МУ-ын Алдарт уяач Д.Пүрэвжал: Мал тууж явахдаа замдаа таарсан наадамд уралдаад л явдаг байсан
А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 22 -нд
Булган аймгийн Хангал сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Д.Пүрэвжал гуайн ярицлагыг хүргэж байна. Тэрээр 1930 онд Улаан хасаг хэмээх газар төржээ.
-Миний эхээс унасан газар өдгөө төмөр зам тавигдаад олон түмэн тааваараа зорчиж байна гэлээ. Алдарт хаана төрсөн билээ?
-Булган аймгийн Хангал сумын нутаг Улаан ус гэдэг газар төрсөн. Миний төрсөн гэрийн буурин дээгүүр төмөр зам тавигдсан. Тэрийг л хэлж байгаа ухаантай юм.
-Эцэг эхээс хэдүүлээ билээ. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын гурав дахь хүүхэд, дороо нэг дүүтэй. Арван хэд хүртлээ хурдан морь унасан. Хайдав гэж хүний хурдан шарга морийг унаж Булган аймгийн наадамд түрүүлгэж, аман хүзүүдүүлж байсан. Толин сартай хурдан хээр морийг ах бид хоёр унаж олон түрүүлгэсэн. Өөр олон хүний морь унаж давхиулж байсан, одоо мартаж дээ.
-Тэгвэл уяачийнхаа гарааг хэзээ эхэлсэн юм бэ?
-1950 онд цэрэгт яваад 1953 онд халагдаж ирсэн. Ирсний дараа нэг жил уялгүй өнжсөн байх. Түүнээс хойш бол тасралтгүй морины сүүл шууж байна даа.
-Та чинь хаана цэргийн алба хаасан гэдэг билээ?
-Дотоод явдлын яамны тусгай хороонд. Цэдэнбал, Чойбалсангийн үүдэнд зогсдог цэрэг л дээ. Төрийн өндөр албан тушаалтнуудтай харьцдаг гэдэг утгаараа жирийн цэргүүдээс илүү хариуцлага хүлээнэ. Цэргүүд өнөөдөр халагдаад явж байхад бид шинээр ирсэн цэргүүдэдээ тэрүүгээр орж гардаг хүмүүсийг таниултлаа хүлээнэ шүү дээ. Яагаад гэвэл хамаагүй хүмүүс оруулж болохгүй.
-Та хэнийх нь үүдэнд зогсдог байсан юм бэ?
-Би хоёулангийнх нь үүдэнд гурван жил зогссон.
- Цэргээс халагдаж ирээд ямар ажил алба хашиж байсан юм бэ?
- Гэр бүлтэй болж, хоршооны мал 10 гаруй жил туусан. Улаанбаатар хот, Дархан хойшоо Сэлэнгийн Цагаан арал руу тууна. Нэг туухдаа нэг хүний норм 80 үхэр, хонь хэд ч билээ. Тэгээд гурван хүний 240 үхэр туугаад гарна 30 хоногийн дараа хотод очдог байсан. Мал тууж ирээд нэгдлийн үхэр хариулна. Бяруу, шүдлэн голдуу авч онд оруулаад дараа жил нь туугаад явдаг байсан.
-Анхны айраг түрүүгээ хаанахын наадамд авч байсан болоо? Улсын Алдарт цолоо хэдэн онд авсан юм бэ?
-Анхны айргаа Хангал сумынхаа наадмаас авч байлаа. Оныг нь сайн санадаггүй ээ. Арван есөн түрүү, гучаад айраг авч байж улсын Алдарт цолонд хүрсэн. Улсын наадамд уралдаж үзээгүй. Дандаа л аймагтаа уралдсан байдаг юм.
- Эзнээ нэрд гаргасан эрэмгий хурдан хүлгүүдээсээ танилцуулаач?
-Олон сайхан хүлэг байлаа. Одоо ч үр төлүүд нь байна. Би залуудаа айлд арваад үрээ сургаж өгтөл гэрийн эзэн нэг өвгөн “Тэр дундаасаа нэгийг нь шилээд аваарай” гэхлээр нь арай хурдан нэг бор үрээг авъя гэсэн. Тэгсэн бор үрээг өгдөггүй шүү. Би ч жаахан гомдолтой л байлаа. Цэргээс ирэхэд надад тийм ч их морь байгаагүй ээ. Өртөөний ацагт ээж минь хэдэн үхэр хонио авч үлдэх гээд адуугаа өгчихсөн байсан. Гурван гүү, хоёр үрээ морь л үлдсэн байлаа. Тэр үрээ сургадагаас хойш ганц хоёр жилийн дараа улсаас агт авч эхэлсэн. Адууныхаа тоогоор малинд тэнцүүлж фронтод адуу өгч байсан юм. Малинд тэр болгон морь тэнцэхгүй л дээ. Гэтэл нөгөө үрээ сургуулдаг айлын хүү нь над дээр ирээд “Та одоо ёстой бор үрээгээ ав, бас нэг морь ав. Оронд нь малинд тэнцүүлж өг” гэсэн. Тэгээд л тэр бор үрээ надад ирсэн юм. Тэр цагаас бор халзан морь маань түрүүлж эхэлсэн. Өөрөө нэлээн хэдэн жил уяж хурдлуулаад Гурванбулагийн харьяат Гүрррагчаагийн аав Жүгдэрдамид гэдэг хүнд хурдан халзангаа зарсан даа. Хүнд очоод ч сайн давхисан. Бальдирт бас нэг хурдан азаргаа өгсөн. Өөрөө ч хүнээс морь их авдаг болсон.
-Хурдан морь шинжихдээ хэр сайн бэ? Авсан адуу тань хэр хурдалж байсан бэ?
-Эхэндээ ч сайн мэддэггүй байлаа. Энд тэндээс морь худалдаж авсаар сүүлдээ багцаалддаг болсон. Хурдан адуу чинь нүдэнд орчихдог юм билээ. Алхаа гишгээ, хамар ам гээд л шинжүүд бий. Надад хоёр угшлын хурд бий. Нэгнийх нь эх нь өтлөөд үхчихлээ. Нэгийг нь хүнээр маллуулж байгаад авъя гэхлээр нь өгчихсөн. Тэр хавьдаа түрүүлээд сайн давхиж байгаа сурагтай. Хойтонгоос нэг үрээгээ хүнээр уяулна. Өөрөө гардаж уяхгүй болохоор ч шимгүй байдаг юм. Хөгширсөн ч үхсэн биш гээд уях гэж үзвэл ядраахгүйгээр аргыг нь олох л байх. Гэхдээ дэмий гэж бодоод байгаа юм.
- Адуу малын арилжаа их хийдэг байв уу?
- Орхонтуул угшилтай хүрэл медальтай хүрэн соёолонг хөх Чимэд гэдэг хүнээс авч их олон түрүүлгэсэн. Би мал тууж явахдаа адуу малын наймаа, арилжаа их хийнээ. Тэгээд замдаа таарсан уралдаандаа уралдуулчихдаг байсан. Заримдаа унаж явсан морио ч давхиулчихна. Тэгж л мориор өвчилж явлаа шүү дээ. Хэдэн оны билээ дээ санахгүй байна. Ямар ч байсан 11 сарын дундуур Баянцогт орчим явж байсан хоёр морины сүүл боочихсон хүн хөтөл дээр тамхи татаад сууж байна. Морины хорхойтой юм болохоор яваад очлоо. Тэгсэн “маргааш энд нэг наадам болох гээд морь уясан. Олигтой давхихгүй юм шиг байна. Манай энд нэг гүйцэгддэггүй хурдан морь байдаг юм. Түүнтэй үзэх гэсэн гүйцэгдэхгүй янзтай” гэж байна. “Тэр морь хаана байна” гэтэл “Чиний замд таарна” гэнэ. Би тав зургаан эсгий аччихсан явсан юм. Тэгээд хөндий рүү буух гээд явж байтал жижиг шиг биетэй залуу давхиж ирээд “Манайхаар орж цай уу, энэ хавьдаа байхгүй бол сангийн аж ахуй руу үхэр мал оруулахгүй” гэж байна. Яваад очсон хэдэн унага хашаалчихсан гүүгээ саадаг юм байна. Хоёр гурван ч нялх хүүхэдтэй. Нэг нь морь унадаг болов уу гэмээр хүүхэд байна. Тэгээд жаахан яриад суусан “за ах, манай энд эсгий олдохгүй, хүүхдийн доороос хайраад байна.Та хоёр гурван эсгий өгнө дөө” гэж байна. Би ч яахав наймаа хийвэл хийчихье гэсэн цуг яваа хүн маань “осгож үхэх гээ юу, майхнаа юугаар бүтээх юм” гээд дургүй байнаа. Тэгсэн нөгөө залуу “юу дуртайгаа ав” гээд шалаад салдаггүй. Тэгж байтал хоол боллоо, жаахан архи уулаа. Би бас балганаа. Жаахан халаад ирмэгцээ “халтар морийг чинь авъя” гэсэн “үнийг нь дийлбэл авахгүй юу” гэнэ. Би нутгаасаа эрлийз сайхан улаан буурал морьтой гарсан юм. Тэр буурал морин дээрээ гурван эсгий өгөөд, тэгээд хүүхдээр нь унуулахаар ярьж тохироод авчихлаа.
-Тэр нутгийн адуу биз дээ?
-Би бас наймаалцахаар болсныхоо дараа асуусан “Өвөрмонголоос ирсэн. Тэнд манай ах дүү нар байдаг. Жилдээ хэдэн адуу авчирдаг” гэсэн юм. Бас болоогүй ээ ноднин эндэхийн нэг найранд унаж очоод хол түрүүлгэсэн. Харин энэ жил жаахан уяа муутай байгаа. Би өөрөө хоёр суурь үхэртэй болохоор амжихгүй. Хүүхэд л ганц хоёр хөлс авсан гэж байна. Морио харсан их бүрзгэр юмаа. Тэгээд хүүхдэд нь “чи өглөө тохоштойгоо хүрээд ирээрэй” гэж хэлээд сүүлний боолт хазаарыг нь ч авалгүй морио хөтлөөд явлаа. Хараад байсан хөлс гардаг, гардаггүй нь мэдэгдэхгүй юм. Тэр айлын хаваржаа нь шилэн цонх энэ тэртэй манайхны байшин шиг янзын юмаа. Халтар морийг харсан нэг хөлс авчихмаар санагдаад ерөөсөө болдоггүй. Осгоочихдог юм болов уу гэж жаахан хаширлаж байснаа авахаар шийдлээ.
-Өвөл 11 сард биз дээ. Тэгээд орой хөлслөх гэж байгаа юмуу?
-Тийм. Нар жаргасны дараа хүйтэн гэж жигтэйхээн. Нэмнэж унаад л шогшлоо. Хоёр км хэртэй яваад нэг харсан толгойных нь хөлс нь бурзайчихжээ. Цаг гучин минут хөтөлж байгаад эргэж нэмнээд хөлсийг нь хусчихлаа. Тэр шөнө миний манааны ээлж. Морио жаахан идүүлэх гэснээ алдчихвал яана гээд гараасаа салгасангүй. Тэр хооронд нөгөө морь өгсөн хүн маань найр хийх айлтай очиж танилц гээд. Очсон их сайхан зантай миний үеийн хоёр хүн байна. Ийшээ явбал өндөр настай хүмүүсийн өвөлжөө байдаг юм. Цагдаа энэ тэр явбал би аргалъя, манай хаваржааны тэнд буу даа. Харин дотор нь битгий мал оруулаарай. Морио аргамжиж идүүлбэл яадаг юм гэж байна. Хөлс авчихсан чинь халтар морины толгой дөрвөн мөч нь дун цагаан болоод цанатчихаж. Хамт явсан хүн харчихаад “Чи юу хийж байнаа. Хүний газар морио осгоож алах гээ юу?” гээд л уурлаж байнаа. За тэгээд л өглөө боллоо. Морио харсан чигтэйхэн сайхан өнгө ороод, гэдэс нь ч сайхан болчихож. Өглөө нь жаахан идүүлж байтал 10 цагт нөгөө хүүхэд маань давхиад ирлээ. Халтар морио мордуулах гэж байсан хүмүүс харчихаад “энэ чинь уяач хүн байна. Ганц шөнийн дотор сайхан болгочихож” гээд л шуугилдаад явчихлаа. Морьд ч хөдөллөө. Би толгойд гараад дурандаад байгаа. Гурван адуу гараад ирлээ. Арын морьд нь харагдахгүй юмаа, бараагүй. Хүүхэд нэг их хөдөлгөхгүй яваад байдаг. Ойрхон бол жаахан явуул гэмээр, гэвч хол юм яахав дээ. Тэгж байтал үзүүр дээрээ ганцхан гууглаад л тасарчихлаа. Ингээд миний халтар морь хол түрүүлдэг юм. Морины байнд эсгий 100 төгрөг өгч байна. Гурван эсгийнийхээ нэгийг буцаагаад авчихаж байгаа юм. Тэр үеийн 100 төгрөг чинь их мөнгө шүү дээ.
-Тэгэлгүй яахав.
-Тэгээд наашаа аваад явах гэсэн найр хийсэн айл нь орж юм ууж ид гэж уриад манай нөгөөх мал руугаа яваад би үлдлээ. Орос архи өгч байна. Би монгол архи ууж чаддаггүй юм л даа. Тэгээд хэсэг суусан “халтар морийг чинь авнаа, хүү маань авъя гээд байна. Халтар моринд хүрч давхисан алаг морин дээрээ дахин нэг морь хэдэн төгрөгтэй өгье” гэнэ. Алаг морь нь миний зарж байгаа морины дэргэд хомоол аятай жижиг юмаа. Гэхдээ яахав хүүхэд нь тэгж дурлаад байгаа юм бол аваг гэж бодоод наймаа хийчихлээ. Маргааш нь явах болсон хонь мал янзалж өгөөд сайхан үдсэн. Энэ мэтчилэн мал тууж явахдаа л морио уралдуулдаг байлаа даа.
-Амттай сайхан хууч байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Гялайлаа. Хүүхдүүдийн ажилд бас амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна