Ө.ПҮРЭВБААТАРЫН БОР ХАЛЗАН

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 18 -нд

Сүүлийн хоёр жилд улс, бүсийн наадмаас гурван түрүү, есөн айраг хүртээд буй Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатар улсын Алдарт уяач цолны болзлыг давуулан биелүүлээд буй.Тэрээр энэ жил улсын баяр наадамд  хязаалан, даага түрүүлгэж, Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой, төвийн  бүсийн уралдаанаас гурван айраг,  ММСУХ үүсч байгуулагдсаны 20 жилийн ойн бүсийн уралдаанаас нэг айраг хүртсэн юм.
Шинэ цагийн монгол адуу буюу эрлийз ангилалд түрүүлсэн бор халзан даага Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу. Өнгөрсөн жил наадмын дараа Ө.Пүрэвбаатар  “сайн гүү авмаар байна” гэхэд нь Тод манлай бор халзан унагатай гүүг санал болгосон гэдэг.

АМЖИЛТЫН ТОВЧООН:
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүү
Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд аман хүзүү
ММСУХ үүсч байгуулагдсаны 20 жилийн ойн бүсийн уралдаанд айргийн дөрөв
"Тод магнай" сэтгүүл №70

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна