Хонгор нутгийн хийморь хурдан саарал

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 25 -нд

Монголын ууган галуудын нэг “Морин-Эрдэнэ”-ийн отгон гишүүдийн нэг Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, залуу уяач Алтангэрэлийн Батбаатарын саарал морь АХ-ын 94 жилийн ойд айргийн тавд хурдалсан. Эзэндээ төрийн наадмын хишиг хүртээж, анхны айргийг авчирсан хурдан саарлын уяа сойлгыг Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Түвдэнгийн Батцоож тааруулдаг юм.  Ингээд хурдан саарал морины удам, угшил, амжилтын товчооныг танилцуулъя.
УДАМ, УГШИЛ:
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Түвдэнгийн Энхцогтын унаган адуу. Хэнтий аймгийн 90 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан Алтангэрэлийн хонгор морины төрсөн дүү юм.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2014 оноос эхлэн уягдаж:
2014 онд найман настай:
Дорнод аймгийн  Хөлөнбуйр сумын 90 жилийн ойд түрүү
Дорнод аймгийн Баян-Уул сумын 90 жилийн ойд түрүү
“Дорнод талын хурд-2015” зүүн бүсийн уралдаанд түрүү
Дорнод аймгийн Халхгол сумын 90 жилийн ойд түрүү
2015 онд есөн настай:
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн тав
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна