ТОД МАНЛАЙН САРТАЙ ХАР

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 23 -нд

Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” ХК-ийн ерөнхий захирал, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ 2015 оны улс, бүсийн чанартай наадмуудаас гурван түрүү, нэг айраг хүртэн одтой сайхан наадсан. АХ-ын 94 жилийн ой үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Тод манлайн хээр үрээ түрүүлсэн бол, эрлийз доод насанд сартай хар үрээ айргийн гуравт хурдалсан юм. Улс, бүсийн чанартай гурван наадамд түрүүлж, айрагдсан хар үрээний тухайд товч танилцуулбал:
УДАМ, УГШИЛ:
Эцэг: Төв аймгийн Цээл сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Пүрэвийн Баяраагийн Англи Будённый үүлдрийн халтар азарга
Эх: П.Баяраа  Алдартын тойруулга угшилтай хул гүү 
АМЖИЛТЫН ТОВЧООН:
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн гурав
Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд айргийн гурав
ММСУХ үүсч байгуулагдсаны 20 жилийн ойн бүсийн уралдаанд түрүү
"Тод магнай" сэтгүүл №70

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна