Аймгийн Алдарт уяач Дэмчигийн Дорж

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 14 -нд

Баян-Овоо сумын ахмад үеийн уяачдын төлөөлөл болсон Дэмчигийн Дорж нь 1927 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг Баянмөнхийн овоо хэмээх газар төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, улмаар Мөнххаан сумын бага сургуульд дөрвөн жил суралцан бичиг номд тайлагдсан тэрээр 1953 оноос уяачийн гараагаа эхэлж, тэр жилээ сумынхаа наадамд даага түрүүлгэж, шүдлэн айргийн гуравт хурдлуулсан байна. Ийнхүү уяачийнхаа гарааг амжилттай эхэлсэн Д.Дорж тэр цагаас хойш 42 жил хүлгийн хурд ирлэж аймаг сумын баяр наадмаас 15 түрүү, 27 айраг хүртэн 2006 онд аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон юм. Буурал Алдартын нэрийг хамгийн олон удаа дуурсгасан хурдан хүлэг нь хонгор халзан морь нь. Халзан морь сумын наадамд гурав түрүүлж, хоёр айрагдаж байжээ. Алдартын магнайг тэнийлгэн хурдалдаг байсан буянгуудыг танилцуулбал:
Хүрэн цоохор морь:
АХ-ын 63 жилийн ойн баяр наадамд даагандаа түрүү
АХ-ын 64 жилийн ойн баяр наадамд шүдлэндээ түрүү
АХ-ын 65 жилийн ойн баяр наадамд хязааландаа айргийн дөрөв
АХ-ын 70 жилийн ойн баяр наадамд их морь айргийн тав
Саарал морь:
АХ-ын 65 жилийн ойн баяр наадамд шүдлэн айргийн дөрөв
АХ-ын 66 жилийн ойн баяр наадамд хязаалан айргийн гурав
АХ-ын 67 жилийн ойн баяр наадамд соёолон айргийн дөрөв
Хүрэн морь:
АХ-ын 65 жилийн ойн баяр наадамд даага түрүү
АХ-ын 66 жилийн ойн баяр наадамд шүдлэн айргийн дөрөв
АХ-ын 67 жилийн ойн баяр наадамд хязаалан айргийн гурав
АХ-ын 68 жилийн ойн баяр наадамд соёолон айргийн тав
Буурал Алдартын хөдөлмөр зүтгэлийг төр засгийн зүгээс үнэлж:
2001 онд МАХН-ын 50 жилийн ойн медаль
2006 онд Хан Хэнтий аймгийн Алдарт уяач
2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар тус тус шагнажээ.
"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна