Шандаст хурдан Салхин сарт

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 02 -нд

Өнгөрсөн жил төрийнхөө их баяр цэнгэлд айргийн дөрөвт хурдалсан, дөрвөн үеийн удамт МУ-ын Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын Салхин сарт өнөө жил хараахан айрагдаж чадалгүй зургаад хурдаллаа. Монгол төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн бахархалт түүхийн эзэн болсон Д.Баянбатын Салхин сартын удам, угшил, амжилтын товчооныг дахин нэг сануулваас:
УДАМ, УГШИЛ
Эцэг: Д.Даваахүү Тод манлайн хурдан азаргануудын нэг хөх цавьдарын дүү Сарт зээрд
Өнгөрсөн жил төрийнхөө наадамд түрүүлэн түмэн олноо цэнгүүлсэн Наран хонгор азарга, Салхин сарт хоёр ах дүү азарганы төлүүд юм.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2012 онд даага:
Архангай аймагт болсон хаврын уралдаанд аман хүзүү
2013 онд шүдлэн:
Өнжсөн
2014 онд хязаалан:
Нийслэлийн тэргүүн хүлэг шалгаруулах “Хангарьдын хурд-2014” уралдаанд гарсан цагаасаа өнгөлсөөр  долоо
АХ-ын 93 жилийн ой, үндэсний баяр  наадамд айргийн дөрөв
2015 онд соёолон:
АХ-ын 94 жилийн ой, үндэсний баяр  наадамд  зургаа

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна