ИТГЭЛ ДААХ ИРМҮҮН ХАР

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 02 -нд

Шинэ цагийн монгол адуу буюу бидний нэрлэж заншсанаар эрлийз морьдын уралдааны түрүү, айрагт нэрлэгддэг цөөн хэдэн хүлгүүд бий. Тэдний нэг нь Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Төв аймгийн МСУХ-ны дэд тэргүүн, “Урьхан” ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач  Баярмагнайн Ганбатын Ирмүүн хар азарга юм.  Өнгөрсөн жилийн баяр наадамд долоод хурдалж байсан хар азарга өнөө жил амжилтаа ахиулан, айрагт багтаж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.
УДАМ, УГШИЛ:
Эцэг: Англи хар азарга
Эх: Тод манлайн унаган буурал гүү.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2009 онд даага:
Уягдаагүй
2010 онд шүдлэн:
Төв аймгийн Баянчандмань суманд болсон хаврын бүсийн уралдаанд түрүү
2011 онд хязаалан
Уралдалгүй өнжсөн
2012 онд соёолон
“Өмнөговь-2012” хаврын бүсийн уралдаанд түрүү
2013 онд хавчиг азарга:
Өнжсөн
2014 онд долоотой азарга:
АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд долоо
“Их мандал-2014” төвийн бүсийн уралдаанд айргийн тав
2015 онд наймтай азарга:
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн тав
“Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд аман хүзүү
ММСУХ үүсч байгуулагдсаны 20 жилийн ойд арав
"Тод магнай" сэтгүүл №70

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна