Аймгийн Алдарт уяач П.Ганзориг: Хурдан хүлгүүдийнхээ буянаар богино хугацаанд Алдарт уяач цолонд хүрсэн
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Ганзоригтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Очирваанийн хүлэг” МСУХ-ны гүйцэтгэх захирлын албыг багагүй хугацаанд хашсан. Өнгөрсөн хугацааны ажлын товч тайланг сонсож болох уу?
-Би 2004 оноос Завхан аймгийнхаа МСУХ-ны тэргүүлэгчээр ажиллаж байгаа. 2009 оноос өнгөрсөн зургадугаар сар хүртэл хугацаанд анхны гүйцэтгэх захирлаар ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд бид нутгийн адууг чанаржуулах, уяачдын холбооны дотоод бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, уяачдаа гишүүнчлэх зэрэг томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхийн зэрэгцээ Засгийн газрын тогтоолт “Очирваанийн хурд” бүсийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үзүүлэлтээрээ бид тухайн жилийнхээ улсын шилдэг холбоогоор шалгарсан. Мөн намайг гүйцэтгэх захирлыг ажлыг авахад манай аймгийн харьяатай улсын цолтой уяач 13 байсан бол өдгөө 24 болж өссөн. Зөвхөн энэ жил гэхэд л хоёр Тод манлай, хоёр Алдарт уяач төрлөө. Түүнээс гадна аймгийн Алдарт уяач цолтой 100-гаад хүн байсан бол өдгөө 350-иад орон нутгийн дээд цолтон төржээ. Гэхдээ энэ бол харьцангуй тоо юм. Бусад аймагтай харьцуулахад манайх сум олонтой ч аймгийн Алдарт уяачийнхаа тоогоор нэлээн хойгуур ордог. Энэ нь цолны болзол харьцангуй өндөр байсных. Тиймээс бид аймгийнхаа ИТХ-ын тэргүүлэгчидтэй ярилцаж байгаад аймгийн статустай таван бүсийн уралдааныг зохион байгуулж байхаар болсон. Ингэснээр тухайн бүс нутагт хурдан морины уралдаан идэвхижиж, уяачдын ур чадвар нэмэгдэхийн зэрэгцээ адууны чансаа сайжрах сайн талтай.
-Анхны бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулж байсан Завхан аймгийн МСУХ ирэх жил 20 нас хүрэх байхаа?
-Тиймээ, бид ирэх жил 20 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Өнгөрсөн хугацаанд бид “Очирваанийн хурд”, “Отгонтэнгэрийн хурд” нэртэй баруун бүсийн хоёр том уралдааныг зохион байгууллаа. Өнгөрсөн жил Завхан аймгийн 90 жилийн ой, “Отгонтэнгэрийн хурд-2013” баруун бүсийн уралдааныг амжилттай аймгийн уяачдын холбоо, орон нутгийн удирдлагуудтай хамтран өндөр хэмжээнд зохион байгуулсан. Түүнчлэн Монголын хурдан морины түүхэн үйл явдал Гиннесийн дээд амжилтанд бүртгүүлэх “Монгол морь-3000” үйл ажиллагаанд Завхан аймгийн Сонгино, Эрдэнэхайрхан, Ургамал, Сантмаргаз, Яруу сумын уяачид идэвхтэй оролцож, манай аймгаас 500 гаруй морьтон жагслаа. Мөн 4249 морины уралдаанд миний хүрэн морь нийт морьдоос 100-д, баруун бүсдээ 13-аар давхисан.
-Гүйцэтгэх захирлын ажлын тайлан бага хурлын үеэр тавигдсан учраас энэ сэдвээ орхиж, Ганзориг Алдартын хувь хүний талаар жаахан дэлгэрэнгүй ярилцмаар байна?
-Та бүхэн тэгж үзэж байгаа бол би юу гэхэв.
-Ойлгомжтой байх үүднээс хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-Би хөдөө төрж өсч, багаасаа хурдан морь унасан хүн. Тиймдээ ч адууны төлөө чин сэтгэлээ зориулж яваа байх. Манай найзууд бүгд морь уядаг. Аймгийн Алдарт уяач Сэнгэсамба, Нарангэрэл гээд орон нутагтаа тэргүүн эгнээнд бичигдэж аймгийнхаа нэрийг гаргаж байгаа сайн уяачид байна. Хэдийгээр хар багаасаа морь гэдэг хийморилог амьтантай холбогдсон ч дээр дурдсан найз нарыгаа дагаад моринд илүүтэй гүн орсон. 2008 онд зүүн аймгууд руу явж адуу үзсэн ч сэтгэлд таалагдсан адуу таараагүй. Тэгээд Өлзийт хорооллын адууг үзэж байтал яруу найрагч Лутбаяр надад “манай найз хоёр адуу зарна гэнэ. Үзэх үү” гээд санал болгосон. Тэгээд жүчээнд нь яваад очтол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Энхбат гэдэг залуу хоёр үрээ зарах гээд уячихсан байсан. Эхлээд нэгийг нь зарна гэж байснаа нэлээд ярилцсаны дараа “моринд сонирхолтой хүүхэд байна. Хоёуланг нь ав” гээд хоёр хүрэн үрээ өгсөн юм. Тэгээд л ер нь амжилт гаргаж эхэлсэн дээ.
-Янз нь хүрэн үрээнүүд их сайн давхижээ дээ?
-Унах хүүхэд ч үгүй, уях уяач ч үгүй байж нөгөө хоёр хүрэн үрээг авчихлаа. Тэгээд нутагтаа ирэнгүүтээ Сэнгэсамба найздаа хоёр үрээгээ аваачиж өгсөн. Юмны бэлгэдэл гэдэг сонин юм билээ. Хар нуурын орчим Бэлчир гэдэг газар байсан найзындаа очтол манайд нэг хүүхэд бий. Түүгээр морио унуулчих гэж байна. Тэр хүүхдийг нь Адъяа гэдэг, өмнө нь хонины морь л унаж байсан юм байна. Тэгээд “чи унаж чадах уу” гэсэн “чадна” гэж байна. Ингээд би унаач хүүхэдтэй болчихлоо. Уяачийн хувьд ямар хүн байхав гээд ламаас асуусан “Сэнгэсамбаараа уяул” гэсэн юм.
-Хүрэн үрээнүүдийн анхны уралдаан хаана болов?
-Эрдэнэхайрхан сумын баяр наадамд тавьж хүрэн хязаалан нь км шахуу хол түрүүлж, шүдлэн хүрэн нь туугдаж байхдаа үргээд морьд эргээд км гаруй явчихсан байхад араас нь гарч идсээр байгаад 500-600 метрийн зайтай түрүүлж байсан.
-Сумын баяр наадмын хоёр түрүүг нэг өдөр хүртжээ дээ?
-Тэгсэн. Хүмүүс гайхаад л “шүдлэнд соёолон үрээ, хязааланд их насны морь авчраад тавьчихаж, ийм хурдан адуу гэж ямар юм байдаг юм” гэж гайхаад шүдийг нь үзээд байсан.
-Сүхбаатарын адуунууд биз дээ?
-Том хүрэн нь Дорнод аймгийн Матад сумынх, бага хүрэн буюу азарга нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын адуу. Гэхдээ зүс, тамга ижил. Сумын баярын дараа давхар уяагаар аймгийн наадамд ирээд мөн хол түрүүлсэн. МУ-ын Алдарт уяач “Сонор трейд”-ийн захирал Энхболд надад 13 настай цавьдар морь бэлгэнд өгч, маргааш өглөө нь цавьдар морь мөн л км гаруй ганцаараа тасраад явчихлаа. Тэр үед надад “морь гэдэг ингээд л давхичихдаг юм байна. Ингээд аймгийн баяр наадмын гурван түрүүг авдаг байх нь ээ, сонин юмаа” гэсэн бодол төрж байсан. Манай аймаг баяр наадмаа Монголын нэртэй том давааны нэг Ганцын давааны оройд хийдэг юм. Зүүн талын адуу газрын өөд хэдий их тасарчихсан ч суудаг юм билээ. Тэгээд наймаар орсон.
-Гэхдээ л бахтай сайхан нааджээ?
-Би дөнгөж моринд ороод Завхан аймагт анхны галыг байгуулсан. Эрдэнэхайрхан сумын “Хар нуурын унага” гал маань тэр жил аймгийн наадмаас хоёр түрүү, 4-5 айраг авч байлаа.
-“Очирваанийн хурд” бүсийн наадмаас Ганзориг уяач хишиг хүртэн, том наадмын анхны айргаа амссан байх?
-“Очирваанийн хурд” хангайн бүсийн наадам Тэлмэн суманд болж газар газрын хурдан хүлгүүд, Даваахүү, Онон, Дуламсүрэн нарын Халхын том уяачид ирсэн байлаа. Хүүхэд моринд тэгтлээ дадаагүй, бартаа таарахаар амыг нь татчихаад байдаг байсан юм. Том хүрэн 280 хязааланд уралдаж, гарсан цагаасаа л цээжинд яваад байдаг. Хүүхэд нь бартаа таарахаар амыг нь татаад явуулдаггүй, тэгсээр цагаан зам дээр тавьж, хоёр эрлийз үрээний ар дээр орж байсан юм.
-Бага хүрэн нь яаж давхисан бэ?
-Анх удаа гарааны төхөөрөмж ашиглаж байсан болохоор шүдлэн үрээ нь үлдчихээд зүтгэсээр байж 220-230 үрээнээс долоогоор давхиж, цавьдар морь 18-аар орж байлаа. Тэр жил их морь 380 хэд мордсон байх.
-Хоёр хүрэн танд ирэхээсээ өмнө яаж давхиж байсан юм бэ?
-Бага хүрэн нь даагандаа Төв аймгийн Баянцогтын наадамд түрүүлсэн юм билээ. Тэгээд улсад тавих гэтэл хөл нь болоогүй юм гэсэн. Том хүрэн нь ч гэсэн хурдан байгаад улсад уралдуулж чадалгүй, намар наймдугаар сард шилмэл шүдлэнгүүдийн уралдаанд тавиад аман хүзүүдсэн.
-2010 оны баяр наадмуудад хэр давхисан бэ?
-Эрдэнэхайрхан сумын Харганы салааны овоог жил бүр тахидаг юм. Тэр тахилгат миний гурав гурвуулаа дээр нь Сэнгэсамбын маань азарга түрүүлээд, бид хоёр дөрвөн түрүүг нь хуваагаад авчихдаг юм. Гурав хоногийн дараа сумын баяр наадам болоход дахиад дөрвүүлээ түрүүлж, Сэнгэсамба бид хоёр ёстой нөгөө цээжээ дэлдэнэ гэдэг нь болж байлаа.
Тэгээд наашаа аймаг руу ирж явахдаа шөнө адуугаа алдаад, наадмын урд шөнө нь олж авдаг юм. Өглөө нь хязаалан уралдаанд бага хүрэн ганцаараа тасарч яваад сууж арваар орчихлоо. Соёолон хүрэн мөн л ганцаараа тасарч яваад бариан дээр суугаад аман хүзүүдсэн. Тэр наадам их том сургаж болсон шүү. Ер нь уяач хүн олон газар явж юм үзэх хэрэгтэй юм билээ. Говь-Алтайн баруун бүсийн даншигт явж байхад миний соёолон ямар ч морьтой үсэргэсэн хол түрүүлж байсан. Тэгэхээр нь “энэ түрүүлэх нь ойлгомжтой” гэж бодож байтал наймаар давхисан. Яасан гэхээр Говь-Алтайн тэр их чулуунд үрээний маань гахай нь хууларч эргээд хөл рүү нь чулуу орчихсон байсан. Адуу гэдэг үнэхээр тэвчээртэй юм билээ. Тийм болчихсон хэр нь зүтгээд л байсан. Түүнээс нь сургамж аваад бага хүрэнээ мордуулаагүй. Долоо хоногийн дараа Дөрвөлжингийн сургуулийн 80 жилийн ой болж, хоёулаа хол тасарч түрүүлсэн. Хүн гэдэг амьтан үргэлж илүүд тэмүүлж байдаг болохоороо 2-3 жил морьд түрүүлээд ирэхээр омогшиж бардамнаад айраг гэдгийг сонсдоггүй, дандаа түрүүнд тэмүүлдэг болдог юм билээ. Түүнийг нь дагаад морь ч ир ороод байх шиг санагддаг шүү. Би хоёр хүрэнийхээ буянаар моринд их шургуу орж, нэлээд ч хөрөнгө зарсан даа.
-2011 онд хэрхэн наадсан бэ?
-Эрдэнэхайрхан сумын наадамд хүрэн азарга соёолондоо түрүүлж, аймгийн баяр наадамд арван хэдээр орсон. Ер нь адууны уяа гэдэг сонин юм билээ. Азарга болоод гүү хураагаад эхлэхээрээ уяа нь өөрчлөгдөөд өмнөх шигээ ажил хийж болохоо байдаг.
-Цавьдар морь чинь яаж давхисан бэ?
-Цавьдар морио ярихгүй байгаа юм байна шүү. 2009, 2010, 2011 оны өвлийн уралдаануудад хоёр хүрэн хоёулаа түрүүлсэн. Цавьдар морь 2011 онд өвлийн бүсийн хоёр уралдаанд нэгэнд нь түрүүлж, нөгөөд нь аман хүзүүдсэн. Ер нь ойрын зайд маш сайн адуу. 20 км дотор уралдахад асуудалгүй айрагдана. Одоо нас нь өндөр болчихоод уяхгүй байгаа. 2012 онд Бөхийн шар нурууны тахилгад тавалсан.
-Ганзориг Алдартад урам хайрладаг өөр ямар хурдан буянгууд байна?
-2011 онд хавчиг хүрэн морио ганц тавиад үзье гэж санаад Алдархаанд болсон бүсийн уралдаанд уралдууллаа. Тэгсэн Завханы аварга морьдтой уралдаад түрүүлсэн. Дараа жил нь Бөхийн шар нурууны тахилгат түрүүлсэн. Хурдан байсан хэдий ч аймгийн наадамд тавиагүй юм.
-Яагаад?
-Өндөр даваа өгсөөд залуу морины зүрх үхчих байх гээд. Тэр намраа хэдэн адуу олж ирье гээд Сүхбаатар явлаа. Асгат сумын Баяраа гэдэг хүнээс Ембүү халзан даагыг эхтэй нь аваад, одоогийн аймгийн ИТХ-ын дарга Отгонбаатараас хонгор халзан үрээ авсан. Тэгэхэд Отгонбаатар хотод байсан юм. Тэгээд хавар нь шинийн найманд уралдуулаад цавьдар морь аман хүзүүдсэн. Манай аймгийн Дүнжингарав л даа. Дараа нь Дөрвөлжинд болсон баруун бүсийн хаврын уралдаанд зүүн талаас авчирсан Ембүү шүдлэн гуравлаж, Эрдэнэхайрханы бүсэд аман хүзүүдээд, Отгонбаатараас авдаг хонгор халзан нь түрүүлж, саарал хязаалан аман хүзүүддэг юм.
-Саарал үрээ нь хаанахын адуу вэ?
-МУ-ын Манлай уяач Төмөр-Очир гуайн адуу. Хүнээр дамжуулж хязааланд нь авч байсан юм. 2012 оны аймгийн баяр наадамд хонгор халзан, саарал үрээ хоёр хоёулаа аман хүзүүдээд, Ембүү нь зургаалсан. Дараа нь 21-нд Эрдэнэхайрхан сумын 60 жилийн ой болж, хонгор халзан нь түрүүлээд, саарал нь аман хүзүүдэж, Ембүү нь ахиад зургаалж, хүрэн морь аман хүзүүдсэн. Тэндээсээ Баян-Өлгийн баруун бүсийн наадамд явсан ч хоол нь солигдоод сайн давхиагүй ээ.
-2013 он морин жилд хэрхэн наадсан бэ?
-2013 оны хаврын бүсийн уралдаануудад хонгор халзан, саарал үрээ, Ембүү гурав гурвуулаа айрагдсан. Онцлог нь зуны уралдаанд тавьж чадаагүй. Яагаад гэвэл би аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн наадмын морины комисст орчихсон. Хоёрт, адуунуудаа хэтэрхий таргалуулаад хүрэн морь, Ембүү хоёрынхоо хөлийг авчихсан. Харин саарал үрээ аймгийн баяр наадамд цээжинд явж байснаа газрын тэг дунд хүрч суугаад 30 хэдээр орсон. Нээрэн гэнэт санасан, Тогтох гээд хүрэн үрээгээ мартсан байна шүү. Асгат адуу байгаа юм. Би дааганд нь эхтэй нь авчирч ноднин шүдлэнд нь хаврын бүсийн уралдаануудад 2-3 ч айрагдуулсан.
-Та ер нь зүүн зүгийн адуугаар түлхүү нааддаг юмаа даа?
-Тийм шүү. Би зүүн талын адууг анх Завханд оруулж ирсэн хүний нэг. Надаас үлгэрлэж хүмүүс адуу их авчирсан л даа. Тэр болгон хүмүүсийн авчирсан нь давхиад байдаггүй. Миний адуу давхиад байдагт би бэлгэшээдэг юм. Уяачдын холбооны ажил хийгээд явахаар өөрийнхөө эрхгүй хүнийг моринд элэгтэй, сэтгэлтэй болгодог. Морь давхихаар ажил үйлс ч өөдрөг, сэтгэл хангалуун байх юм даа. Би хурдан хүлгүүдийнхээ буянаар богино хугацаанд Алдарт уяач цолонд хүрсэн хүн. Ганц би гэлтгүй манайхнаас Дүүгүүр саарал, Егүзэр хээрийн эзэн МУ-ын Алдарт уяач Б.Энхболд, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, МУ-ын Алдарт уяач Н.Даш-Өлзий нарын хийморилог уяачид цөөнгүй бий.
-Таны аав морь мал уядаг байв уу?
-Манай аав морь мал уядаггүй малын эмч хүн. Харин нийслэлийн Алдарт уяач Найдан ах минь “Сонор трейд”-ийн Энхболдын морьдыг уядаг. Миний хувьд морь малтай холбогдож сэтгэл хөтлөгдөх болсон минь бас тэр хүнтэй холбоотой. Ер нь манай хөгшин аав их сайхан хурдан удмын адуутай хүн байсан. Түүнээс нь Найдан ах уяж Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин гээд тойргийн сумдадаа амжилттай давхиулж, олон айраг, түрүү авч байсан.
-Алдарт хурдан хүлгээ уралдуулахаас гадна уран мэхийг уралдуулан хүчийг үздэг гэж сонссон юм байна?
-Би хоёр, гуравдугаар ангиасаа аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орж эхэлсэн. Эхлээд чөлөөт бөхөөр барилддаг байгаад, дараа нь жүдогоор хичээллээд, улсын аваргаас хэд хэдэн медаль авч байлаа. МУ-ын спортын мастер цолтой. Үндэсний бөхөөр бол хар багаасаа барилдаж сумдын баяр наадамд олон түрүүлсэн. Сумын заан цолтой байгаад аймгийн начин цолыг 1993 онд авсан. Түүнээс хойш 21 жил өнгөрсөн байна.
-Монголынхоо их өвөөр тэгш сайхан наадаж буй тантай ярилцах сайхан байлаа. Ярилцлагаа “Хар нуурын унага” галынхны амжилтын түүчээгээр нь өндөрлөе гэж бодож байна?
-“Хар нуурын унага” галаа байгуулаад сумынхаа бүх уяачийг хамруулсан л даа. Сүүлийн таван жилийн байдлаар Эрдэнэхайрхан сум аймгийн баяр наадамд ноёлж байна. Хамгийн доод тал нь хоёр түрүү, дөрвөн айраг, дээд тал нь дөрвөн түрүү, арван хэдэн айраг авсан. 2012 онд манайхан үнэхээр гайхамшигтай наадсан. Би үүнийг ярих их дуртай. Улсын хэмжээнд ч ийм том амжилт бараг байхгүй байх. Ганцхан гал аймгийнхаа баяр наадмаас дөрвөн түрүү, 16 айраг авч, зургаан насны 30 айраг, түрүүний 20-ийг нь авч байлаа. Энэ бол үнэхээр том амжилт. Тэр жилийн наадам гайхамшигтай сайхан байсан.
-Ийм бахархалт сайхан наадмууд олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна