Алдартын мялаалга хурдан халтар

А.Тэлмэн
2015 оны 11-р сарын 30 -нд

Төв аймгийн Батсүмбэр сумаар овоглодог нэгэн сайхан хээгүй монгол эр бол Сундуйн Лувсанбалдан юм. Аливаад тэгтлээ шунаж тэмүүлдэггүй. Санаа зөв явбал үйлс аяндаа бүтнэ дээ хэмээн уулын оргил, алсыг хардаг тэрээр хонин жилийн босгон дээр Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон түүний бахархалт хүлгийн талаар уншигч танилцуулъя.
УДАМ УГШИЛ:
Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу юм.
Эцэг: Тод манлайн Резви нэртэй Англи азарга
Эх: Жаргалант угшилтай хээр гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2011 онд даага:
Уягдалгүй өнжсөн
2012 онд шүдлэн:
Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадамд түрүү
2013 онд хязаалан:
АХ-ын 92 жилийн ой, үндэсний их баяр наадамд ес
Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд аман хүзүү
2014 онд соёолон:
АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн гурав
Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв
2015 онд хавчиг азарга:
Сэлэнгэ аймагт болсон хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөв
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын айргийн гурав,
Өвөрхангай аймагт болсон төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв
ММСУХ-ны 20 жилийн ойд айргийн дөрөв
"Тод магнай" сэтгүүл №70

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна