Тод манлайн тодорсон зээрд

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 27 -нд

Хийморь лундаа, аз одны бэлгэдэл болсон соёолон насны морьдын уралдааныг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд өнгөлөн, магнайдаа тоосгүй түрүүлсэн билээ.
АХ-ын  94 жилийн ой, төр түмнийхээ их баяр цэнгэл наадмаас хоёр түрүү, хоёр айраг хүртэн одтой сайхан наадсан Алтай нутгийн хүүгийн аз хийморийн бэлгэдэл зээрд үрээг товч танилцуулбаас:

УДАМ, УГШИЛ
Эцэг: Шүдлэн, хязаалан, соёолондоо улсын наадамд айрагдаж,  “Тамирын хурд”-д түрүүлж, “Алтан Овоо”-ны төрийн их тахилга болон Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд тус тус айрагдаж байсан Д.Ганбаатарын Сарт хүрэн азарга.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
Шүдлэн цагаас уягдсан.
2014 онд хязаалан:
АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд арав гаргаж давхисан
Ламын Гэгээний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд аман хүзүү
2015 онд соёолон:
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүү

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна