МУ-ын Алдарт уяач Т.Лхасүрэн: Хоёр азарга маань хурд тарьж, намайг олон баярлуулсан
Дорноговь аймгийн Иххэт сумын МУ-ын Алдарт уяач Т.Лхасүрэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Хэнтий аймаг үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, зүүн бүсийн хурдан морины уралдаанд хязаалан түрүүлгэсэнд баяр хүргэе. Наадмын сонин жилээ даадаг гэдэг шүү дээ?
-Усан могой жил өвгөн миний хувьд амжилт бүтээл арвинтай, айраг цагаа олонтой сайхан жил байлаа. Унаган адуунууд хурдалж зээрд хязаалан маань зүүн бүсийн наадамд түрүүллээ. Зээрд үрээ маань даага, шүдлэндээ сумынхаа наадамд аман хүзүүдэж байсан хурдан буян. Харин Дархан сумын 90 жилийн ой болон сумынхаа наадамд түрүүлчихээд Хэнтийд очсон юм.
-Нэг жил тэгвэл гурав түрүүлжээ?
-Тэгсэн. Зээрд үрээний эцэг нь миний унаган Хадагт гээд зээрд азарга бий. Харин эх нь хонгор гүү бий.
-Хээр даага мөн айрагдан байхаа?
-Тэгсээн. Бас л манай унаган адуу. Уг нь түрүүлсэн ч бариач нь тэнд нь жаахан ээдрүүлээд будлиулчихна билээ. Өвгөн ноёны нутгийнхан бүх түрүүгээ гадныханд алдах гээд байсан учраас тэгсэн юм байлгүй дээ. Би адуун дээр хэл ам хийдэггүй ээ. Тэгэх тусам адуу сайн давхидаг юм. Зарим улс жаал үгтэй л байна лээ. Арга ч үгүй биз дээ. Хээр даага өмнө нь Дархан сумын 90 жилийн ой, сумын сургуулийн ойд тус тус түрүүлчихээд ирсэн байсан юм.
-Улс бүсийн чанартай ямар ямар наадмуудад уясан хүлгэдээ уралдуулж байв?
- 1986 онд АХ-ын 65 жилийн ойгоор шүдлэн үрээ гуравлуулж байсан. Өөрөө очиж чадаагүй л дээ. Хүнээр өгөөд явуулсан айрагдчихсан байсан. Түүнээс хойш яваагүй байж байгаад өнгөрсөн жил ирж, шүдлэн 21-ээр давхиулсан. Бүсийн чанартай наадмуудад олон оролцсон доо. 1992 онд Чойрт болсон Боржигоны хурдад азарга аман хүзүүдүүлсэн. Нас яваад дээр нь сүүлийн хэдэн жил бие чилээрхээд юм мартаад байдаг болжээ. Ямар ч байсан морь уяснаас хойш 223 айраг, түрүү хүртсэний түрүү магнайд 74, аман хүзүүнд 48, гуравт 48, дөрөвт 27, тавд 29 удаа давхиулсан байна лээ.
-Лхасүрэнд уяаны эрдэм заасан анхны багш нь хэн бэ?
-Одоо бурхны орноо одсоон. Номхоны Доонорон гэж манай Иххэтийн хүн байсан. Мөн Самбуугийн Найдан гэж намын дарга, сүүлдээ адууны клубын даргаар ажиллаж байсан хүн байлаа. Бага насанд нь Дооноронгийнх нь уясан адуу илүү давхидаг байсан. Би Найдангийнх нь морийг нь унаж өгөөд эмнэгзээрд бэлгэнд авч байлаа. Би эхээс 12-уулаа. Манайхнаас морь мал сонирхсон нь ганц би. Багаасаа хурдан морь унаж, бас болоогүй адуунаасаа нэгийг барьж аваад морийг нь унах хүнээр уяулдаг байлаа. Тэр голдуу айрагдах юмуу дээгүүр давхина. Найдан гуайн өгсөн зээрд үрээ гэхэд л сумын наадамд дөрөв түрүүлж, дөрөв аман хүзүүдэн хоёр удаа гурвалсан.
-Хурдан хүрэн азаргатай гэсэн нь энэ зээрдийг хэлж байжээ дээ?
-Галшар угшилтай Махир гээд хурдан хүрэн азарга байлаа. 1960-аад оны үед хурдалж байсан адуу л даа. Сумын наадам, ойд тав түрүүлж, тав аман хүзүүдэн, тав айрагдсан. Би ер нь зээрд хүрэн хоёр азарга, түүний үр төлөөр наадсан хүн. 50 гаруй жил наадахдаа айраг амсаагүй наадам байхгүй шүү.
-Махир хүрэнгийнхээ талаар жаахан дэлгэрүүлээч? -Шүдлэнд нь Мөнхийн Жунай гэдэг хүнээс морь, 300 цаасаар /төгрөгөөр/ худалдан авч байлаа. Их айхтар догшин үрээ байж билээ. Тэгэхэд би өөрөө 16, 17-той нялхаараа шахуу. Тэгээд хүрэн үрээгээ уясан болоод өөртэйгөө чацуу шахуу Рэнчин гэж хүүгээр унуулж байгаа юм. Тэгсэн хөөрхий их эцэнхий хэрнээ хол түрүүлж ирсэн. Эцэнхий болохоор нь хөтлөөд оруулчихсан чинь хасчихдаг байгаа. Хүмүүс “Хасахгүй ээ, ингэж хол сайхан түрүүлж байхад” гээд орилолдоод л байсан. Хасах учир ч байсан юм л даа. /инээв/
-Ямар учир байхав?
-Тэр жил миний азарга түрүүлж, даага аман хүзүүдэн, соёолон, хязаалан айрагдсан байсан. Тэгээд дээр нь шүдлэн түрүүлчихээр замбараагүй юм болох гээд байхгүй юу. Тэгээд л хасчихсан.
-Ядаж айрагт тооцоогүй юм уу?
-Үгүй. Тэрнээс хойш хүрэн азарга маань бүдүүртлээ таван удаа аман хүзүүдсэн. Сайхан өнгөлж яваад л хүмүүс рүү шарвана, эсвэл морь барьдаг тугнаас үргээд хулжина, тэгсээр аман хүзүүддэг байсан. Одоо эргээд бодоход өм нь харьсан юм байлгүй дээ. Миний хоёр азарга нэг нь сумын баруун урд талын, нөгөө нь зүүн урд талын адуу. Энэ хоёрыг хооронд нь хольж сүлээд, дээр нь бололцооны солио хийгээд адуугаа боломжийн сайжирсан гэж боддог шүү.
-15, 16-тай бяцхан хүү байхаас айраг амсч, нэг дор олноор нь бөөндөж байсан хүн. Түүнээс хойш тийм бахдалт наадмууд олон байсан байлгүй?
-Олон олон. 1968 оны сумын баяр наадмаас гурван аман хүзүү, дөрвөн айраг авч байсан. Уржнан бас гурван түрүү, дөрвөн айраг авсан. Энэ жил /2013/ 7-8 газар уралдаж, 12 түрүү, дөрвөн аман хүзүү, зургаан айраг авсан байна лээ.
-Нэг насанд олон морь уях уу?
-Нас болгонд 2-3 адуу уяна. Манай том хүү Зоригтбаатар сүүлийн үед сайн уяж байгаа. Манай хөгшин бас моринд дуртай. Хоёулаа хамжиж дэмжээд морио хөлсөлчихөөд байсан одоо бүр чадахаа байсаан. Түүний оронд хоол цайг нь хийгээд, хүүхэд шуухдыг нь аргалаад байж байвал дээр юм шиг байна. Би гурван хүүтэй. Дунд хүү Ганбат бас морь уяна. Сумын Алдарт уяач цолтой. Сумын аварга малчин. Ойр зуурын наадмыг амарчлаад байгаа болохоос биш уг нь том наадамд уралдвал хоосонгүй л байх.
-Ахмад уяачид бидний үед одоогийнх шиг уралдаан олонтой, чөлөөтэй байсан бол илүү амжилт үзүүлэх байсан гэх юм билээ. Танд тэгж бодогддог уу?
-Манай нутгийн буурал Ишдоо, Адилбиш гээд мундаг уяачид байсан. Захиргаадалтын үед мань мэтийг тэгж чөлөөтэй тааваараа морь уяулахгүй шүү дээ. Би гэхэд л нэгдлийн 1000 гаруй адуу маллаж байсан хүн. Ид найр наадмын цагаар малийны шинжилгээ таарчихна. Дээр нь айраг, саам, дэл сүүлний төлөвлөгөө тогтоогоод өгчихнө. Түүнийг нь биелүүлэх гэж борви бохисхийхгүй хөдөлнө. Тэгж олон шөнө адуу манаснаасаа болоод одоо хөл гар муудаж ийм болчихоод байна. /үзүүлэв/ Эмч нар их даарсных гэсэн. Бас бодмоор л юм байна. Ямар сайндаа л 1986 онд шүдлэнгээ хүнд өгч явуулж улсад айрагдуулж байхав.
-Насаараа адуу малласан хүн морь сайн унана биз. Морь унах хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой юм бэ?
-Ах нь нарийн ширийнийг яаж мэдэхэв дээ. Ямар ч байсан муу нөлөө байхгүй гэдгийг л хэлж чадах байна. Би бол жинхэнэ морин дэл дээр өссөн хүн. Ноднингоос л хөл гарны өвчин хүндрээд үрэвсээд морь унаж чадахаа байлаа. Түүнээс биш тувт л морь унадаг байсан. Сайхан морь уначихаад салхи татуулж явах эр хүний бас нэгэн жаргал шүү.
-Нээрэн ч тийм байх шүү. Алдарт энэ янзаараа бас шаггүй адуучин явсан биз?
-Сумын аваргаар хоёр удаа, аймгийн аваргаар нэг удаа шалгарч байлаа. Мөн 1989 онд сумын Алдарт уяач, 1999 онд аймгийн Алдарт уяач цолыг авсан. Аймгийн80, 90 жилийн ойн медальтай.
-Лхасүрэн гуайн адуунаас гадагшаа гарч хурдалж байгаа ямар хүлгүүд байна? -Байлгүй яахав. Өмнөговь аймгийн харьяат Хөдөлмөрийн баатар Бандихүүгийн Батхүү гэдэг хүн манайхаас азарга ч авсан, гүү ч авсан. Дундговь аймгийн Хулд сумын харьяат Энэбиш гэдэг хүн Махирын төл нэг азарга авсан. Өөрөөр хөл жаахан тааруудчихаад очсон ч олон сайн төл гаргаж өгсөн гэнэ лээ. Хэнтий аймгийн харьяат Хүрэлийн Ухна хул үрээ аваад явсан олон түрүүлж айрагдсан гэнэ лээ. Эзэн нь надтай уулзсан юм. Битүү хавчиг азарга аваад явсан Төв аймгийн наадамд аман хүзүүдсэн гэсэн. Төв аймагт баргийн битүү азарга айрагдчихгүй байлгүй. Аймгийн арслан Цогоо гэж хүн байгаа. Манай Дорноговийн Сайхандулааных. Цогоогийн зээрд азарга, алаг морь хоёр хоёулаа манай унаган. Алаг морь нь аймагт түрүүлсэн, Алтанширээд бас түрүүлсэн. Сайхандулаандаа бас хэд хэд түрүүлсэн гэнэ лээ. Зээрд азарга нь ч бас олон айрагдсан. Бор-Өндөрийн Алтангэрэлийн хонгор халзан байна бас их хурдалж байгаа. Дарамжавын хурдан азарга бас манай адууных. Бараг 13-14 хүрсэн хойно нь хөнгөлөөд их олон түрүүлгэсэн. Хөнгөлчихсөн чинь бүр илүү давхидаг болсон. 1991 онд МНТ-ны 750 жилийн ойд явж байхдаа Данзанням Манлайгаар шинжүүлтэл “сайн их морь болох юм байна” гэсэн. Тэгээд нээрэн хэлснээр нь болсон доо. Ер нь манай Тахирын төлүүд хаа ч нүүр улайлгахааргүй давхидаг юм шүү. Тэгээд л ах нь дээр манай адуу боломжийн сайжирсан гэж нүүр бардам хэлж байхгүй юу.
-Сайн адуу цогцлоон, түүнийхээ үр шимийг хүртэн буй таныг Монгол төрийн сүлд ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.178.89
Дорнынговийн нэрийг өндөрт өргөж явсаэ хүн дээ
Reply66.181.178.89
Гэр бүл үр удмаараа ид уу гэсэн их сайхан хүмүүс байдаг
Reply103.212.119.114
Байгалиас заяасан унаган мэдрэмжтэй, аргагүй л Халхын мундаг алдарт уяач хүн мөн дөө.
Reply64.119.20.242
Сайхан хүн дээ. Хүү Энхбат нь сайн уяж байгаа шүү
Reply