Аймгийн Алдарт уяач Н.Алдаржаргал: Хонин жилийн наадмуудаас 80-аад айраг, түрүү хүртлээ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Алдаржаргал. "Говьшанх 5" наадамд хонгор халзан морио айргийн дөрөвт хурдлуулсан түүнээс баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Хонь жил олон айраг түрүүтэй сайхан наадав уу?
-Хонин жил ээлээ өгч сайхан наадлаа. Аймгийн болон бусад наадмаас 80-аад айраг, түрүү хүртсэн байна. Эндээс аймаг болон аймгийн статустай баяр наадмаас 20-иод айраг, түрүүтэй наадлаа. Говьшанхын хурдаас хоёр айрагтай.
-Аль насаар илүү наадсан байна вэ?
-Манайхан бага насаар голдуу наадлаа. Аймгийн Засаг даргын нэрэмжит бага гурван насны уралдаанаас гурван түрүү, гурван айраг авсан. Мөн Баян-Овоо суманд бага гурван насны зүүн бүсийн хаврын уралдаан болж, хязаалангийн түрүүг авч, нэг хязаалан, хоёр шүдлэн айрагдууллаа. Хүрмэнд болсон аймгийн баруун бүсийн уралдаанд их морь, соёолон айргаар давхиуллаа. Шинийн таванд болсон Тавантэсийн хаврын уралдаанд шинийн таванд азарга аман хүзүүлгэж, их морь, соёолон тус тус таваар давхиудсан. Ганц би гэлтгүй энэ цилийн тухайд манай сумынхан сайхан наадацгаасан. Ер нь сүүлийн үед аймаг дотроо манай Цэцийнхэн тархинд л уралддаг болчихоод байгаа шүү.
-Та жилдээ хэдэн насны хичнээн морь уядаг вэ?
-Жилдээ гуч, дөчөөд морь уядаг юм. Гэхдээ энэ жил төдийг уяна гэж урьдчилан тооцоо гаргадаггүй л дээ. Өвөлдөө тэжээлд орж байгаа уяаны адуу 40-өөд байна. Наагуур цаагуур нь даага, гүү гээд тоолбол 80-аад тооны болох байх. Өнгөрсөн жилийн тухайд цагийн байдлаас шалтгаалаад 100-гаад адуу тэжээлтэй өвөлжлөө.
-Жилийн дөрвөн улирал адуутайгаа ажиллаж байж л амжилтанд хүрнэ, тийм ээ?
-Түрүү үед биднийг морь унадаг байхад дээд тал нь нэг сарын уяатай давхиулдаг байлаа. Давхиад ирлээ, наадам дууслаа, морьдоо тавилаа. Тэгээд хойтон жил болтлоо амар тайван. Харин одоо жилийн дөрвөн улирлын уяатай болчихлоо. Жилийн 365 хоногоос морь хүн хоёр, гурван сар л амарч чадаж байгаа болов уу. Найман сарын сүүлчээр хүүхдүүд сургууль соёлдоо явахын алдад морьдоо тавьж байна. Тэгээд 11 сар, гайгүй бол 12 сар хүргээд зүчээндээ орно. Ингээд л цаг наргүй ажил үргэлжилнэ шүү дээ.
-Сүүлийн хоёр Говьшанхаас айрагтай наадлаа. Үе үеийн Говьшанхын уралдаанаас аль нь таны сэтгэлд сайхан дурсамж үлдээсэн байдаг вэ?
-Тийм ээ, сүүлийн хоёр Говьшанхад сайхан наадлаа. Үүний өмнө энэ том уралдаанаас айраг хүртэнэ гэж төсөөлөөгүй шүү. Гэхдээ сэтгэлийн мухарт горьдлого байлгүй яахав. 2011 онд манай даага аймгийнхаа 80 жилээр айрагдсан болохоор аз мэдэг гэж бодоод мордуулж байлаа. Тэр жил хөөрхий аргагүй хурдан байсан л даа. Ганцаараа зугтсаар байгаад үзэгчдийн үзүүр дээр хонгор дааганд баригдаад аман хүзүүдэж байсан. Түүнээс хойш дов үзэж, том наадамд уясан хүлгэдийнхээ чансааг сорих хэрэгтэй юм байна гэж бодоод их ч урам орсон. Яах аргагүй л сэтгэл зүрхэнд хоногшсон сайхан наадам болж билээ.
-Та таван удаагийн Говьшанхын хурд уралдааны хэдэд нь оролцсон бэ?
-1999 онд оролцоод, хоёр, гуравт нь чадаагүй. Одоогоос арваад жилийн өмнө бидэнд тэжээл, тэжээлийн адууны уяа, заслын талаар ямар ч мэдэгдэхүүн байсангүй. Анхны Говьшанхад хоёр морь мордуулаад, дундуур давхиулсан. Тэр үед том наадамд наадах арай л болоогүй юм байна гэж бодсон. Мэдээж улсын наадмын тухай бол ярих ч юм биш шүү дээ. Энүүхэндээ л наадах минь гэж бодож байснаа нуугаад яахав. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор баярлаж, гуних нь амархан юм даа. Тэгсэн ч ийм сайхан том наадам, гадаа минь болж байхад бас зүгээр сууж яаж чадахав. Газар газраас ирсэн хурдан буянгуудыг харж, өөрөө бас тоог нь нэмж, тоосыг нь өтгөрүүлэх сэтгэлээр Говьшанх 4,5-даа оролцсон маань онолоо.
-Та одоогоор улс бүсийн наадмаас хэдэн айраг хүртээд байна вэ?
-Энэ жил хоёр морио өөрийнхөө нэр дээр давхиуллаа.
-Сүүлийн жилүүдэд улсад ирж уралдаж байгаа. Энэ жил хэдэн насны морь мордуулав?
-Сүүлийн гурван жил улсад очиж уралдлаа. Энэ жил төрийнхөө их баяр наадамд азарга, шүдлэн, даага мордууллаа. Хонгор халзан азарга маань гараанаас гараад удалгүй зургаа, долоо дээр явж байсан ч үзүүр дээрээ унжаад 20-иодоор орлоо. Уг гарал нь Дорноговийн Дэлгэрэхийн Ууганаагийн унаган адуу байгаа юм. Харин шүдлэнгээ хасуулчихсан. Хээр, зэгэл хоёр үрээ маань Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит уралдаан болон Баян-Овоогийн зүүн бүсэд тус тус айрагдсан болохоор найдвар тавьж байсан ч талаар болсон. Даага уралдсан өдөр их шороотой байж таараад үрээ маань хойгуур эргээд, эхний дааганууд дээр очих шинжгүй байхаар зөнгөөр нь яваад ирлээ гэсээр дундуур орсон. Тэнгэр хангай муу байсан болохоор морь, хүүхэд эсэн мэнд давхиад ирсэнд нь баярласан даа.
-Харин говийн бүсийн уралдаанд хэдэн нас мордуулав?
-Зургаан насны морь мордуулснаас хээр азарга маань дөрөв дээр орж яваад зурхай дээр дайруулаад зургаалсан. Дорноговийн Дэлгэрэх адуу болох хээр маань даагандаа “Говьшанх-4” уралдаанд аман хүзүүдсэн өнөө “баатар” шүү дээ. Энэ жил хавчиг азарга Говьшанхдаа мордуулаад, бараг л дөрвөөр орлоо гэж бодсон амжсангүй.
-Дааган цагаасаа хойш яаж давхисан бэ?
-Шүдлэндээ Дундговийн бүсэд найм, есөөр ирж, хязааландаа улсад бас л дээгүүр давхиж байлаа. Харин соёолондоо нэг их шалиагүй. Энэ жилийн тухайд сумандаа дөрөвлөөд, дан уяагаар Говьшанхдаа уралдсан юм. Одоогоор 30-аад айрагтайгаас улс бүсийн наадмын хоёр айрагтай. Ноднин соёолондоо Дундговь багт бас гурвалсан. Аймгийн статустай наадмын 10-н хэдэн айраг бий шүү.
-Хонгор халзан, хээр тань нэг эхтэй гэдэг байхаа?
-Тийм ээ, нэг эхийн адуунууд. Амгаа ах Дундговийн Хулд сумын Бирозана гэж хүнээр гурван эр унагатай гүүнүүд Дорноговиос авчруулсан юм.
-Өөр таны нэрийг гаргасан ямар хурдан хүлгэд байна вэ?
-Дундговь аймгийн Луус сумын харьяат Энхбаатар гэж хүний унаган адуу болох хар азарга бий. Хязаалан, шүдлэн, соёолондоо бас л сайн давхиж байлаа. Өмнөговийн хэд хэдэн наадамд орсон юм. Гэхдээ соёолонгоос нь хойш уяагүй. Одоо харин төлүүд нь дажгүй шүү. Нэг хүрэн даага энэ жил Говьшанхад мордоод зургаагаар барьсан.
-Та Амгаа ахынхаа морийг уяж байна уу?
-Тиймээ. Хоёр гэрийнхээ морьдыг би хариуцдаг юм. Бид эхээс наймуулаа. Эрэгтэй талаасаа хамгийн том нь Амгаа ах байгаа юм. Дүү нар маань бүгд хөдөө ажиллаж амьдарч байгаа малчид. Эднээсээ ах бид хоёр л морь уяж байна.
-Нэг үе ах, дүү хоёр адуу сайн цуглуулсан. Одоо бол авахаасаа илүү унаган адуугаараа наадацгааж байгаа болов уу?
-Энэ жил хязаалангаас доош өөрсдийн унаган адуугаар наадлаа. Хэдийгээр эцэг эхүүд нь авмал ч Говьшанхын хэцэд төрсөн адуунууд бий шүү дээ.
-Говьшанхын уяачид манай адуунууд холч чанар, тэсвэр хатуужлын хувьд гайхамшигтай гэж ярьдаг. Та бүхний унаган адуунуудад тэр гол чанар харагдаж байна уу?
-Зүүн чигийн адуу хэдий хурдан ч ирсэн жилдээ идээшдэггүй. Уралдаад мултрах бол энүүхэнд. Харин энэ нутагт төрсөн үр төлүүд нь шал өөр юм. Тачирхан таана, хөмөөлөө идээд сурчихсан, тэсвэр, тэвчээр ч сайтай байгаа нь андашгүй. Ах бид хоёр олон ч газрын адуу цуглууллаа. Тэр тусмаа Дундговийн Хулд сумын Баярсайханаас олон адуу авсан. Бас Бирозана багш сайн адуу цуглуулахад их тус болсон. Энэ хүний нүд, хүч хөдөлмөр их орсон болохоор ямагт талархаж явдаг юм. Бид 2010 онд бүтэн нэг жил хамтдаа морьдоо уясан юм. Тэр үед бас л их зүйл сурсан шүү. Түүний үрээр нь сүүлийн хэдэн жил морь сайн давхиж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай од, хийморьтой наадаж байгаа ах дүүст амжилт хүсье. Төрийн хишигтэй уяачид болоорой.
"Говьшанхын хурд" сэтгүүл №01
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна