Адууны хөлсөөр алдагдаж байдаг амин дэмүүд

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 02 -нд

Морь уях төрийн хэрэгт шамдан буй эрхэм уяачид та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. “Уяаны эрдэм” булангийн энэ удаагийн дугаарт адууны хөлсөн дэх  химийн зарим элементийн талаар хүргэхээр бэлтгэлээ. Та бүхэн адууны хөлсөөр дамжин ямар төрлийн элементүүд гадагшилж байдгийг тэр нь тухайн адуундаа ямар нөлөөтэйг мэдэхийг хүсвэл анхаарлаа хандуулна уу?
Хурдан морины уяа сойлгын ажил, давхилын явцад биеийн бүх эрхтэн систем, түүний дотроос булчингийн аппарат ихээхэн ачаалалтай ажилласнаар бие махбодод дулаан их хэмжээгээр үүсч, үүнтэй холбоотойгоор дулаан ялгаруулалт эрс нэмэгдэнэ. Ингэж нэмэгдсэн дулааныг биеэс ялгаруулах, гадагшлуулах гол үүргийг хөлсний булчирхай гүйцэтгэдэг. Морь барьснаас хойш хоёр дахь өдрөөс хөлсөлж эхлэх бөгөөд ингэхдээ эсгий болон хөлс нэвтрүүлэхгүй хулдаасаар толгойноос нь бусад биеийн хэсгийг битүү нэмнэнэ. Ялангуяа хондлой, цээж рүү салхи оруулахгүйгээр дарж битүү нэмнэж хөлсөлнө. Морийг хөлслөхөөс өмнө биеийн гаднах шаврыг угааж арилгана. Энэ нь хурдан морийг хөлслөх явцад илүү үр дүнтэй.
Ингэж хийснээр хурдан моринд зүдэргээ бага суулгадаг. Эхний үеийн шавар хөлсийг авахдаа салхигүй бүгчим өдөр 1300-1400 цагийн орчим 10 км газарт салхины өөдөөс, буцаж ирэхдээ салхины уруу зөөлөн хатируулж, цогиулж авсан 2-3 удаагийн хөлс авалтанд шавар хөлс их гарч байсан. Эхний хөлс зөөлөн авах шаардлагатай байдаг нь энд тарган морь няцрах аюултай байдаг. Учир нь няцарсан морь нь цаашид уяа сойлго авахдаа муу байдаг. Онолын үүднээс авч үзвэл: Хурдан морины эхний үеийн хөлс нь биеийн массыг бууруулах, хөлсний булчирхайн үйл ажиллагааг сэргээх, зүдэргээ суулгахгүй байх, арьсны хийн солилцоог сайжруулах ач холбогдолтой. 4-5 дахь удаагийн хөлс авалтанд хөөсөрхөг хөлс гарч эхэлсэн. Энэ үед хурдан морины тарга хүч буурч, баас хатуурч, тал ба бүтэн хомоол гаргаж байсан. Энэ нь хурдан морины уяа эвлэж байгаагийн шинж тэмдэг юм. 7-8 дахь хөлс авалтанд хөөсөн хөлс гарахаа больж ус шиг тунгалаг хөлс гарч эхэлсэн. Энэ нь морины амьсгаадах багасч хөлс нь давсгүй болж ирдэг. Уяа сойлгын явцад хурдан морины тосон ба өтгөн хөлс нь бие организмд онцгой өөрчлөлт ажиглагдаагүй. Хурдан морь ир орж уяа ханасан үед гишгүүлж байх явцад бөмбөрөн урсч буй хөлс ажиглагдсан. Энэ нь их сунгааны дараа илрэн гарсан.  Үүнийг хурдан морины сүүлчийн хөлс буюу сувдан хөлс хэмээн үзэж болно. Онолоор хурдан морийг хөлслөх явцад хөлсөөр илүүдэл дулаан ялгараад зогсохгүй бодис солилцооны завсрын элементүүд түргэн хугацаанд гадагшилж түүнийг төв мэдрэлийн системийг зохицуулж байдаг. Мөн хөлсөөр завсрын хортой бүтээгдэхүүнүүд гадагшилдаг.Адууны хөлсөөр доорх төрлийн эрдсүүд алдагдаж байдаг нь судалгаагаар тогтоогдсон тул эрхэм уяачид та бүхэн анхааралдаа авч, эмчийн зааврын дагуу алдагдсан эрдсийг нөхөж байхыг сануулж байна.

Морины хөлсний тосны хүчлийн найрлагыг Чех улсад үйлдвэрлэсэн “хромыг” хий шингэний хроматографийн багажаар тодорхойлсон.

Л.Амарсайхан

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.