Аймгийн Алдарт уяач Ц.Төмөрхуяг: Радиогийн бичлэгт орчихсон гээд байрыг нь сольж өгөөгүй
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Төмөрхуягтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан хээрийн эзэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Уулзсан уяач бүр шахуу л таны хээр угшлын адуутай гэх юм. Энэ хавиар их таржээ дээ?
-Өө тарсан тарсан. Адилхан адуунд дуртай эр улс харамлаад яахав гээд өгчихдөг байсан юм. Миний хээр чинь ороо ихтэй азарга. Уяж байхдаа л 11,12 гүүтэй байдаг байсан. Өөрөө ч төл сайтай адуу. Жилдээ тав нь охин, тав нь эр унага гарлаа гэхэд эр нь үлддэггүй л байсан. Охиныг нь ч ялгаагүй дээ. Гүү болгоё гээд аваад л явна.
-Тэр үеийн адуу ямар ханштай байсан юм бэ?
-Одоотой адил өндөр үнэтэй байгаагүй ээ. Сайндаа л хоёр адуу болно. Би зарим нэгийг нь бэлэглэж, заримыг нь ч ганц хоёр адуунаас өгч байсан. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат Балбарын Баатар гэдэг хүнд нэг хээр азарга очсон. Мөн тус аймгийн харьяат “хэнхэг” Баатар гэдэг хүнд хээр азарга очиж анхны сая төгрөгний бооцоот уралдаанд түрүүлсэн. Номхон Төмөрбаатар гэдэг хүнд өгсөн хээр азарга Өндөршил хавиар их хурдалж байгаа дуулддаг. Манай энүүгээр гэвэл Майнбаярт хоёр хээр азарга бий. Бас сая та хэдийн очоод ирсэн Санжаад нэг хээр азарга байх ёстой. Зүүнтээ Даланжаргалан сумын “солгой” Дашдорж гэж хүнд хурдан хээр азарга бий. Галын Баттөмөр гуайд очдог хурдан зээрд морь чинь манайхны угшилтай адуу. Би дааганд нь Баярсайхан гэдэг хүнд эхтэй нь өгч байсан юм. Тэр зээрд морины эцэг нь Өвгөн хээрийн төл догшин бор азарга. Харин эх нь Жамсран гуайн адууны угшилтай том толгойтой сайхан зээрд гүү байсан.
-Эцгийгээ дуурайсан хээр азарганууд л хурдлаад байгаа юм биз дээ?
-Ер нь голдуу хээр гардаг. Одоо би дөрөв, тав дахь үеийнх нь төлөөр азарга тавьчихсан байна. Бас л хээр зүстэй.
-Хурдан хээрийг авсан тухай түүхийг хүмүүс янз бүрээр ярих юм. Та мэдэхээ яриач?
-Зарим улсууд завсарт нь юм оруулсан юм байлгүй дээ. Би аавтайгаа цуг очсон. Налайхын орчим нутаглаж байсан Дондов гэдэг өвгөнөөс хоёр хөөрхөн алаг морин дээр унагатай гүү өгч хээр даагыг эхтэй нь авч байсан юм. Манай эцгийн талаар дуулаа байлгүй дээ. Морь сонирхогчид, хотын том уяачид анддаггүй л юм.
-Хонгор Морьтын Цэнд гэдэг хүний талаар дуулаагүй нь цөөхөн байхаа?
-Би таван настайгаасаа хурдан морь унаж аавыгаа дагасан хүн. Улсын наадамд яваад зам зуур айлаар орохоор “Цэнд өвөө” гээд танихгүй хүн байдаггүй. Олондоо нэртэй, төртэй сайхан хүн байсан даа, миний аав.
-Уг нь шаргыг нь авах гэж очоод хээрийг анх гарсан гэдэг юм билээ. Тэр үнэн үү?
-Шарга даага нь арга байхгүй сайхан үрээ байсан. Тэр жилийн улсын наадамд манай хээр долоод ороод, шарга нь айрагдсан байсан юм билээ. Манай аав “улсын наадамд 20-ийн дотор давхисан морьдыг их хурдан адуу. 50-ийн дотор орсныг сайн адуу” гэдэг байсан. Аав улсын наадамд явахдаа их олон адуутай явдаг. Ер нь 30 гаруй адуутай явна шүү дээ. Тэгээд буцахдаа зарж, холио солио хийдэг байсан юм. Тэр жил мөн 30-аад адуутай очиж байсан санагдана. Наадмаас буцахдаа “нармай” Дондов гэдэг айлаар орж, “шарга дааганы наймаа хийе” гэсэн өвгөн “шаргаа зарахгүй” гэсэн юм билээ. Арга ч үгүй байлгүй дээ. Улсад айрагдчихсан адуугаа зарчихаж төвдөөгүй байх. Тэгээд аавыг уяан дээр очиж хараад дуртай адуугаа ав гэсэн юм. Аав харж байгаад “энэ хээр даагыг чинь л авъя. Хусран юм байна. Ижий нь хөгшин юм байна. Цагаан сүүтэй малыг салгаад яахав. Хамтад нь авъя” гэсэн. Тэгээд л тэндээ хоёр, гурав хоноод наашаа Төв аймгийн Баянжаргаланд ирж хээр даагаа хол түрүүлгэж байлаа. Миний аав адуу танихдаа онцгой хүн байсан юм шүү. Дондов гуайнх их олон адуутай байсан. Тэр олон дундаас харж байгаад жаахан хээр даагыг онцолж байсан юм даа.
-Авсан даруйд л хурдлаад эхэлжээ дээ?
-Тэгсэн. Баянжаргаланд түрүүлээд, 9 сарын 1-нд Дархан суманд бас ахиад түрүүлсэн. Ер нь тэгээд л айраг, түрүү алдаагүй адуу шүү дээ. Азарга хүртлээ бол адуунд гүйцэгдээгүй дээ. Ёстой нөгөө зуу байсан ч, зургаа байсан ч дархан түрүүлдэг байсан. Санаж байгаа ганц нэгээс нь ярихад шүдлэн үрээ Даланжаргалангийн наадамд түрүүлээд, 9-р сард хойд Баянжаргаланд болсон саалийн аваргын наадам гээд том уралдаанд түрүүлсэн. Их олон үрээ мордож байсан юм. Дараа жил нь хязаалан үрээ аймагтаа түрүүлээд, хойд Баянжаргаланд Шош өвгөний хурдан бор хязааланг дийлэн түрүүлж байсан. Тэр бор халзан үрээ даагандаа их олон түрүүлсэн сайн адуу л даа. Соёолон жилээ энэ хавиараа олон түрүүлсэн. Улсын наадамд уралдуулах гээд авч явсан замдаа алдчихсан юм. Тэгсэн манай аав “адуугаа сайн маллаж чадсангүй” гээд Баянжаргалангаас буцчихсан. Зөрүүд, өөрийнхөөрөө хүн байсан юм шүү дээ. /инээв/
-Улсын наадамд аман хүзүүдэхдээ хэдтэй байсан юм бэ?
-11 настай байсан. АХ-60 жилийн ой шүү дээ. Уг нь түрүүлсэн. Морь бариачид нь согтуу байгаад сольчихсон юм билээ. Тэгээд хоёр уяач нь хоорондоо зохиц гэхээр нь Даатамга гуайтай хоёулаа очсон. Тэгсэн радиогийн бичлэгт “Даатамгын хул түрүүлсэн” гээд орчихсон. Одоо боломжгүй” гээд сольж өгөөгүй юм. Хүмүүс болохоор намайг “чи азаргаа түрүүлгэсэнгүй” гээд зэмлэж л байсан.
-Төрийн наадамд азарга түрүүлгэх боломж барагтай аавын хүүд олдохгүй завшаан шүү дээ?
-Манай аав наадмын үеэр хэл ам татлахад их дургүй хүн байсан. Өөрийн чинь морийг хаслаа гэвэл “хас хас” л гэж байдаг. Харин дараа нь тэр морь нь найдвартай айрагдаж, түрүүлдэг. Аав маань тийм хүн байсан болохоор би хэл ам хийж төвдөөгүй. Хоёр жилийн дараа 1983 онд улсад дахин очиж морин тойруулгын азарганууд уралдаж, миний хээр дөрвөөр орсон. Надад бичиг баримт нь байгаа хэр нь баяр наадмын цуваан дээр байдаггүй л юм билээ, ямар учиртай юм бүү мэд.
-Амжилтыг нь баталгаажуулж хөөцөлдөөгүй юу?
-Үгүй ээ. Миний хээр азарга 19 хүртлээ уралдсан адуу. 19 настай адуу хол түрүүлж ирээд 20 настай уралдаанаа отголж байлаа. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 60 жилийн ойд 18 настай азарга хол түрүүлж байсан гэхээр аргагүй ясны хурдан хүлэг байгаа биз.
-Ярих юмгүй?
-Энд тэндхийн наадамд очиход “Төмөрхуягийн хээр азарга ирсэн гэнэ” гээд л шавчихна. Настай улс хүртэл “хүү, хээр азаргаа яаж уяж байна” гээд асууна. Манай хээр азарга бэлэн давхилтай, хурц зантай адуу. Хүүхдийг нь зөөлөн мордуулчих юм бол айрагдах нь баараггүй. Хамгийн сүүлд гарсан ч хэд харайгаад л өнгөнд гараад ирдэг агуу хүлэг байж билээ.
-Хүүхдээ мордуулдаггүй байсан юмуу?
-Тийм. Уяа нь орох тусам догшроод морьтой очиж л тайлж авахгүй бол намайг хүртэл өшиглөнө. Би ч их олон өшиглүүлсэн дээ. Их зоримог. Өөрийгөө сайхан амрааж чаддаг. Заримдаа хоол нь ихэдчихэв үү гээд очиход адуун дээрээ унтаж л байдаг. Олон жил уралдсан адуу өөрийгөө сойдог гэдэг үнэн шүү. Өвгөрчихсөн хойноо уяан дээр ирээд зогсчихдог. Арга ядаад 21-тэй байхад барьж уяад өглөөд үсэргэдэг байлаа шүү дээ. 22, 23 хүртлээ тэгсэн.
-Хэд хүрсэн юм бэ?
-25-ных нь намар амраасан. Манай эцэг “толгойг нь шувуунд битгий балбуулаарай” гэж захисан юм. Тэр дагуу нь ямар ч шүдгүй болчихоор нь амраагаад, олон айлд хишиг болгож тараасан.
-Аавынхаа үгийг хичээнгүйлэн сонсдог байжээ дээ?
-Тэр мундаг хүний үгийг ганц би биш, энэ хавийнхан бүгд л ёсчлон биелүүлдэг байсан. Манай аав сониуч хүн л дээ. Улсын наадамд явж байх замдаа морин тойруулгын уралдаанд морьдоо уралдуулна. Оросын эрлийз адуутай уралдуулчихаж байгаа юм шүү дээ. Зарим нь айрагддаг л байсан. Зарим нь ч хойгуур ирдэг байсан.
Аав надад нэг Гоё хонгор өгсөн юм. Тэр үед морь их ховор уралданаа. Цагаан сараар нэг уралдсан 10-н хэдээр орлоо. Дараа нь Төв аймгийн Баянжаргаланд нэг наадам болох сургаар аав “за чи хонгор морио уяж үз” гэж зөвлөөд уясан. Тэгсэн уралдахынх нь урьд шөнө аав “чи хонгор мориныхоо хоолыг ихдүүлээд байна. Өнөө шөнө авч хоно” гэсэн. Хэлснээр нь авч хоноод маргааш нь хонгор морио хол түрүүлгэж байлаа. Манай аав морины хоол тааруулахдаа бас их сайн хүн байсан шүү.
-Хээр азарганы чинь эх хөгшин гүү хамт ирсэн гэж байсан. Түүнээс өөр төл авч чадаа юу?
-Дондов гуай өгөхдөө “харьсан амьтан байгаа юм. Чи яахав нэг, хоёр төл ав. Зүүн чигийн л адуу байгаа юм” гэж байсан. Дондов гуай бас адуу малын наймаа арилжаа их хийдэг хүн л дээ. Хээр гүү манайд ирээд охин хээр унага гаргасан. Тэр нь их догшин ааштай ч олон сайн морьд гаргасан буянтай гүү болсон доо. Миний хээр азарга чинь жижигхэн хэр нь дөрвөлжин адуу байсан ш дээ. Багалзуур хоолой нь их бүдүүн, хэнхдэг өргөн, хараа сайтай, хошного их цаана, тэгээд морин сэлдийтэй, эргүүлэг олонтой адуу байсан шүү дээ. Хэнхдэгэн дээрээ эргүүлэгтэй, аман хүзүүний хойно дараагаар цувсан гурван эргүүлэгтэй. Сайн ажигласан хүнд буруу талынх нь суганд нэг тийм хатуу юм байдаг байсан. Мөгөөрс шиг бөөрөнхий судас.
-Гуурс байсан юм болов уу?
-Гаргасныхаа дараа зориуд үзсэн л дээ. Тэгсэн урд гурван хавирга нь ямар ч үегүй битүү байсан шүү дээ. Хадгалчихъя гэсэн хүмүүс дэмий гээд байхаар нь Сансар ууландаа өргөчихсөн. Бас нэг өвөрмөц юм нь уушиг. Адуу адуунаас онцгой том уушигтай байсан. Багтарч амьсгааддаггүй байсан нь тийм л учиртай юм билээ.
-Хээр азарга ид хурдан байхад та жаахан аархуу байв уу, үгүй юу?
-Аархуу байж үзсээн. Нуугаад яахав.
-Тийм янз байна шүү?
-/инээв/Гэхдээ буруу аархаж байгаагүй ээ. Баруун Өвөрт болсон наадмын азаргыг 35 километрээс давхиулахад миний хээр аман хүзүүдсэн юм.
-35-аа 25 км биш үү?
-Морины комиссынхон согтуу газраа андуураад 35 км уралдуулж, арваад сайхан азарга эндсэн. Тэр холоос уралдсан адуунууд сажлаад арай л гэж орж ирдэг юм билээ. Миний хээр азарга ойрхон ирээд Бор-Өндөрийн хүрэн азарганд гүйцэгдэж, аман хүзүүдсэн. Мал хүртэл их шартай. Нөгөөхөө түрүүлээд орохоор ахар сүүлнээс нь хазаад авсан. /инээв/ Уралдааны дараа манай сумын дарга Очирсүрэн ирээд “азаргаа түрүүлгэсэнгүй” гээд намайг зэмлэсэн юм. Тэгэхээр нь би “холоос уралдуулж олон хүний сайхан азарга аллаа. Түрүүлэх л адуу түрүүллээ” гэсэн юм. Тэгсэн ”чамайг улсын цолонд тодорхойлох гэж байснаа болилоо. Хасна” гэнэ. “Хасаа, хас. Тэрийг чинь авах гэж азаргаа үхүүлж чадахгүй” гээд хэлчихсэн.
-Морин уралдаан эрчимжиж, уяачийн хөдөлмөрийн үнэлдэг болсон өнөө цагт хээр азарга минь байсан бол гэж бодогдох уу?
-Бодогдолгүй яахав. Морь барианд орох бүрт хээр азарга минь нүдэнд харагдаж байдаг юм. Тоос нь гозойгоод л урамтай ирнэ шүү. /хоолой нь зангирав/
-Сүүлийн жилүүдэд ямархан амжилттай наадаж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд яахав дундуур л наадаж байна даа. Одоо ч тэжээлгүй адуу явахгүй янзтай. Тэр тэжээл будааных нь учрыг мань мэт нь ойлгохгүй янзтай. Бага хүү, хүргэн хоёр маань учрыг нь олоод уях байлгүй дээ. Ах нь таван хүү, гурван охинтой. Хүү маань ноднин соёолон морь айрагдуулсан. Их морь нь их сунгаанд түрүүлж л байна. Овоо л дөр сууж байгаа янзтай.
-Урмыг тань хугалахгүй байхаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-За баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
76.14.142.2
Энэ хүн согтуу яриа өгсийнмуу хаашаан? Даатамгын хул азарга 60 жилээр тасархай түрүүлж байсныг мэдэхийн бна.
Reply192.82.67.223
тийм ч хол ирээгүй шүү ац минь