаг. Таны хувьд?
-Миний аав Батнасан нэгдэл гэж байхад адуучин, морь ч уядаг байсан. Чухам хэдий үеэс уяа эвлүүлснийг нь би мэдэхгүй, дээд үе нь морь уядаггүй байсан гэдэг. Аав маань хурдан шарга азаргатай байлаа. Тэр угшлын гүүнүүд манайд байсан даа. Түрүү үедээ аавын нэртэй хурдан зээрд морь байсан юм билээ. Ямар сайндаа малын эрэлд явж байгаад танихгүй айлд хоноход зээрд мориор нь аавыг таньж дайлж цайлаад сүйд болж л дээ. Гэртээ ирээд морь гэдэг чинь надаас илүү нэртэй, муу хүнээс дээр байдаг юм байна гэж байсан гэнэ лээ. Аав маань 80 хүрээд “ойчсон”. Аймгийн Алдарт уяач цолыг Бүрдээс хамгийн анх авч байсан болов уу. Алдар цол гэж дуулддаггүй байхад л авч байсан юмдаг. Бие нь муухан байхад сумын дарга нар гэрт нь ирж цолыг нь өгч байсан.
-Тэр шарга азарганы удам угшлыг та мэдэх үү?
-Дундговиос нэг халиун азарга Бүрд рүү гарсан юм гэнэ лээ. Хурдан азарга байсан гэсэн. Түүний үр шарга азарга аваад тэр л хурд тарьсан гэдэг. Манай аав голдуу халиун, шарга, хонгор адуутай байсан. Одоо ч гэсэн манай адуу хонгор голдуу.
-Аавыгаа залгаж хэдий үеэс бие даан хурдан хүлгийн уяа тааруулав?
-1970 онд цэрэгт явж ирээд 1973-74 оноос өөрөө гардаж морь уяж эхэлсэн дээ. Дандаа сайн уяач гэж хаа байхав, цэргээс ирсний дараахан юм даа, уяж байсан үрээгээ тавихаа мартаж хонуулаад хөглөж будилж л байлаа. Тэр үедээ амжилт гэж юу байхав, 1982 оноос л их насны халиун морь аман хүзүүдүүлж, түүнээс хойш айраг бараг алдаагүй шахуу даа. Тэр халиун морь 4-5 жил айрагдсан, огт түрүүлээгүй.
Аймгийн Алдарт уяач Лампарам гуай морь давхиад ирэхээр хүүхэн нь дагаад дуртай болчихдог гэж ярьдаг юм. Тэр үнэн. Манай эхнэр Цэрэннадмид моринд их хорхойтой, наадамд морь манаж хононо. Нутгийн зарим хүн “Хорлоодой” гэдэг юм.
-Тэгээд анхныхаа түрүүг хэзээ хүртэж байсан юм бэ?
-1983 онд хязаалан хонгор үрээ түрүүлгэж байсан. Наадмын түрүү шүү, өвөл хаврын уралдаанд бол түрүү, айраг авч л байсан. Ер нь би дөрвөн хонгор азарга, дөрвөн хул мориор наадсан хүн. Бүгдийг нь сумандаа түрүүлгэсэн. Одоо ч сүүлийнх нь хурдалж байна.
1991 онд манай сумын 60 жилийн ой болж эхний өдөр нь гурван нас уралдахад хоёр түрүү, нэг айраг авч байлаа. Уг нь гурван түрүү авчих байсан юм билээ. Азаргыг замд нь согтуу хүн татуулчихаад эргэж уралдаад гуравлаж байсан. Дээр дурдсан хязааландаа түрүүлсэн хонгор үрээ азарга болоод айрагдаж байгаа нь тэр. Их насанд хул морио түрүүлгэсэн. Манай суманд хамгийн олон морь уралдсан нь 60 жил байх. 300-гаад шахуу морь мордож байсан санагдана. Ингэж олон морь манай суманд уралдаж үзээгүй, хамгийн олон морь уралдлаа гэж улс ярьж байсан юмдаг. Мөн хул даага түрүүлсэн.
-Дандаа унаган адуунууд уу?
-Дөрвөн хонгор нь авмал, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Төв аймгийн Баянцогтын адуунууд. Хөдөөгийн малчин бид чинь үнэтэй морь дийлэхгүй болохоор бага насны адуу л авах юм. Би ч голдуу азарган үрээ л авсан. Сүүлд авсан нь зурвас хонгор халзан юм даа, надад бэлгэнд ирсэн. Миний лам багш Сонинбаярт Галын Баттөмөр гуай даага өгсөн юм гэнэ лээ. Дааганд нь уралдуулаад Баянчандманьд гуравласан гэсэн. Надад хурдан гээд даага өгч байна, чамд өгчихье гэхээр нь би авч байсан юм.
-Дааганд нь уу?
-Би очиж чадахгүй байтал Жаргалантад оторт гараад ирсэн, хавар буцчихаас нь өмнө аваарай гэхээр нь хязаалан авчраад сумын наадамд түрүүлгэсэн. Соёолон сумандаа айрагдаж, хавчиг түрүүлээд, хойтон жил нь 2011 онд сумынхаа 80 жилийн ойд түрүүлээд, 2013 онд Архангайн Хашаат сумын 90 жилд түрүүлсэн. Өмнө нь Хашаатын 80 жилд бас нэг хонгор азаргатайгаа очиж түрүүг нь авч байсан. Тэнд би чинь эчнээ танил болчихсон хүн шүү дээ.
Хонгор халзан азарга хавчиг соёолондоо уяа сайхантай байлаа. Бага, дунд сунгаанд ганцааранг нь тарлаад, их сунгаанд азаргануудтай нийлүүлэхэд Лампарам гуайн хар азаргатай хамт ирж байсан. Хар азарга даагандаа Лампарам гуайд ирээд урдаа юм оруулж үзээгүй байсан юм. Угшил нь хурандаа Балгансүрэнгийн адууных. Тэгээд наадам дээр Лампарам гуайтай таарч, за өнөөдөр таны зүрхэн дээр гараа тавья гэхэд өвгөн ихэд санаа алдаж билээ. Тэр өдрийн уралдаанд хар азарга гараанаас хөтөлж эхлэхэд халзан азарга хойноос нь нэхэж хоёулаа хол тасарсан. Замын тал хэрд хар азарга ард нь үлдэж, халзан азарга их хол түрүүлсэн юм. Миний халзан азарга уяа таарсан байхдаа ойр хавьдаа юмтай уралдмааргүй санагддаг.
-Дөрвөн хул морины тухайд?
-Сумын 60 жилд түрүүлсэн хул мориос бусад нь унаган адуунууд. Эх тал нь шаргуудын төл. Эцэг тал нь хонгор азаргануудын угшилтай. Хул морийг 1980-аад оны сүүлээр тухайн үед гуравдугаар багийн дарга байсан Доржнамжим гэдэг хүнээс 2500 төгрөгөөр худалдаж авч байлаа. Соёолон байхад нь Намжим гуай өөрөө уяж их сунгаанд хязаалантай уралдуулаад дөрөвт давхиулсан ч сумын наадамд сойлгүй тавьсан гэдэг. Тэгээд би нас нийлж байхад нь авсан чинь, морины тал өртгөнд өгсөн ч авахгүй л гэнэ, чи өөрөө сайхан морьтой байж үүгээр яах гэсэн юм гэх зэргээр олон хүнд загнуулдаг юм байна. Эхнэр ч үнэтэй морь авлаа гээд дургүй байсан. Би гэдэг хүн аавындаа ч очиж чаддаггүй. Тэгсэн нэг өдөр аав намайг дуудуулахаар нь хул морио хөтлөөд очлоо. Миний хүү сайн л уя, үнэтэй авсан гэсэн хазааранд нь юм өгсөн биз дээ гэдэг юм байна. Тэгээд зун нь /1990 он/ уяад сумандаа айргийн дөрвөөр давхиулж, давхар уяагаар Архангай аймгийн Хашаат сумын Түмэн адууны баярт аман хүзүүдүүлсэн.
Дөрвөн хул морины хамгийн сүүлийнх олон хурдалсан даа. Ямар сайндаа гаднаас ирсэн сайн морьтой улс энэ хул морийг барьж яваарай хэмээдэг гэнэ лээ. Өөр ч айрагдаж, түрүүлсэн морьд байсан л даа. Гэхдээ эд давхиж л байвал айрагт багтдаг байсан.
-Аймгийн Алдарт уяач гэдэг орон нутагтаа ханасан цол. Энэ эрхэм цолыг хэдэн онд хүртэж байсан бэ?
-2004 оноос өмнө авсан даа. 1999 онд Улсын сайн малчин, 2013 онд сумын шилдэг уяач болсон. Би тойрсон сумдын ойнуудад айраг, түрүү хүртэж явсан болохоос аймгийн наадамд очиж үзээгүй шахуу. Аймгийн 80 жилд хонгор азаргатайгаа явъя гэж бодоод, хөл нь бага зэрэг доголчихсон байсан юм. Тэгээд нутгийнхаа монхор Сүхбаатарыг гуйгаад хоёулаа явах юм болсон чинь Сүхээгийн аавд нь, зүгээр адууг доголгочихоод ирдэг юм чинь доголон юмны хөлийг нь чирүүлэх нь үү гэж загнуулаад больж байсан. Манай аймаг ч хатуу газартай л даа.
-Таныг төрийн наадмыг зорьсон уяачдын нэг гэж байна лээ.
-Архангай аймгийн Хашаат сумын 90 жилийн ой болдгийн өмнөх жил хонгор халзан азаргатайгаа улс руу явсан юм. Халзан азарга давхиандаа хөлөө самарчихаад 70 хэд, 80 хэдээр л ирсэн байх. Ноднин хонгор халзан азарга хурдан юм шиг санагдаад Их хурдад очъё гэсэн чинь Хашаатын ой давхцаад, уг нь очсон бол зөвшөөрөл олдох л байсан юм билээ. Хоёрын хооронд юм болов уу гээд Хашаатын 90 жилийн ой руу явсан юм. Мөн Гиннест оролцож хээр морь маань 100-гаад багцаанд давхина лээ.
-Морин жилд ямар амжилттай наадсан бэ?
-Энэ жил ч эмнэлгээр явсаар таарлаа даа. Уях нь уяна, гэхдээ шинэ цагийн уяа, тэжээлийн учрыг олохгүй юм. Өвөл тэжээгээд уралдуулахаар гавихгүй л байна. Зундаа би морьдоо тэжээдэггүй, харин саамална.
Би найман хүүхэдтэй. Зургаа нь хотод, бага хүү Мөнхнасан л намайг залгаж морь уяж байна.
-Бүрдийн уяачдын овог нэр болсон Гүхээт хонгор морины талаар та юу мэдэх вэ. Хонгор морины Сэрээнэн гэдэг хүн, таны аав хоёр үеийн өвгөчүүл байсан гэсэн?
-Нямын Сэрээнэн гэдэг хүн амьдралын эрхээр Хархорин сумын нутагт шилжин суурьших болж хонгор морь нутгаадаа гүйгээд байхаар нь манай аавд үлдээсэн юм билээ. Адуу мал тарих даалгавартай нэгдлийн хэдэн залуус хашаанд шахаж оруулах гэтэл хонгор морь эргэж дайрч өндөр Рэнцэн гэдэг хүн барьсан шургааг модоороо нүдийг нь сох дэлсэж, хэдэн жил ижил сүрэгтээ тал нүдтэй явсан даа, хөөрхий. Нэгэн өвөл Сэрээнэн гуай манай аавынд ирж хонгор морио хараад, “их турж, эцэж дээ, энэ жил онд орохгүй нь, үхэхээр нь чадвал толгойг нь аваадахаарай” гэсэн байгаа юм. Аав ч үхэхээр нь толгойг нь авч хадгалаад Хархорин руу хүнээр хэл өгүүлсэн ч сураг чимээгүй гурван жил болсон гэдэг. Тэгээд толгойг нь хадгаар ороогоод хонхор газар ухажд арц дэвсээд “хүн хүнээ оршуулдаг ёсон байхад сайн морины толгой ялгаа юу байна” гэж хүний адил ёслон газар булж орхисон гэсэн. Зарим нэг хүн дам сонссон байдаг юм уу, танай авдранд Гүхээт хонгорын толгой байдаг гэнэ гэж надаас асуудаг юм. Би ямар юмаа хадгалах вэ дээ. Харин нутгийн зарим нь Лувсанжамбынх олон хурдан хул, хонгор адуутай нь Гүхээт хонгорын буян шингэсэн гэх нь дуулддаг. Би ч нэг их үгүйсгэдэггүй юм. Аав амьд сэрүүн байхдаа, миний хүүгийн адуунд ч хурд байна, чи олж уядаг нь юу л бол” гэж байсан.
-Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг болон гэр бүл, үр хүүхдүүдийг тань өнө мөнхөд ивээж байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна