Аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатар: Улсын наадмаас хоёр түрүү бүсийн наадмаас дөрвөн айраг хүртлээ
-Загал үрээ тань амжилтаа ахиулан төрийн наадмын анхны түрүү авчирлаа. Баяр хүргэе.
-Баярлалаа. Энэ жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Өнгөрсөн жил өөрийн унаган адуугаа айрагдуулж байсан бол энэ жил түрүүлгэн төрийн наадмын анхны түрүү хүртлээ. Их сайхан байна. Хязаалан гэдэг баяр наадмын эхний өдөр, эхний уралдаан байдаг. Тэр утгаараа маш олон хүн үздэг юм билээ. Загал үрээ түрүүлсний дараа олон хүн надад баяр хүргэн утасдсан. Ялангуяа Архангай нутгаас маань их олон хүн залгаж “нутгийн нэрийг гаргалаа” хэмээн баяр хүргэсэн. Нутаг орныхон маань тийнхүү урам хайрласанд би хувьдаа бас их баяртай байгаа.
-Аливаа юмны эхлэл чухал л даа.
-Тэгэлгүй яахав. Энэ бол олон жилийн хөдөлмөрийн маань үр дүн юм даа. Адуугаа сайжруулах зорилт тавьснаас хойш 22 жил өнгөрчээ. Одоогоос арваад жилийн өмнө улсад нэг шүдлэн үрээ аман хүзүүдүүлж байсан. Тэрнээс хойш нэг хэсэг тасарч байгаад ноднин унаган үрээгээ айрагдуулан олон жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг амсч байлаа.
-Энэ жил хэдэн насны морь мордуулсан бэ?
-Нас болгоны арваад морь уяж, их морь, хязаалан, даага мордуулж, хоёр түрүү, хоёр зургаа авлаа даа. Загал морь маань гарсан цагаасаа өнгөлсөөр зургаад хурдалсан. Барианы зурхай хүртэл хөтөлсөн шүү дээ. Та бүхэн зурагтаар үзсэн байх. Нэг талаараа унасан хүүхэд нь балчирдсан байж. Өнгөрсөн жил унасан хүү маань мориноос хасагдаад энэ жилээс өөр хүүхэд унаж байгаа юм. Ний нуугүй хэлэхэд Загал мориныхоо тухайд жаахан сэтгэл дундуур байгаа. Гарсан цагаасаа өнгөлөөд зурагтаар “Эрчим хүчний дэд сайд Пүрэвбаатарын загал морь түрүүлэх нь тодорхой боллоо” гээд зарлаад байсан. Би ч гэсэн түрүүлэх нь гэж бодоод малгайгаа өмсөж, машиндаа суугаад цэнхэр хашаа руу очсон чинь байгаагүй. Тийм л юм болсон доо./инээв/ 10-нд ихээр баярлаж, 11-нд тэр хэмжээгээр гонсойсон. Хоёр туйл болсон сонин хоёр мэдрэмжийг энэ жилийн наадмаас мэдэрлээ.
-Дараа нь төвийн бүсэд айрагдсан шүү дээ.
-Тэгсээн. Өвөрхангайн даншигт бас түрүүлж ирээд зурхайд хоёр гуравхан метр дутуу байхад дайруулаад гурвалсан. Бас л адилхан түрүүлчихлээ л гэж бодсон шүү./инээв/ Гэхдээ яахав ээ, монгол түмний минь заяа түшиж, нутгийн уул, ус ивээн морь, хүүхэд мэнд сайхан наадлаа. Үүнээс сайхан юм хаа байхав.
-Загал үрээгээ дахин уралдуулсан уу?
-Мордуулаагүй ээ. Энэ жил улсын наадмын дараа шууд амраасан.
-Дааганууд яаж давхилаа?
-Монгол даага зургаалж, эрлийз даага түрүүлсэн. Энэ жилийн баяр наадмаас үндсэндээ хоёр түрүү, хоёр зургаатай. Түрүүлдэг даагыг нь би ноднин эхтэй нь Онон Тод манлайгаас авсан юм. Тэгээд энэ жил нэг түрүүлж, хоёр айрагдлаа. Айрагдахдаа нэг удаад нь аман хүзүүдэж, нөгөөд нь дөрвөөр давхисан.
-Тод манлайн адуу ч очсон газар болгондоо орж байнаа?
-Сая уяачдын холбооны 20 жилийн ойн баяр наадмын үеэр шигшмэл хурдан морьдын уралдааныг зохион байгуулсан. Тэр уралдааны эхний гурав нь Онон Тод манлайн адуу байна лээ. Энэ нь юу илэрхийлж байна вэ гэхээр Тод манлай адууныхаа удам угшлыг сайжруулах ажлыг эрт эхэлсэн. Хоёр дугаарт үржлийн бодлого нь зөв байна гэдгийг харуулж байна.
-Сүүлийн хоёр жил амжилт арвин, айраг түрүү олонтой сайхан наадлаа. Улсын цолны болзол биелсэн байх шүү?
-Улс, бүсийн наадмаас 12 айраг, түрүү аваад байна. Өнгөрсөн жил улсын наадмаас хоёр айраг, Хотгойдын хурдаас гурван айраг, Дорнодын бүсээс нэг түрүү хүртсэн шүү дээ.
-Нэг түрүү, таван айраг...
-Тийм. Энэ жилийн хувьд улсын баяр наадмаас хоёр түрүү, Өндөр Гэгээний даншиг буюу төвийн бүсээс хоёр аман хүзүү, нэг гурав. Тэгээд сая уяачдын холбооны 20 жилийн ойд даага дөрвөөр давхиулж, энэ жилийн хувьд хоёр түрүү, дөрвөн айраг авлаа.
-10 гаруй жилийн өмнөх бас нэг айраг байх ёстой байхаа?
-Тиймээ. Тэгэхээр 13 болж байгаа юм. Тооны хувьд бол Манлай уяачийн болзол хангасан. Гол нь чанар гэдэг дээр нэг дээд нас дутна. Гэхдээ яахав ээ. Хурдан хүлгийн хийморь, буяныг голоод яахав. Би нэг үе ан ав нэлээдгүй хийж байсан. Тэгээд улсын анчин болчих гэсэн байлдааны буугаар чоно агнасан байна гээд унаж байлаа. Харин одоо хурдан хүлгүүдийнхээ буянаар МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны болзлыг дүүрэн хангаад байна. Өнгөрсөн жил улсын Алдарт уяач цолны болзлыг хангахад нэг дээд насны амжилт дутуу байсан. Энэ жил болохоор Манлай уяач цолны болзол хангахад дахиад нэг дээд нас дутуу байна. Ямартаа ч 22 жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж улсын Алдарт цолны болзлыг биелүүллээ. Олон жилийн хөдөлмөрийн үр шимээ амсаад улсын цолны болзлыг биелүүлчих юмсан хэмээн зорьж явсан намайг уужруулсан хүн бол Онон Тод манлай. Айхтар ухаантай үг хэлсэн.
-Тэр үгийг сонсож болох уу?
- “Хүн урт наслахын тулд яарах хэрэг байдаггүй юмаа” гэсэн. Ийм үг сонссон хүн юунд яарах билээ. Ирэх жил морио сайн уяж байгаад Манлай цолоо авъя гэж бодсон доо. Ихэнх хүмүүс морь айрагдаж, түрүүллээ түүнийгээ дагаад ажил үйлс минь өөдрөг бүтэмжтэй байна даа хэмээн бэлгэшээдэг бол би тэр хүн хийморьтой байгаа учраас морь нь түрүүлж, айрагдаж байна гэж боддог. Өөрөөр хэлбэл тэр бол олон жилийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.
-Өнгөрсөн жил Улаанбаатар Сонгинхайрхан дүүргийн харьяат хэмээн цоллуулж байсан бол өнөө жил Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул хэмээн дуудуулж байна лээ.
-Үүн дээр залруулга хийх хэрэгтэй байгаа юм. Би хоёр газар морьдоо уядаг. Онон Тод манлай дээр улсад уралдах морьд маань байдаг бол Багануурт аймаг, сумдын наадамд уралдах морьд маань байдаг юм. Багануурт байгаа морьдоо би өөрөө гардаж уядаг. Өнгөрсөн жил Багануурын наадам 7-р сарын 9,10-нд болоод би тэнд байсан. Энд байсан морьдыг Онон ахын бага хүү Батболд бүртгүүлэхдээ намайг Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга гэдгээр нь бүртгүүлчихсэн юм билээ. Морь айрагдсаны дараа нутгийнхнаасаа нэлээд зэм хүртсээн. /инээв/ Морио цоллуулахдаа харьялалаа өөрчилье гэсэн боловч зөвшөөрөөгүй. Тэгээд 8-р сард Геннисийн нэг жилийн ойгоор Архангайн уяачид дээрээ очиж албан ёсоор уучлалт хүсээд, даагаа Архангайн уяачдын холбооныхоо нэр дээр уралдуулж түрүүлгэсэн. Би Архангайн олон суманд амьдарч байсан, олон нутагтай хүн /инээв/. Манай аав ээж хоёр эмч хүмүүс байсан болохоор сумдад томилогдоод манайх гэдэг айл байнга нүүж явдаг байлаа. Аймгийн төв, Тариат суманд амьдарч байсан. Манай аав Төвшрүүлэх, ээж Жаргалант сумынх. Би 10-р ангиа Батцэнгэл суманд төгссөн. Тэгэхээр дээрх сумдынхан бүгдээрээ л намайг “манай нутгийнх” гэдэг. Тэгэхээс ч аргагүй юм. Яагаад гэхээр би Тариатад хоёр настайдаа очоод гуравдугаар анги хүртлээ тэнд амьдарсан. Тэгэхээр аргагүй тэр нутгийн хүн. Олныхоо жишгийг дагаад аавын төрсөн Төвшрүүлэх сумынхан намайг манай нутгийнх гэдэг. Батцэнгэлд 10-н жил төгсөж иргэний үнэмлэх авсан учраас хууль ёсны тэндхийн иргэн. Аймгийн төв дээрээ 3-9 анги хүртлээ суралцсан болохоор бас Эрдэнэбулган сумынх. Тэгээд нарийн яривал Өгийн нуураас эхнэр авсан болохоор тэнд ч бас харьяалагдана. Морь гэдэг сайхан юм даа. Хүнийг олонтой болгодог. Өмнө нь нутагтаа очиход ах дүү, хамаатан садан маань л таньдаг байсан бол одоо захын хүүхэд “нөгөө хурдан морьтой Пүрэвбаатар гуай юу” гээд мэдэх жишээний.
-Аймгийнхаа МСУХ-ны тэргүүлэгчээр ажилладаг бил үү?
-Тиймээ. Ноднин тэргүүлэгчээр сонгогдсон. Тэгээд шинэ жилийн арга хэмжээ болон өөр бусад зохион байгуулалтын ажлууд дээр нь оролцож байгаа.
-Баярын сэтгэгдлээсээ хуваалцсан танд баярлалаа. Хурдан хүлгийн босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай. Амжилт хүсье.
-Хурдан хүлгүүдийн маань хүлгийн маань буян нутгийн зон олныг минь ивээж ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, амьдрал ахуй нь баяр жаргалтай байхыг хүсье. Цаашдаа морьдоо улам хурдлуулж, нутгийнхаа зон олон та бүхнийгээ баярлуулж явах болноо.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна