Аймгийн Алдарт уяач Г.Адъяасүрэн: Нэг зун давхар уяаны адуунуудаар наадаж дөрвөн наадмаас 8 түрүү, 7 айраг авч байлаа
- Таныг Дорноговь аймгийн уяачдын төлөөлөл болох хүний нэгээр нэрлэсэн. Тиймээс ярилцлагаа адуутай холбогдсон түүхээс эхэлье. Таны өвөг дээдэс морь мал уядаг хүмүүс байв уу?
- Миний ээжийн аав Ерэнтэй гэж өвгөн байсан юм. Тэр хүн маань Дорноговь аймгийн алдартай уяач Пунцаг залан гэдэг хүний гарын шавь. Пунцаг залан гэдэг хүн бол маш алдартай сайн уяач байсан ч сайн судлагдаагүй юм шиг байна лээ, одоо нэг их яригддаггүй юм. Харин манай нутагт энэ хүний тухай үлгэр домог шиг зүйл их яригддаг. Пунцаг залан гэдэг хүний уяач нь манай өвөө Ерэнтэй, унаач хүүхэд нь манай ээж байсан юм. Манай аав бас хурдан морь уядаг, аймагтаа олон морь түрүүлгэж, айрагдуулсан Гомбосүрэн гэж хүн байсан. Би Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат хүн. Сайншанд суманд амьдарч байсан ч багаасаа хурдны морь унадаг байлаа. Нэгдлийн үед манай ах нэгдлийн адуу малладаг байсан болохоор зуны амралтаараа очиж адуу мал хураана, унага даага унана, сургана.
- Дорноговь аймгийн хувьд Монголын хурдны цөм гэж хэлэгддэг нутаг.
- Тийм шүү. Манай аймгийн бүх сумд хурд ихтэй шүү дээ. Харин нутаг орныхон адуугаа уяхгүй, хурддаа анхаарахгүй, хол явж уралдахгүй байгаад л ах нь их харамсдаг юм. Монголын хамгийн хурдан морьдын нэг Дэлгэрэх сумаас уржнан, ноднин Мандах сумаас гээд улсад 2 их морь түрүүллээ. Түрүүлэх шандастай сайхан морьдоо уядаггүй, улсад уралдуулахгүй тэгээд хаячихдаг, хотоос хүн очиж морьдыг нь авчран уяхгүй л бол.
- Баатархүүгийн Дэлгэр хээр, Балдандоржийн хонгорыг ярьж байна уу та. Энэ 2 чинь хоёулаа Тайж банди угшлын адуу гэдэг мөн үү?
- Нэг нь бол яалт ч үгүй Тайж банди угшлын адуу, нөгөө нь Мандахын адуу аймгийнхаа баруун талын сумынх. Эндээс харахад Дорноговийн баруун, зүүн тал, хаа ч гэсэн хурдтай байна гэсэн үг дээ.
- Танай өвөө, бас аав чинь бас морь уядаг хүмүүс байсан юм байна. Таны хувьд хэзээнээс уяж эхэлсэн бэ?
- Миний хувьд 1990-ээд оноос морь уяж эхэлсэн. Би ч насаараа жолооч хийсэн хүн дээ. Бааз, нийтийн ахуйн үйлчилгээнд машин барьдаг байлаа. Сүүлд нь Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд ирээд л хүний генд юм байдаг юм уу, багын мөрөөдлөө биелүүлэх гээд хэдэн адуу цуглуулж, өөрийнхөө унаган адууг Сайхандулаан сумаас ахаасаа авчран өсгөж үржүүлсэн.
- Таныг адууныхаа чанарыг сайжруулах тал дээр их анхаардаг гэж байсан. Адуунуудаа хаанаас, хэнээс цуглуулсан бэ?.
- Энд тэндээс сайн азарга, гүү их авсан. Дорноговь аймгийн Иххэт сумын Пүрэв өвгөнөөс нэг хүрэн азарга авсны төлүүд нь их хурдалсан, улсад, даншигт хүртэл түрүүлсэн. Сүүлд Онгойн Адилбишийн адууны угшилтай хонгор азаргыг Сайхандулаан сумын Чулуун гэдэг хүнээс авсан. Тэр хонгор азарга болон төлүүд мөн сайхан хурдалсан. 2 даншигт түрүүлсэн хонгор морь байна, бас хонгор алаг морь байна. Сүүлийн үед Араб, Англи азарганууд авч адуугаа сайжруулж байна. Тэрийгээ бас нутгийн ард түмэндээ хүргэх, Дорноговь, Говьсүмбэрийн адууг сайжруулахаар өөрийн адуундаа гүүг нь тавиулж байна. Араб, Англи азарганууд “МТТ” компанийн захирал Тэрбиш гэдэг хүнээс авсан. Энэ хүн л Монголд хамгийн найдвартай, жинхэнэ цэвэр цусны адууг морин завод (Оросын нэгдүгээр армийн морин завод, Терскийн морин завод )-аас нь авчирдаг. Миний өөрийн унаган Монгол гүү Англи адууны дундаас гарсан төл эрлийз даага ноднин Дорноговь аймгийн уралдаанд 1,5 км тасархай түрүүлсэн. Миний Англи, Араб азаргануудад Дорноговийн Айраг, Алтанширээ, Эрдэнэ, Дэлгэрэх, Хатанбулаг, Даланжаргалан, Сайхандулаан, Улаанбадрах сумдаас хүмүүс гүүгээ авчирч тавьцгаасан. Бараг бүх сум миний Англи адууны төлтэй болчихож байгаа.
- Сонирхоод асуухад Алтангэрэл манлай азарга нэг удаа гишгүүлэхэд тэдэн доллар гээд үнэлгээ тогтоочихсон байдаг юм байна лээ. Таны хувьд яадаг вэ?
- Би 1-1,5 сая төгрөгөөр гүүг нь тавиулаад, намар 11 сард гүүний хээл найдвартай авсан хойно буцаагаад аваад явчихдаг юм. Хөдөлмөрөө үнэлэлгүй яахав, маллагааны хөлс авна, бас тэрэнд чинь хариуцлага байна шүү дээ, тусгай хүн ажиллана, өвс тэжээл өгнө, сайн тамир тэнхээ авахуулж байж хээлтүүлгэнд оруулахгүй бол болохгүй, гүү нь хээл авч өгөхгүй сувайрах магадлал өндөртэй. Цэвэр цусны азарганы төл авна гэвэл 1-1,5 сая төгрөгөөр олдохгүй шүү дээ.
- Та одоо яг хэдэн азаргатай байна? Монгол азарга хаа хаанаас авсан бэ?
- Одоо би чинь 1 Англи, 3 Араб, 1 Буддённый азаргатай. Монгол азарга бараг аваагүй, угшил сайтай гүү их цуглуулсан. Өмнө хэлсэнчлэн Пүрэв өвгөний болон Сайхандулаан сумын адуу л байгаа.
- Таны адууны цус сайн байна. Томоохон чанартай уралдаануудад хэрхэн уралдаж байв? Энэ жил л эрлийз адууг ялгаж байгаагаас биш өмнөх жилүүдэд ялгалгүй уралдуулдаг байсан.
- Тийм. Би өөрийн унаган адуу, цэвэр Монгол 4 соёолон (дэгдээхий хээр, бенз хүрэн, гоё цавьдар, загал үрээ)-гоо бүгдийг нь ТМ телевизийн захирал Түмэнжаргалд өгсөн. Эдгээр адууг Манлай уяач Оюунбилэг уяж хурдлуулж байна. Дэгдээхэй хээр Булганд өнгөрсөн хаврын даншигт, Дорноговь аймагт болсон Зүүн бүсийн наадамд бас айрагдсан. Бенз хүрэн гадуур аймаг сумдын 8,9 наадамд уралдаж бүгдэд нь айрагдсан. Гоё цавьдар шүдлэндээ Баянхонгорын даншигт гуравласан.
- Та Говьсүмбэртээ морио уядаг биз дээ? Сум орон нутагтаа хэр наадаж байна даа?
- Уяна, уяна. Миний уясан хонгор морь соёолондоо 2007 онд морь төвийн бүсийн уралдаанд түрүүлээд дараа нь Говь-Шанхын наадамд түрүүлсэн. Угшил нь өмнө хэлсэнчлэн Адилбишийн адуунаас авсан хонгор азарганы төл, эх нь миний унаган адуу. Мөн адил угшилтай хонгор алаг морь 2007 оны Боржигон наадам төвийн бүсийн уралдаанд гуравласан. Ингэж нэг жилд бүсийн наадмаас 2 түрүү, 1 айраг авсан. Энэ жил улсын наадмаас манай хязаалан үрээ эрлийз адууны дунд ангилалд гуравт орсон. Адъяасүрэнгийн Нямхүү гээд манай хүүгийн нэр дээр уралдсан. Би чинь 2 хүүтэйгээ хамт морь уядаг юм.
- Сум орон нутгийн наадмуудынхаа айраг түрүүг тоолж байв уу?
- За улс, бүсийн чанартай наадамд 3 түрүү, 3 айраг, аймгийн наадамд 8 түрүү, 15 айраг, сумын наадамд 47 түрүү, 23 аман хүзүү, 32 айраг хүртсэн.
- Та ямар цолтой вэ? Хүүхдүүддээ морь уях эрдмийг заадаг юм байна, тиймээ?
- Би аймгийн Алдарт уяач цолтой. Би улс, бүсийн наадмын 3 түрүү 3 айрагтай. Өмнө хэлсэн 2007 оны бүсийн 2 түрүүнээс гадна 2003 оны Боржигон төвийн бүсийн наадмаас хязаалан алаг азарга түрүүлж 1 түрүү авсан. Би чинь 5 хүүхэдтэй хүн, хүүхдүүдтэйгээ хамт уянаа. Томын удаах хүү маань 8 дугаар анги төгсөөд л надтай хамт морь уяж, адуугаа маллаж эхэлсэн. Хүү маань бас аймгийн Алдарт уяач цолтой. Манай хүүгийн нэр дээр энэ жилийн улсад орсон хонгор алаг морь, зээрд халзан үрээ гээд 2 айраг байгаа юм. Одоо бага хүү маань бас морь уяж байгаа, ойр хавийн сумандаа сайхан уралдаад л байна.
- Танайх хэчнээн тооны адуутай вэ? Тэрнээс яг үржүүлгийн адуу хэд байна вэ?
- Манайх 200 гаруй адуутай. Тэрнээс 80-аад гүү байгаа. Газар газраас л хүний гайгүй гэсэн болгоныг цуглуулж адуугаа сайжруулахаар хичээж байна. Ер нь гүү чухал юм байна. Би гүү сайн цуглуулдаг. Тэрийгээ тохирох азарганд нь тааруулж тавиад, тэгээд л гайгүй төл гарна шүү дээ.
- Ер нь эрлийз гайгүй цусны даага одоогоор ямархуу ханштай байна вэ? Та адууны наймаа хэр хийж байна?
- Адуунаасаа л болно доо. Би ч нэг их наймаа хийдэггүй. Ганц нэгийг хямдхан зарсан, надаас гайгүй гайгүй даага хямдхан авсан хүмүүс улсад айрагдуулчихаад л байна. Зарим айлуудад хурд гаргадаг ганц, нэг л гүү байдаг. Харин би энд тэндээс овоо юм цуглуулсан болохоор 5-6 гүүнээс гайгүй адуу гараад байдаг юм. Гэхдээ нэг гүүнээс төрсөн ах дүү 2 морь л гэхэд нэг нь хурдан байхад нөгөө нь хурдалдаггүй байх тохиолдол ч байна. Гэхдээ адуу бол удам угшил заавал дагадаг юм байна лээ. Нэг гайгүй адуу хөөгөөд ирэхээр заавал нэг угшилтай адуу, хамаатан адуу байдаг.
- Түмэнжаргал ахаас гадна таны адуунууд хаашаа хаашаа тарсан бэ? Хэр амжилт үзүүлж байна вэ?
- Миний хүнд өгсөн манай унаган шүдлэн үрээ Дундговь аймгийн 70 жилийн ойн наадамд түрүүлж Land-200 машинаар байлуулсан. Дундговь аймгийн Өлзийт сумын Баяраа гэдэг хүний нэр дээр уралдсан. Бас Чойрын Бадамсүрэн гэж хүнд би нэг даага өгсөн юм. Тэр даага овоо хурдалж байгаа нийслэлийн хурдад гуравлаад, Өмнөговь аймгийн 80 жилийн ойн наадамд очиж тав-лаад, улсад ирж наймд орсон.
- Жил болгоны наадам бүхэн сайхан байдаг ч сэтгэлд үлдсэн хамгийн дурсамжтай гэвэл хэдэн оны, ямар наадам байна вэ?
- 2007 онд их одтой байсан. Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод нэг наадмаас би 4 түрүү, 4 айраг авч байсан юм. Тэр л хамгийн том амжилт үзүүлсэн наадам даа. Наадмын чанар чансаа нь чангарна шүү дээ. Түүний дараа Дорноговь аймгийн Айраг сумын 80 жилийн ойн наадамд уралдаж 2 түрүү, 2 айраг авсан. Дараа нь Боржигон төвийн бүсийн уралдаанаас 1 түрүү 1 айраг, тэндээс Өмнөговь аймгийн Даншигт очоод 1 түрүү авч байсан. Ийнхүү нэг зун давхар уяаны адуунуудаар уралдаж, 4 наадмаас 8 түрүү, 7 айраг авсан.
- Энэ жилийн хувьд хэрхэн наадав?
- Энэ жил манай морьд хурдан байсан ч ханиад хүрээд хүссэн амжилтаа гаргаж чадаагүй. Гэхдээ улсын наадмаас анхныхаа айргийг авч чадсан шүү. с
- Араб, Англи азаргануудаасаа төл их авч байна уу?
- Монгол төл олныг авсан. Эрлийз азарганы 7 эр, 4 охин даагатай байгаа.
- Хэзээ нутгаасаа гарсан бэ? Адуугаа хаана байлгадаг вэ? Нутагтаа очиж уралдаж байна уу?
- 1989 онд нутгаасаа гарч Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд 22 жил амьдарч байна. Нутагтаа очиж нааднаа. Шивээговьдоо адуугаа маллана, хангай говийн зааг их сайхан нутаг байгаа юм. Отор хийж бас явдаг байлаа. Заримдаа говь руугаа ороод Дорноговийн Сайхандулааны нутагт өвөлжчихдөг. Энэ жил бол баг өнтэй болохоор нутагтаа өвөлжиж байна.
-Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна