Удамт уяачийн урам зээрд

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 27 -нд

Дуу хуурын өлгий нутгийнхан илүүрхсэн АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд аман хүзүүнд хурдалсан билээ. Уясан эзний магнайг тэнийлгэж, унасан хүүхдийн хийморийг өргөсөн удамт уяачийн урам зээрдийг танилцуулбал:
УДАМ, УГШИЛ
Эцэг: Монгол улсын Алдарт уяач “Тэрлэг” хэмээх Н.Баярсайханы унаган адуу. Хусран шүдлэн үрээ авч азарга тавьжээ. Энэхүү азарганы анхны төл хязааландаа Өмнөговь аймгийн 70 жилийн ойд түрүүлж байсан. Ер нь энэхүү азарганы эр төл болгон нь давхиж байгаа гэдэг. 
Эх: Х.Пүрэвдоржийн унаган хурдан буурлуудын угшилтай гүү.

АМЖИЛТЫН ТОВЧООН:
Энэ хавраас эхлэн уягдсан битүү үрээ. Хаврын гурван ч уралдаанд айрагдаад улсын наадамд ирж ийнхүү аман хүзүүнд хурдалжээ.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна