Монголын хамгийн олон нүүртэй сэтгүүл уншигчдын гарт хүрлээ

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 08 -нд

Зууны манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү гуайн хэлсэнчлэн “Монголын хурдны гол цөм, булгын эх, усны ундарга” болсон Хан Хэнтий аймгаар хагас сар гаруй аялж, эрдэмт мэргэн уяачид, эрэмгий хурдан хүлгүүдийнх нь талаар хууч дэлгэн хөөрөлдсөн “Тод магнай” сэтгүүл уншигчдын гарт хүрлээ. Монголын сэтгүүл зүйн түүхэн дэх хамгийн  олон буюу 552 нүүр бүхий шинэхэн дугаарт Хэнтий аймгийн  16 сум, дөрвөн тосгоны төлөөлөл болсон 300 гаруй уяачийн ярилцлага, нийтлэл, хөрөг тэмдэглэл, аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулсан зүүн бүсийн наадам болон 2013, 2015 оны хаврын тэргүүн сарын уламжлалт /аймгийн/ бүсийн уралдааны фото сурвалжлага багтжээ.
 Зуун дамнан хурдалж буй цуут хүлгүүдийн өлгий Хэнтий аймгийн хурдан хүлгүүд, эрдэмт уяачдын амжилтын товчоон бүхий энэхүү дугаар “Тод магнай” сэтгүүлийн захиалагчдын гарт очиж, урмын үгээр мялаалгаж байна.
Аймгуудын морин спортын түүхийг харуулсан тусгай дугаарын дараагийн зочид бол алс хязгаар Увс нутгийн уяачид байх болно.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна