М.Ганболдын Ах хээр

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 02 -нд

Сонин сайхан нь жилээ даадаг дэлхийд ганцхан дэлгэр Монголын их баяр цэнгэл наадам өргөн дэлгэр боллоо. Тоосонд нь ороход бүтэн жилийн  хийморь сэргэдэг хурдан соёолонгийн уралдааны долоод Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мижидийн Ганболдын хээр хурдалсан билээ. АХ-ын 90 жилийн ойд хул соёолонгоо айргийн гуравт хурдлуулж, өнгөрсөн жил Ховд аймагт болсон баруун бүсийн уралдааны эрлийз дунд насны ангилалд алаг үрээгээ түрүүлгэсэн Алдарт уяачийн хурдан хээрийг танилцуулбал:
УДАМ, УГШИЛ
Сүхбаатар аймгийн Асгат сумаас хээр унагатай халтар гүү авсан нь  өдгөөгийн хурдан хээр юм.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2012 онд даага:
АХ-ын 91 жилийн ой, үндэсний их баяр наадамд арав гаргаж давхисан
Булган аймгийн урд бүсийн уралдаанд айргийн дөрөв
2013 онд шүдлэн:
АХ-ын 92 жилийн ой, үндэсний их баяр наадамд 14
2014 онд хязаалан:
АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд 17
Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд зургаа
2015 онд соёолон:
Төв аймгийн Баянцогт сумын наадамд түрүү
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд долоод давхиад байгаа хурдан хүлэг юм.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна