М.ГАНБОЛДЫН ХУРДАН АЛАГ

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 11 -нд

Баян-Уул хайрханаа дээдлэгч  Баян-Уул сумынхан аймагтаа /Говь-Алтай/хурдаараа тэргүүлдэг. Говь-Алтай аймгаас төрсөн гурван Тод манлай уяачийн хоёр нь тус сумынх. Дээр нь сумандаа аж төрдөг уяачдын  хүлгүүд баруун бүсийн наадмуудад тогтмол дээгүүр амжилт үзүүлдэг нь эхэнд хэлснийг баталж буй юм. Харин энэ удаа АХ-ын 94 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэл наадамд айргийн таваар хурдалсан аймгийн Алдарт уяач Мижидийн Ганболдын хурдан алаг үрээг товч танилцуулъя. М.Ганболд уяач АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд хул соёолонгоо айргийн гуравт хурдлуулж байсныг морь сонирхогчид санаж буй бизээ.
УДАМ, УГШИЛ:
Найз авто спортын ОУХ-ний мастер Дарханжаргал нь хавар шүдлэн үрээ бэлгэнд өгсөн.
Эцэг: Э.Тамирын Англи хар азарга
Эх: Сэлэнгэ зүгийн  гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2013 онд даага:
Уягдаагүй
2014 онд шүдлэн:
Галдан бошигт хааны мэндэлсэний 370 жилийн ой, баруун бүсийн наадамд түрүү
2015 онд хязаалан:
АХ-ын 94 жилийн ой үндэсний их баяр наадамд  айргийн тав
“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдаанд айргийн гурав
"Тод магнай" сэтгүүл №70

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна