Г.Батдэлгэр: Ерээд оны дундуур “Заяагаараа гүйдэг Зандан гуурс”-аараа гоёдог байлаа
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, “Баянхайрханы хүлэг” галын зөвлөх уяач Гэндэнгийн Батдэлгэрийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Баянхайрханы хүлэг” галын тухай манай уншигчдад танилцуулна уу?
-Манай гал байгуулагдаад хоёр жил болж байна. Галын тэргүүнээр аймгийн Алдарт уяач Бэхбат, зөвлөх уяачаар миний бие, Батрагчаагийн хамтаар ажилладаг. Энд санаа нийлсэн хориод хүн бий. Бид Баянцагаанхаа хамгийн том уул Баянхайрханаа сүсэглэн ийн “Баянхайрханы хүлэг” хэмээн нэрийдсэн билээ.
-Таныг бас сумынхаа уяачдын холбоонд ажилладаг гэж дуулсан?
-Тийм ээ, би таван тэргүүлэгчийн нэг нь байгаа юм. Өнгөрсөн онд удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийгдэж улмаар холбоонд ажиллах болсон.
-Тэргүүлэгчийн хувьд эхний ээлжинд хийж хэрэгжүүлмээр ажил юу байна вэ?
-Манай сум чинь цөөхөн уяачтай. Тэгсэн атлаа их олон гал байх юм. Зундаа нэг хэсэг нь Баян хайрханаа гараад явчихдаг, нөгөө нь гол руу яваад тарчихна. Өнөөдөр морь нь гайгүй давхиж байгаа газруудыг харахад хамтарч их ажиллах юм. Минийхээр энэ олон галыг цэгцэлж, нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллабал морьд маань гайгүй давхихсан гэж боддог.
-Таны хувьд хэдий үеэс хурдан хүлгийн уяа тааруулж байна вэ?
-Миний аав Бадраагийн Гэндэн гэж уяач явлаа. Түүний уяаны ажлыг үргэлжлүүлэн, манайхнаас гурав дөрвөн ч хүн морь уядаг. Би 1991 онд цэргээс халагдаж ирээд бие даан морь уяж эхэлсэн хүн. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд уях гэж оролдоод л байна. Сайн муу ээлжилдэг хойно урдуур давхиж баярлах байхад хойгуур ирчихээд гонсойх үе гарна гээч. Гэхдээ наадамчин олноо баярлуулж, өөрөө ч бас баярлаж явсан нь илүү олоон.
-Ямар ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Ерээд оны дундуур “Заяагаараа гүйдэг Зандан гуурс”-аараа гоёдог байлаа. Тухайн үед моринд цол өгдөг жишгээр хээр үрээг маань ингэж ярьдаг байсан. Даагандаа сумын баяр наадамд 16,17-оор харайж, түүнээс удалгүй есдүгээр сарын 1-ний уралдаанд гуравласан. Дөрөв хоногийн дараа нь багийн нэрэмжит дааганы уралдаанд түрүүлсэн бол шүдлэндээ сумын баяр наадамд дөрөвлөсөн. Хязааландаа дахин дөрөвлөсөн гээд миний нэрийг наадмын асрын өмнө хэдэнтээ гаргасан буянтай амьтан. Харин сүүлийн үед морьд төдий л сайн давхихгүй байна. Тэжээх арга эвийг нь олохгүй байх шигээ.
-Юун дээр нь алдаад байх шиг байна?
-Хөдлөх үед нь хөдөлгөж чадахгүй байгаад, хөдлөхгүй үед нь хөдөлгөснөөс буруудаад байгаа бололтой. Харин жороо хатираа мориороо одтой наадчихна шүү. Манай энд жороо, хатираа морь их унана. Би Дорнодын Эрдэнэцэгааны Зоосон халтар гэж шар халтар соёолон морь аймагт ирэхэд нь авсан юм. Дэгэн догон явдалтай халтар морийг би явдал оруулсан. Манай аав ч моринд явдал оруулна л даа. Тухайн үедээ бас үнэтэй авсан. Зүс сайтай болохоор нь сая төгрөгөөр аваад хурдалбал хурдлаг, хурдлахгүй бол явдал оруулчихъя л гэж бодсон. Надад ирээд олон ч удаа айраг түрүүгээр сумандаа жороолсон хөөрхий. Баян-Өндөрийн 90 жилээр гурваар жороолж, Баацагааны 90 жилд аман хүзүүдсэн. Энэ жил Баянхонгорынхоо Богдын 90 жилд дөрвөөр жорооллоо. Зоосон халтар миний сэтгэлийг хөглөж, хүүхдийн уран зохиолын номноос уншиж байгаад муухан морины цол хүртэл дуудаж сурлаа. Үүнийг маань наадамчин олон дэмжиж морины цол дуудаад өг гэж урьдаг болсон шүү.
-Танай суманд морь цоллодог хүн олон байдаг уу?
-Одоо бол Баярмагнай, Гансүх бид хэд цоллож байна. Эртхэндээ Норов ах цоллож байсан ч одоо нас ахиад цоллохоо больсон. Захиргааны үржлийн албаны Гансүх сайн цоллоно л доо.
-Таны нэрийг гаргасан ямар ямар хурдан тууртууд байна вэ?
-Олон удаа айрагдаж түрүүлсэн гэвэл жороо халтараа л хэлнэ. Сая хэлсэндээ тэжээлийн адуугаар сайн наадаж чадахгүй байна гэж. Энхтөр даргаас Хэнтийн Баянмөнх сумын гаралтай нэг үрээ авсан юм. Даагандаа бага наадмуудад сайн хурдалж байсан ч шүдлэнгээсээ санаанд хүртэл сайн давхихгүй байна. Би ч өөрийн азаргагүй хүн. Хэдэн гүүнүүдээ ийш тийш нь зүүн чигийн азарганд тавиад л явдаг юм. Алсдаа нутгийн угшил бий болгох хүсэл цээжний мухарт бий. Барах юм уу одоогоор мэдэхгүй ээ.
-Яагаад азаргагүй гэж?
-Уг нь хээр үрээг азарга тавина гэж авсан юм. Энэ жилээс гүү нийлүүлнэ дээ. Би чинь зургаа долоон гүүгээ айлын зүүн чигээс ирсэн хурдан азаргануудад тавьчихдаг. Өдгөө түрүүнээс нь хязаалан, соёолон болж байна.
-Хаа хаана очиж наадаж байв даа?
-Баян-Өндөр, Шинэжинст, Баацагаан, Богд, Баянговиор ихэвчлэн жороо мориор наадаж явлаа. Баянговийн зуны бүсэд хуучин Жинстийн Доржбат гэж хүний бор морийг унаж гуравлуулж, Баянговийн наадамд гурваар жороолуулж байсан. Дараа нь Ядамын Төмөрбаатар гэж одоо 70 гарчихсан хөгшин бий. Түүний хээр морийг жороо оруулж, суманд хоёр жил дараалан айргаар жороолуулаад өгсөн. Энэ жил нэг жороо алаг соёолон байна. Миний ээжийн талын зээ Буянтогтох гэж залуугийн адуу байгаа юм. Сумынхаа баяр наадмаар өөрөө алаг морьтойгоо тойроод, жороо халтараа хүүдээ унуулна даа.
-Хүссэн хүн бүр жороо морь унадаггүй гэж ярьдаг юм билээ?
-Тийм шүү. Хүн бүр мордоод, морь болгон жороолоод байдаггүй юм. Ам хөлийг нь барихаас эхлээд учиртай. Тэр аргыг ааваараа заалгаж байсан бол одоо хүүдээ өвлүүлэн сургаж байх жишээтэй. Ямартаа ч миний унасан нь жороо орчихдог л юм.
-Суудалд учир байна уу?
-Тийм байхаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна