Шилдэг эмнэг сургагч С.Женисбек: Уургалах төрөл л хүндрэлтэй байлаа

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 21 -нд

Монгол улсын шилдгийн шилдэг уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагчийг шалгаруулах "Адуучин-2015" тэмцээнд Баян-Өлгий аймгийг төлөөлөн оролцож шилдэг эмнэг сургагчаар шалгарсан С.Женисбектэй уулзаж ярилцлаа. Багаасаа эмнэг хангалын нуруун дээр өссөн болохоор амархан байлаа гээд баярлах түүний ярилцлагыг хүргэе. 
- Шилдэг эмнэг сургагч болсонд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
- Баян-Өлгий аймгаа төлөөлөн Монгол улсын шилдэг адуучин шалгаруулах “Адуучин-2015” тэмцээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Эмнэг хангал сургах тэмцээнд алтан медаль хүртлээ.  
- Энэ тэмцээнд орох эрхийг ямар тэмцээнээс авсан бэ?
- 2014 оны  сумын аварга адуучнаар шалгарч, улмаар Баян-Өлгий аймгийнхаа шилдэг адуучин болж байсан. 2015 оны дахин аймгийн аварга болоод энэ тэмцээнд оролцох эрхтэй болсон доо. 
- Өмнө нь улсын чанартай тэмцээнд орж байсан уу?
- Тулам булаацалдах тэмцээнийг жил бүрийн Наурызын баяраар Улаанбаатар хотод Спорт аялал жуулчлалын яамнаас зохион байгуулдаг. Тэрэнд 17 настайдаа  түрүүлж байсан.  
- Уран бугуйлчийн тэмцээнд анх удаагаа оролцож байгаа юм байна. Хүндрэлтэй зүйл байна уу?
-Уургалах төрөл хүндрэлтэй байсан. Анх унаж байгаа мориныхоо занг сайн  мэдэхгүй уурга, ташуур шүүрэх төрөлд морьтойгоо уначихсан. Тэрнээс бусад төрөл бол зүгээр манайхтай адилхан байсан.
- Аль төрөл хамгийн амархан байсан бэ?
- Эмнэг сургах, багаасаа л эмнэг сургаж өссөн. Энэ төрөлдөө шилдгээр шалгараад сэтгэл өндөр баяртай байна.
- Ярилцсанд баярлалаа.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна