АЛДАРТЫН МЯЛААЛГА ХУРДАН ХУЛ

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 10 -нд

Хонин жилийн босгон дээр төрийн хишиг хүртсэн уяачид, цолоо мялаан одтой сайхан наадацгаасан. Тэдний нэг нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул , МУ-ын Гавьяат хуульч Бат-Очирын Цэрэнбалтав юм. Шинэхэн Алдартын урмыг сэргээсэн хурдан хүлэг бол та бүхний эчнээ танил дааган цагаасаа хурдалж буй хул үрээ юм. Хурдан хулын тухайд цөөн үгээр танилцуулбал:
УДАМ, УГШИЛ
Эцэг: Хоёрдугаар үеийн Англи хээр азарга 
Эх: Сүхбаатар угшилтай хонгор гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2013 онд даага:
АХ-ын 92 жилийн ой үндэсний их баяр наадамд ес
Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд айргийн гурав /эрлийз доод нас/
2014 онд шүдлэн:
АХ-ын 93 жилийн ой үндэсний их баяр наадмын түрүү
2015 онд хязаалан:
АХ-ын 94 жилийн ой үндэсний их баяр наадамд айргийн дөрөв
Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүү
"Тод магнай" сэтгүүл №70

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна