МАНЛАЙН БАЯСГАЛАН ХУРДАН ХОНГОР

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 03 -нд

Анхдагчдын өлгий нутгаас  Монгол Улсын Манлай уяач цолтон гурав төрөөд байгаагийн нэг нь Гурванбулаг сумын уугуул, “Авзага трейд” ХК-ийн захирал, Пүрэвийн Мэндбаяр юм. АХ-ын 83 жилийн ой, төрийн их баяр цэнгэл наадамд саарал даага айргийн гуравт хурдлуулан том наадмын өм нээж байсан тэрээр одоогийн байдлаар улс, бүсийн наадмаас найман түрүү, есөн айраг хүртээд буй. Өнөө жилийн хувьд Манлайн хонгор морь урамтай сайхан хурдалж, бүсийн уралдаанаас хоёр түрүү хүртсэн бол Магнай бор азарга нь нэг айрагдсан билээ. АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд долоод хурдалж, хангайн болон ММСУХ-ны 20 жилийн ойд зориулсан бүсийн наадмын Монголын хамгийн хурдан морины уралдаанд тус тус түрүүлсэн хонгор морины талаар уншигч танаа товч танилцуулъя.
УДАМ, УГШИЛ
Эцэг: Тогоруу угшилтай азарга
Эх: Д.Онон Тод манлайн тойруулга угшилтай хонгор гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
Өнөө жил найман настай хонгор морь хязаалан цагаас эхлэн уягдсан ч төдийлөн амжилт үзүүлэлгүй өнөө жилийг хүрчээ.
2015 онд найман настай морь:
АХ-ын 94 жилийн ой үндэсний их баяр наадамд долоо
“Булганхангайн хурд-2015”  хангайн бүсийн уралдаанд түрүү
ММСУХ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн бүсийн наадмын “Монгол Улсын хамгийн хурдан хүлэг” шалгаруулах төрөлд түрүү

"Тод магнай" сэтгүүл №70

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна