“Тэсийн голын хурд” МСУХ-ны тэргүүн Д.Отгонбаяр: Тэс адууныхаа удам угшлыг хадгалах тал дээр мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч байгаа
Завхан аймгийн Тэс сумын уугуул, “Тэсийн голын хурд” МСУХ-ны тэргүүн Д.Отгонбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Тэсийн голын хурд” МСУХ-ны танилцуулгаар ярилцлагаа эхэлье?
-Манай сумын МСУХ 1994 онд үүсгэн байгуулагдсан.
-ММСУХ 1995 онд үүсгэн байгуулагдсан шүү дээ?
-”Монгол адуу” нийгэмлэгийн салбар “Тэсийн голын адуу” нийгэмлэгийг манай сумын Засаг дарга байсан Түвшинжаргал, Баярхүү бид гурав 1994 онд үүсгэн байгуулж миний бие даргаар нь, Баярхүү нарийн бичгийн даргаар нь сонгогдож, долоон тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1996 онд “Тэсийн голын хурд” МСУХ болж албан ёсны тамга тэмдэгтэй болж байлаа. Тэгэхэд аймгийн холбоо тамга тэмдэг, туггүй байсан. Тэгээд 2004-2006 оны хооронд намайг сурч байх хугацаанд Батмагнай гэдэг хүн холбооны тэргүүнээр, би дэд тэргүүнээр нь ажиллаж байсан юм.
-2006 оноос та дахин тэргүүнээр ажиллаж байгаа юм байна. Тийм үү?
-Тиймээ. 2006 онд уяачдын хурал хийгээд намайг дахин тэргүүнээр сонгосон. Тэсийн голын адуу гэдэг Монгол даяараа алдартай, хоёр том угшлын нэг шүү дээ. Тэр утгаараа нутгийн адууны үүлдэр угсааг сайжруулъя, генийг нь хадгалъя гэдэг зорилгыг гол болгож, үйл ажиллагаа явуулж байна. Анх холбоо байгуулагдсан даруйд бол адуу биш, хүнээ ярих хэрэгтэй байсан л даа. Яагаад гэхээр социализмын үед морь уядаг хүн цөөхөн байлаа. Дараа нь зах зээл залгаад моринд анхаарал хандуулах хүн одоогийнхтой адил элбэг байсангүй. Тиймээс бид жил бүр шилдэг уяач, унаач хүүхдүүдээ шалгаруулж морины толгойтой цом өгдөг байсан. Энэхүү үйл ажиллагааг 1999 он хүртэл хэрэгжүүлсний үр дүнд морь сонирхогчдын тоо эрс нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд бүр илүү нэмэгдэж байна. Одоогийн байдлаар манай холбоонд 130-140-өөд уяач гишүүнчлэлтэй.
-Хүрэн халзан мориороо Монгол даяар алдаршсан Нагааранз Алдарт Тэс нутгийн хүн. Ер нь сумын хэмжээнд хичнээн цолтой уяач байна вэ?
-Аймгийн Алдарт уяач 14-15, сумын Алдарт уяач 30 гаруй хүн бий. Энэ жил гэхэд хоёр хүн аймгийн Алдарт уяач цолны болзол хангалаа. Манай суманд улсын шилдэг уяач Өсөхбаяр гэдэг хүн бий. 1995 оны Сар хайрханы даншигт хээр азарга нь түрүүлсэн.
-2006 оноос тэргүүний албыг дахин аваад нутгийн адууны чанарыг сайжруулахад гол анхаарлаа хандуулж байгаа гэсэн. Энэ хүрээнд ямар ажил хийгдэв?
-Манай суманд Тэс угшлын адууны гол цөм бий л дээ. Тэгэхдээ Асгат сум байгуулахад Баянтэсийн нэгдлээс хувь тараагаад нэг хэсэг нь явчихсан. Одоогоор Завхан аймгийн Баянтэс, Асгат, Тэс суманд Тэс угшлын адуу бий. Тийм учраас бид зүүн аймгуудаас адуу зөөх биш, өөр хоорондоо адуугаа солилцож цус холдуулах хэрэгтэй байгаа юм. Ингэж байж нутгийн адууны удам угшлаа хадгалж чадна шүү дээ. Тэс адууны удам угшлыг хадгалах тал дээр бид мэргэжлийн хүмүүсээс ч зөвлөгөө авч байгаа. Нагааранзын хүрэн халзан, Хишигбатын хонгор, Төртогтохын хар гээд улс даяар танигдсан Тэс угшлын хурдан хүлгүүд цөөнгүй бий. Одоо гол нь эдний залгамж хүлгүүдийг төрүүлж, Тэс угшлынхаа хурдлах чадварыг орон даяар сурталчлах хэрэгтэй байна. Энэ тал дээр холбооныхоо шинэ удирдлагатай, Батсамбуу тэргүүнтэйгээ хамтарч ажиллана даа.
-Саяын дурдсан хүлгүүдийн залгамж яагаад гарахгүй байна вэ. Та үүнийг хэрхэн үздэг бол?
-Манай адуу зүүн талын адуунаас хурдан. Хамгийн гол нь уяачид маань газрын холоос бэрхшээгээд очиж наадахгүй байна. Орон нутгийн уяачид чинь бэл бэнчин муутай шүү дээ. Энэ тал дээр нь дэмжээд өгвөл Тэс адууны хурд одоо ч тасраагүй гэдгийг харуулах боломжтой. Би яагаад зүүн талын адуу манайхаас тааруу гэж хэлээд байна вэ гэхээр энд ирээд ганц нэг айргийн таваар давхиад л ахиж давхихаа байчихаж байгаа юм. Тэгээд би зүүн талын нэг Алдартаас асуусан л даа. “Танайхаас ирсэн адуу яагаад давхихаа байгаад байна” гэж. Тэгсэн тал газар, багаасаа хол гүйж усанд ордог. Түүндээ хөлийн хурдтай байдаг гэж байна лээ. Бодоод байхад тэр үнэн байх.
-Аймгийн бүсийн уралдаан сумдадаа ээлжилж болдог юм байна. Тэс сум хэдэн удаагийн бүсийн уралдааныг зохион байгуулаад байгаа вэ?
-Хөдөлмөрийн сайд Санжмятавыг аймгийн Засаг дарга байхад “Тэсийн голын хурд-1” бүсийн уралдааныг анх удаа зохион байгуулсан. Засаг даргын ивээл дор “Тэсийн голын хурд” МСУХ зохион байгуулсан тэр уралдаанд Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Өндөрхангай болон Завхан аймгийн тойргийн сумдын уяачид ирж жинхэнэ чансаатай хүлгүүд уралдсан. Манай сум 2000 оныг хүртэл хаврын уралдааныг хийдэггүй байгаад сүүлийн жилүүдэд тогтмолжиж байна.
-Тэс сумын наадам хэр өтгөн болдог вэ?
-Томхон наадам болоход тойргийн сумдаас их ирнэ. Манай сумын наадам босго хатуутай л даа. Тэсэд морь аваачиж түрүүлгэнэ гэдэг хэцүү эдгийг мэддэг учраас сумын баяр наадамд өөр газраас ирэх нь бага. Өөрсдийн уяачид морио тавиад нэг насанд дунджаар 40-50 морь мордоно.
-Сумын баяр наадмын хурдан морины бай шагнал ямархуу байдаг вэ?
-Одоогоос гурван жилийн өмнө би морь аман хүзүүдүүлчихээд 1500 төгрөг авсан. Энэ арай худлаа байлгүй гэж бодоод байсан. Хоёр жилийн дараа 7000 төгрөг болсон байсан. Тэгсэн чинь сая 500 мянган төгрөгийг бүх зардалд хуваадаг байсан юм билээ. Харин өнгөрсөн жилээс зөвхөн хурдан морины уралдааны зохион байгуулалтанд таван сая төгрөг төсөвлөгддөг болж, түрүүлсэн морь 150-160 мянган төгрөгийн шагнал авдаг болсон.
-Тэргүүн өөрөө сумын Алдарт уяач цолтой юм байна. Хэзээнээс хурдан морь уяж байгаа вэ?
-Би 1994 оноос морь уяж байна. Удам дамжсан уяач гэх үү дээ. Аав минь морь уядаг халтар азарга, улаан азарга нь сумандаа олон түрүүлсэн. Мөн аймгийн Алдарт уяач Тангад, Батбаатар гээд ах дүү нар маань байна. Манайхан ер нь үе удмаараа хурдан морь уядаг улс л аа. Миний мэдэхийн би дөрөв дэх үеийн уяач. Дээр үед манай хөгшин аавын дүүгийнх нь хонгор морь бас их олон түрүүлж байсан гэнэ лээ.
-Одоогийн байдлаар хичнээн айраг, түрүүтэй болоод байгаа вэ?
-20-иод айраг, түрүү бий. 2010 онд сумын Алдарт уяач болсон. Уг нь эрт 2000 оны эхээр авчих байсан л даа. Зүүнхангайд их насны хүрэн морь түрүүлгэж, бас аман хүзүүдүүлж ч байлаа. Баянтэст ч гэсэн их насны морь аман хүзүүдүүлж, азарга гуравлуулсан. Гэхдээ өөрөө өөрийгөө тодорхойлох эвгүй санагдаад хүлээзнээд байсан юм.
-Миний асуух зүйл ерөнхийдөө өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ингээд ярианы төгсгөлд нэг зүйлийг дуулгахад Тэс сумандаа хурдан адууны шүтээн босгохоор ажилдаа ороод байна. Эхлээд цогцолборынхоо эх суурийг тавьж, Дамдинянсан бурхнаа бүтээнэ. Бүгдийг нэг дор хийх хөрөнгө мөнгө байхгүй ч яваандаа нутгийн морины түүхийг өгүүлэхүйц цогцолбор бүтээхээр зорьж байна.
-Үйлс нь бүтэх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна