Дөрвөн үеийн удамт уяач Мэндбаярын Мөнхбаясгалан

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 27 -нд

2008 оны  улсын баяр наадам, АХ-ын 87 жилийн ойгоор Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилт бичигдсэн нь төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан удам дамжсан уяачдын бахдам түүх байсан юм. Тэрхүү бахархлын эзэн нь Бор адуут Доноодой түүний дөрөв дэх үеийн зээ хүү Мэндбаярын Мөнхбаясгалан байлаа.
М.Мөнхбаясгалангийн ээж Г.Хэнчбиш бол Д.Гал уяачийн ууган охин бөгөөд алдарт хүрэн морийг  унаж, 1956  онд АХ-ын 35 ойн баяр наадмаар түрүүлгэж байсан гавьяатай нэгэн.
2000 онд нагац ах Г.Баттөмөрийнх нь “Донойдоо өвгөний удам судрын нэр сүрийг гаргах гэж би л ганцаараа зүтгэх” юм гэсэн зэмлэнгүй үг М.Мөнхбаясгаланг эргэлт буцалтгүй моринд оруулсан гэдэг.   
1956 оны улсын баяр наадамд  соёолондоо аман хүзүүлж, 1957 онд алдарт Шийтэрийн зээрд азаргыг дийлж  түрүүлэн, 1960 онд гуравт хурдалсан хурдан халтар азарганы эзэн  Донойдоогийн Гэлэгсамдан өвөөгийнхөө  бурхан тахилыг залж, улсын баяр наадмаар гэрийг нь барьж нааддаг заншилтай М.Мөнхбаясгалан 2006  онд Баян-Эрхтий  уулынхаа  тахилга  наадамд  зээрд  морио  түрүүлгэж,  хул  морио  гуравт  хурдлуулж анх айраг амссан гэдэг. Үүнээс хойш  улс, бүс, сум аймгийн нийлсэн 16 айраг түрүүтэй болоод байна.
Эцэг өвгөдийн өв соёлоо хойч үедээ нандигнан үлдээж, монгол морины хөгжилд үнэлэхүйц хувь нэмрээ оруулсан Боржигон Сэцэн вангийн хошууны удам уяачид Г.Донойдоо түүний хүү Манлай уяач Донойдоон Гал, ач хүү МУ-ын Алдарт уяач Галын Баттөмөр, зээ аймгийн Алдарт  уяач М.Мөнхбаясгалангийн тухай цухас дурдахад ийм байна.

"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна