ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын хүсэлтийг хэлэлцлээ

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 04 -нд

ММСУХ-ны Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд сүүлийн хэд хоногт өрнөсөн нөхцөл байдал, тус холбооны төлөвлөгөөт ажлыг хэвийн явуулах, олон мянган уяачдын хөрөнгө хүч, хөдөлмөрийг үнэгүйдүүлэхээс сэргийлж, мөн сонгуулийн жилийн онцлогийг харгалзан хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс зуны дунд сарыг өндөрлөх хүртэл ММСУХ-ны Ерөнхийлөгчийн ажлаасаа түр чөлөө авах хүсэлтийг тавилаа.
Түүний гаргасан хүсэлтийг хэлэлцээд хаврын тэргүүн сарын шинийн 1-н буюу 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс зуны дунд сарыг дуусах буюу 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажлаас түр түдгэлзүүлж дээрхи хугацаанд Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Д.Дагвадорж хэрэгжүүлж ажиллана.

ММСУХ-ны ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна